×
Улс төр 19 Гуравдугаар сарын 2012
Орос улс сирийн Алеппо хотноо террорын ажиллагаа үйлдснийг  буруушаав. Орос улс энэ гэмт хэрэг болон түүнийг зохион байгуулж үйлдсэн этгээдүүдийг буруушааж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд онцлосон байна. Тэд Дамаск, Алеппо зэрэг сирийн томоохон хоёр хотын байдлыг огтворгүй болгож, сирийн эрх баригчид ба энгийн номхон оршин суугчдын эсрэг  террорыг дэгдээх зорилготой.
Шинжээчид Сирийн байдлыг улс төрийн замаар зохицуулах боломжийг өөр өөрөөр үнэлж байна. Харин Дамаск бүс нутгийн үйл явдалд улс төрийн нөлөө үзүүлэх чадвараа алдсан гэж тэд санал нэгтэй дүгнэв. Сири улс нөлөө бүхий орнуудын клубаас гарсан.
   Умард Солонгосын хиймэл дагуул бүхий пуужин нутаг дэвсгэрий нь дээгүүр нисвэл Япон түүнийг  устгана гэж өнөөдөр Японы БХЯ-ны тэргүүн Наоки Танака  сүрдүүлэв. Тэрээр парламентад үг хэлэхдээ энэ зорилгоор «Пэтриот» зенитийн цогцолбор болон «Ижис» онилон чиглүүж амдан сөнөөх системтэй хөлөг онгоцуудыг хэрэглэх асуудлыг одоо судлаж байна гэв.
Франц, Их Британи, АНУ-ын Цэргийн нисэх хүчин яг нэг жилийн өмнө Ливид цэргийн ажиллагаа явуулж эхлэв. Түүний зорилгыг НҮБ-ын АЗ-өөс 2011 оны 3-р сарын 17-нд гаргасан тогтоолд заажээ. Энэ нь Муамар Каддафигийн дэглэмд зэвсэг нийлүүлэхийг хориглох, агаарын орон зайг ливийн нисэх хүчинд хаах зорилго байсан. Орос, Хятад, Герман улсууд санал хураалтын үеэр түдгэлзэв.
Иран улс олон улсын зургаан зуучтай хийх хэлэлцээн дээр цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэхээс татгалзахгүй гэж Ираны парламентын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны тэргүүн Алаэддин Боружерди мэдэгдэв. Олон улсын зургаан зууч Иран «хүнд хохирол хүлээхээс» сэрэмжлэхийн тулд цөмийн судалгаа энх тайван зорилгоор хийх эрхтэйг  хүлээн зөвшөөрөх ёстой гэж парламентын гишүүн анхаарууллаа.
Өнөөдөр  Москвад Евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын удирдагчид байгууллагаа хөгжүүлэх төлөвлөгөөг оролцуулан зөвлөлтээс хойшхи орон зайн интеграцийн төлөвийг хэлэлцэнэ. Орос, Белорус, Казахстан, Кыргызстан, Тажикистаны ерөнхийлөгчид болон хамтын нийгэмлэгийн дэргэд ажиглагчдын статустай Армени, Молдави, Украин улсуудын удирдагчид Евразийн эдийн засгийн  хамтын нийгэмлэгийн улс хоорондын зөвлөлийн хуралдаанд оролцоно.
Алсын тусгалтай цөмийн пуужинг зохион бүтээхийг Пхеньян оролдож байна гэж Өмнөд Солонгосоос БНАСАУ-ыг зэмлэсэн тухай өнөөдөр «Интерфакс» агентлаг Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн төлөөлөгчийн мэдэгдлийг үндэслэн мэдээллээ. БНСолонгос улсын ерөнхийлөгч Ли Мен Бак ГХЯ, Аюулгүй байдлын яамны сайд нартай  Пхеньяны 4-р сард хиймэл дагуулаа хөөргөх төлөвлөгөөтэй холбогдуулан Сөүлд зөвлөлгөөн хийлгэсний дараа дээрх мэдэгдэл гаргажээ.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012