×
Улс төр 23 Гуравдугаар сарын 2012
“Таймс оф Индиа” сонины уламжилснаар, Хятад улс нь  Түвдийн өөртөө засах автономит районд буюу Энэтхэгийн хилээс    холгүй цэргийн сургуулилт явууллаа. Далайн түвшингээс 3,5 мянган  метрийн өндөрт, өндөр  уулын нөхцөлд анх удаагаа  томоохон хэмжээний цэргийн сургуулилт болов. Сургуулилтын явцад олон талын ажиллагаатай J-10 сөнөөгч онгоцыг ашиглав.
Хятадын Ардын чөлөөлөх арми Түвдийн ууланд шинэ үеийн  “Чэнду J-10” онгоцыг ашиглан урьд өмнө  байгаагүй цэргийн сургуулилт явуулав. Сургуулилтаар хилийн зурвсаас алслагдсан өндөр уулархаг газар лазерын тусгалтай бөмбөгийг ашиглан   газрын байг  устгах сургууль хийв.
3-р сарын 26,27- ны өдрүүдэд Өмнөд Солонгосын нийслэл Сөүлд болох  цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалт  нь энэ салбарт харилцан ажиллагааг өргөжүүлэхэд ахиц гаргана гэж Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев үзэж байна.
Янз бүрийн сөрөг нэгдлийн төлөөлөгчид «Сирийн анд» гэгчдийн 2 дахь уулзалтыг бэлтгэхээр ирэх долоо хоногийн эхээр уулзах тухай «Интерфакс» агентлаг Сирийн үндэсний зөвлөлийн төлөөлөгч Халита Хокуйн хэлснийг үндэслэн мэдээллээ. Уулзалт Стамбулд хийх бололтой гэж тэрээр тэмдэглэжээ. «Сирийн анд» гэгчдийн 2 дахь уулзалт 4-р сарын нэгэнд хийхээр товложээ.
Оросын нийслэлд сирийн сөрөг хүчнийхний ээлжит төлөөлөгчдийн  хүрэлцэн ирэхийг хүлээж байна. Айлчлалын өмнө ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Михаил Богданов Москвагийн болон  сирийн сөрөг хүчнийхний харилцаа холбооны тухай “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчид ярьсан юм. «Одоо сирийн сөрөг хүчин Сирийн  янз бүрийн нутгуудад болон гадаадад байрлаж байна. Сирийн сөрөг хүчин маш бутархай.
3-р сарын 30-нд хүртэл АНУ ираны нефтийн гол худалдан авагчдыг  бусад эх үүсвэр рүү шилжих боломжуудыг судлан үзнэ. Хэрэв тийм бололцрр гарах юм бол Итали, Хятад болон Өмнөд Солонгос улсуудад 6-р сарын 28 ны өдөр хүртэл шинэ нийлүүлэгчдээ олох хугацаа олгох юм.  Эс тэгвээс, Ираны “нефтийн үйлчлүүлэгчид” рүү  америкийн хоригт нэрвэгдэнэ.
БРИКС бүлгийн гишуун улсуудын удирдагчид Нью-Делид дээд хэмжээний уулзалтынхаа явцад Сири, Иран ба Ойрхи Дорнодын байдлын асуудлаар байр сууриа уялдуулан зохицуулах тухай ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович мэдээллээ. Дэлхийн аюулгүй байдлыг хангах нь дээд хэмжээний уулзалтаар авч үзэх гол асуудлын нэг гэж Довркович Москвад хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.
  НҮБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн  онц эрхт төлөөлөгч Кофи Аннан маргааш Москвад хүрэлцэн ирэх тухай «Интерфакс» агентлаг дипломат төлөөлөгчийн хэлснийг үндэслэн мэдээлжээ. НҮБ-ын дипломатч ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтай 3-р сарын 25-ны ням гаригт зөвлөлдөөн хийнэ.
Японы БХЯ-ны тэргүүн Наоки Танака БНАСАУ хиймэл дагуулаа 2012 оны 4-р сард хөөргөх гэж байгаатай холбогдуулан «Пэтриот» пуужин-зенитийн цогцолборыг  ажилуулахад бэлтгэх тушаал өгөв. БНАСАУ-ын хиймэл дагуул бүхий пуужин  нутаг дэвсгэрий нь дээгүүр  нисч гарвал сөнөөх тушаал өгнө гэж үүний өмнө Японы БХ-ын сайд мэдэгдсэн билээ.
Улс орныхоо нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэгдсэн Оросын засгийн газар, ард түмний хүчин чармайлтыг Хятад улс дэмжиж байна гэж БНХАУ-ын дэд дарга Си Зиньпин ОХУ-ын дэд ерөнхий сайд Владислав Сурковыг Бээжинд Ардын хурлын ордонд хүлээн авч уулзахдаа мэдэгдэв. Сурков ажлын айлчлал хийхээр  Хятад улсад хүрэлцэн очлоо.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012