×
Улс төр 18 Гуравдугаар сарын 2012
БНАСАУ –ын тэргүүлэх сонин “Нодон  синмун” хоёр талын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны гэрэ байгуулсны 63 жилийн ойг тохиолдуулан цаашдын харилцааг хөгжүүлэх  талаар нийтлэжээ. Нийтлэлд БНАСАУ болон ОХУ нь “ хоёр орны ард түмний хүчин чармайлтын ачаар бэхжин ирсэн юм“  эртний  уламжлал харилцаатай.
НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун олон хүний амь насыг бүрэлгэсэн Сирийн нийслэл Дамаскад гарсан дэлбэрэлтүүдийг буруушаав.  Тэрээр НҮБ –ын Төв байранд тараасан мэдэгдэлдээ нас барагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.   Пан Ги Мун тус улсыг  хүчирхийллээ нэн даруй зогсоохыг уриалжээ.
НҮБ-ын АЗ-ийн бүх гишүүд НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны Сирийн эрх мэдлийн хүчин чармайлтыг  дэмжинэ гэж Москва үзэж байна. Энэ тухай ОХУ –ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  мэдэгдэв. Үүний өмнө Кофи Аннан Женевээс АЗ-ийн бүх гишүүдэд зориулан дүрс бичлэгийн дэглэмээр Дамаскад хийсэн айлчлалынхаа дүнгээр  хэвлэлийн бага хурал явуулсан  юм.
БНАСАУ Өмнөд Солонгост ирэх долоо хоногт  Хятад улсын гнутаг дэвсгэр дээр хоёр солонгосын шашны хүрээний зүтгэлтнүүдийн   уулзалт явуулахыг санал болгожээ. Энэ тухай  Өмнөд Солонгосын нэгдлийн хэргийн яамны төлөөлөгч  Ким Хён Сок хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Иракийн шийтийн радикал хөдөлгөөний  удирдагч Муктада Садрагийн талынхан  3-р сарын 17-нд НҮБ -ын төлөөлөгчдөд өмнө нь баривчлагдсан америкийн цэргийг хүлээлгэн өгөв. Энэ тухай Рейтер агентлаг иракийн телевизийг иш татан уламжлав.  Иракийн телевизээр ас-Садра хөдөлгөөний хоёр депутат америкийн цэргийн хувцастай нэгэн эрэгтэй хүнийг суллаж байх үед  дэргэд нь  сууж байгаа дүрс бичлэгийг харуулжээ.
Дамаск эрх баригчдад эсэргүүцэл  үзүүлэхгүй, зэвсэггүй сөрөг хүчнийхэнтэй  яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Энэ тухай тус улсын НҮБ-дахь байнгын төлөөлөгч Башар Жаафари RT  телевизийн сувгийн   араб хэлний  “Русия аль –Яум” телевизд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
ЕХ-ны гадаад бодлогын Дээд төлөөлөгч Кэтрин Эштон БНАСАУ –ын  ойрын үед хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөнд түгшиж байна. Ийм хөөрөлт нь БНАСАУ –ын олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй   хийгээд  НҮБ-ын АЗ –ийн 1874 тогтоолыг     зөрчилдөх болно гэж Эштон үзэв.
Тагнуулын мэдээлэл цуглуулахад ашиглах   нисэгчгүй шинэ онгоцны загвар  бүтээсэн   тухайгаа  Ираны инженерүүд зарлав. Энэ тухай ЭФЭ агентлаг бямба гаригт  уламжлав. “Эрвээхэй” нэртэй онгоцыг ираны инженерүүд гадаадын туслалцаагүй бүтээжээ. Онгоц баазаас 50 км зайны радиусанд ажиллах чадвартай аж. Уг төхөөрөмж нь 5  мянга хүртэл метрийн өндөрт гарч чадах юм.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012