×
Улс төр 22 Гуравдугаар сарын 2012
Сөүл алсын тусгалтай баллистик пуужингаа үйлдвэрлэх асуудлаар Вашингтонтой тохиролцсон тухай тус улсын хэвлэл мэдээлийн хэрэгслүүд  ерөнхийлөгч Ли Мён Бакын хэлснийг үндэслэн уламжлан мэдээлжээ. 1979 оны хоёр талын хэлэлцээрийн дагуу өмнөд солонгосын баллистик пуужингийн тусгал 300 км-ээс, цэнэгий  нь жин 500 кг-аас хэтрэх ёсгүй.
Орос улсад  гардаг дэлхий дахины гадаад бодлогын анхны сэтгүүл  их ойгоо тэмдэглэж байна.  “Международная жизнь” сэтгүүлийн анхны дугаар гарснаас хойш   3-р сард  90 нас хүрлээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев 3-р сарын 28,29-нд Энэтхэгийн Нью-Делид БРИКС бүлгийн гишүүн орнуудын удирдагчдын 4-р уулзалтад оролцох тухай өнөөдөр Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Түүнчлэн төрийн тэргүүн айлчлалынхаа хөтөлбөрийн дагуу  БРИКС бүлгийн түншүүдтэй хоёр талын уулзалт удаа дараа  хийнэ гэж мэдээлэлд өгүүлжээ.
НҮБ-ын АЗ-ийн батласан НҮБ, Арабын улсуудын холбооны  Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч  Кофи Аннаны үйл ажиллагааг дэмжих мэдэгдэл  Сирийн байдлыг энх амгалан болгох боломж олгоно гэж Москва  найдаж байгааг Оросын ГХЯ-ны мэдээлэд тэмдэглэжээ.
Афганистан улсын Аюулгүй зөвлөл 2013 онд Афганистан /ISAF/ дахь олон улсын аюулгүй байдлын энхийг сахиулагчдын статусыг өөрчлөхөөр шийдэв. Төлөвлөгөө ёсоор ирэх жил олон улсын эвслийн цэргийн байлдааны статусыг туслах статусаар өөрчлөхөөр төлөвлөж байна.  Энэ хугацаанд Афганистаны аюулгүй байдлыг хангах гол ачаалал афганистаны  үндэсний армийн болон цагдаад оногдох юм.
Чикаго хотод Орос-НАТО гийн дээд хэмжээний уулзалтыг энэ оны 5-р сард явуулахаар товлож байсныг хойшлууллаа.  Энэ тухай  тус байгууллагын  ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен мэдэгдэв. Тэрээр хэлэхдээ,  орос улсын сонгогдсон ерөнхийлөгч Владимир Путинтэй 5-р сарын 7-нд болох тангараг өргөх ёслолын дараа  уулзалт хийнэ гэв.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Сири улсаас  НҮБ-ын АЗ-ийн тэргүүний мэдэгдэлийн заалтуудыг хэрэгжүүлэхийг  болон хүчирхийллийг нэн даруй зогсоохыг шаардав. Ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглэхдээ,  мэдэгдэлд зааснаар  хүмүүнлэгийн тусламж хангах боломжийг олгох болон  сирийн засгийн газар хийгээд  сөрөг хүчнийхний хооронд улс-төрийн яриа, хэлэлцээг нэн даруй эхлүүлэх ёстой юм.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012