×
Улс төр 24 Гуравдугаар сарын 2012
Өнөөдөр НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннан Оросын нийслэлд хүрэлцэн ирлээ. ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Аннаныг маргааш хүлээн авч уулзах тухай төрийн тэргүүний хэвлэлийн албанаас мэдээлжээ. Түүнчлэн тэрээр ГХ-ийн сайд Сергей Лавровтай уулзана гэж ОХУ-ын ГХЯ-аас мэдээлэв. Аннан Орос улсын урилгаар айлчилж байна.
АНУ,ОХУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Дмитрий Медведев нарын хамтын ажиллагаа улс төр, эдийн засгийн хүрээнд хамтран их амжилт гаргах үр дүнтэй болсон  гэж АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхлэсэн дэд зөвлөх Бен Родс  хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.
НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннан ОХУ-ын урилгаар 3-р сарын 25-нд Москвад айлчилж, Сирид гарсан мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулах асуудлыг  ерөнхийлөгч Дмитрий Медведев, ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров нартай авч үзэж хэлэлцэнэ гэж ОХУ-ын ГХЯ-ны мэдээлэлд өгүүлжээ. «Бид Кофи Аннантай хийх хэлэлцээг их ач холбогдолтойд үзэж байна.
Улсын Дум намуудын тухай хуулийг 3 дахь хэлэлцүүлгээр батлав. Хуульд оруулах засварыг системийн бус гэгч сөрөг хүчний төлөөлөгчидтэй авч үзэж хэлэлцсэн хийгээд тэдний саналуудын нэг хэсэг нь төгсгөлийн баримт бичигт тусгалаа олов. Зарим сөрөг хүчний төлөөлөгчид хэт олон нам бий болоход дүргүйцэж, 3 дахь хэлэлцүүлэгт ирээгүй байна. Гэсэн ч тэд байгууллагаа шинэ дүрмээр бүртгүүлэхэд бэлдэж байна.
Бодит амьдрал дээр НАТО, Оросын хоорондын ПДХС-ийн асуудлархи санал зөрөлдөөн хамтын ажиллагааны бусад чухал  салбаруудын хөгжил дэвшилийг хаахгүй. Энэ тухай НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен баасан гаригт Брюссельд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
НАТО  Сирийн мөргөлдөөнд оролцох төлөвгүй байна гэж  тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен мэдэгдэв хийв.  Тэрээр мэдэгдэхдээ, сирийн мөргөлдөөн нь ливийнхээс нилээд ялгаатай. “НҮБ-ын АЗ дээр санал зөрөлдөөнтэйн улмаас олон улсын хамтын нийгэмлэг сирийн удирдлагад хүчтэй дохио өгч чадаагүйд  харамсаж байна.
Орос улс цөмийн материалыг хамгаалах болон цөмийн терроризмтэй тэмцэх тухай конвенцид үл нэгдээгүй  орнуудад хандан уг баримт бичгийг  шуурхайлан батлахыг  уриалав.  Энэ тухай ОХУ –ын ГХЯ ны тэргүүн Сергей Лавровын Washington Times сонины бямба гаригийн дугаарт  нийтлэгдсэн  “Сеулийн ДХУ-г Москвагаас хархад” өгүүлэлд дурджээ.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012