×
Улс төр 20 Гуравдугаар сарын 2012
Цэрэг-улс-төрийн салбарын  хурцадмал байдал нь Орос улсын янз бүрийн цэргийн мөргөлдөөнд татан оруулах эрсдлийг нэмэгдүүлж  байна гэж өнөөдөр ОХУ –ын БХЯ –ны сайд Анатолий Сердюков мэдэгдэв. Түүний ярьснаар, сүүлийн хэдэн арван жилд ОХУ –ын цэргийн аюулгүй байдлын салбарт  заналхийлэл өргөжиж байна.
Ойрхи Дорнодын байдлыг зохицуулахыг оролдож б үй д өрв өн з үүчийн уулзалт палестин-израилийн хэлэлцээг сэргээхэд тус д өх өм үз үүлнэ гэж Оросын ГХЯ-ны тэрг үүн Сергей Лавров найдаж байна. Лавров Москвад Ливаны ГХ-ийн сайд Аднан Мансуртай  хийсэн хэлэлцээнийхээ д үнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ палестины асуудлыг мартаж болохг үйг тэмдэглэв.
2017-2018 онд улс орноо америкийн Европ дэх ПДХ системд  хариу өгөхэд  бэлэн болгохын тулд Зэвсэгт хүчнээ шинэ зэр зэвсгээр ахин зэвсэглэхийг Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев уриалав. «Эл сэдвийг хэлэлцэх ууд хаалгыг хаахгуй. Гэвч бид нөхцөл байдлын өөрчлөлтэд үнэхээр бэлэн байх ёстой» гэж тэрээр БХЯ-ны коллегийн өргөтгөсэн хуралдаан дээр хэллээ.
БНХАУ –ын Төрийн зөвлөлийн  тэргүүн Вэнь Зяобао иргэний захиргааны зөвлөгөөн дээр хэлсэн үгэндээ  нийгмийн удирдлага болон хүн амын үйлчилгээг идэвхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Засгийн газрын ажил нь ардчиллыг орон нутгийн түвшинд түгээхэд болон аль болох олон хүнийг  захиргааны удирдлагад оролцуулахад оршино  гэж тэр хэлэв.
Сансрын хиймэл дагуул хөөргөх нь АНУ-тай хийсэн тохиролцоог  зөрчихгүй гэж  Пхеньян үзэж байгаа тухай өмнөдсологосын KBS телевизийн сувгаар мэдээлжээ. Хойд солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар яриа хэлэлцээний гол төлөөлөгч Ли Ён Хо мягмар гаригт хийсэн мэдэгдэлдээ, Пхеньян нь МАГАТЭ-гийн мэргэжилтэнүүдийг тус улсад урьснаар  Вашингтонтой хүрсэн тохиролцоонг хэрэгжүүлэх тал дээр чухал алхам хийсэн гэв.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012