×
Улс төр 21 Гуравдугаар сарын 2012
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун сирийн хямралыг  хамгийн аюултай болохыг болон түүний цаашдын үр дагаварыг сэрэмжлүүлэв. “Цаашид үйл явдал хэрхэн  өрнөхийг бид мэдэхгүй.  Гэхдээ туйлын аюултай гүн хямралаас гарах гарцыг  олохын тулд ажиллах үүрэгтэй  гэдгийг бид мэднэ” гэж тэр Индонезид айлчлахдаа мэдэгдэв.
Хятад улс Ази тивийн хамгийн томоохон зэр зэвсгийн болон цэргийн техникийн импортлогч болоод байна. SIPRI /Стокгольмын дэлхийн тулгамдсан асуудлыг судлах хүрээлэн/гээс бэлтгэсэн илтгэлд  ийм дүгнэлтийг хийжээ. Шинжээчдийн тооцоолсноор, 2007 -2011 онуудад Азийн болон далайн чанадын орнууд 2002-2006 онтой харьцуулбал 24 % илүү   зэвсэг импортложээ.
АНУ-аас  ираны нефтийг худалдан авахаас татгалзсан 11 улсын компаниудын эсрэг дангаар хориг арга хэмжээ авахгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдлээ. Түүний хэлснээр бол  европын хэд хэдэн улс  түүнчлэн Иранаас авах нефтийн хэмжээг нэлээд багасгасан Япон тэдгээрийн дотор байна. Энэ шийдвэр Хятад Энэтхэг хоёр улсыг хамрахгүй.
Афганистаны засгийн газрыг оролцуулалгүй талибуудтай хэлэлцээ хийхийг АНУ оролдож байна гэсэн мэдээлэл ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын сэтгэлийг түгшүүлж байна. Тэрээр «Коммерсант ФМ» радиостанцад ярилцлага өгөхдөө Афганистаны засгийн газар л үндэсний эвлэрэлийн асуудлаар хийх хэлэлцээний гол  оролцогч байх ёстой гэж мэдэгдэв.
Владимир Путин, Барак Обама хоёр ОХУ-ын ерөнхийлөгч тангариг  өргөсний дараа уулзах тухай ГХ-ийн сайд Сергей Лавров  оросын нэгэн радио станцад ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Тэрээр сэтгүүлчидтэй  уулзаж, гадаад бодлого, олон улсын харилцаатай холбоотой  асуултуудад хариулав. Сергей Лавров Ираны цөмийн хөтөлбөр тус улсын эргэн тойрны байдал даамжирч байгаа асуудлыг хөндэж ярив.
Орос улсаас Сири улсын ерөнхийлөгч Башар Асадыг огцроход тухирч, хорогдох эрх олгохыг санал болгох гээгүй. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров «Коммерсант-ФМ» радиостанцад ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгдэв. Оросын талаас Сирийн удирдлагын үйл ажиллагааг зөвтгөхгүй байна гэж тэрээр тэмдэглэлээ. Дамаскаас эсэргүүцлийн анхны илэрлийн хариуд буруу арга хэмжээ авсан гэж Москва үзэж байна.
3-р сарын 26,27-нд Сөүлд цемийн аюулгүй байдлын асуудлаархи дээд хэмжээний уулзалтаар цөмийн хөтөлбөрий нь хэлэлцэх явдлыг «дайн зарласан хэрэг» хэмээн БНАСАУ үзнэ. Өнөөдөр Умард Солонгосын ЦТАК агентлагаас зохих мэдэгдлийг Орос, АНУ хоёрын ерөнхийлөгчдийг оролцуулан бараг 50 улс ба олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцох олон улсын цөмийн асуудлаархи форумын өмнөхөн тараав.
3-р сарын 26,27-нд Сөүлд болох цөмийн аюулгүй байдлын асуудлаархи  дээд хэмжээний уулзалтаар Пхеньянийн хиймэл дагуулаа 4-р сарын дундуур хөөргөх төлөвлөгөөг хэлэлцэнэ гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдлээ. Орос, Хятад, АНУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг таван улсын удирдагчид тус асуудлыг авч үзэж хэлэлцэхийг тэрээр тэмдэглэв.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012