×
Улс төр 17 Гуравдугаар сарын 2012
«Улс төрийн шинэтгэл Хятадад шаардагдаж байна.Тэгэхгүй бол «соёлын хувьсгалын» эмгэнэлт хэрэг явдал давтагдана» гэсэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябаогийн мэдэгдлийг дэлхийн хэвлэл сенсаци хэмээн үзжээ. Тэрээр БХАТХ-ын чуулган дуссаны дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдэгдлээ. 1965 онд Мао Зэдун соёлын их хувьсгалыг өөрөөр сэтгэгчдийг зайлуулах кампанит ажиллагааны хувьд Хятадад зарласан билээ.
Орос улсын эсэргүүцлийн хөдөлгөөн улам бүтээлч шинж чанартай болж байна. Гудамжны эсэргүүцэлүүд нь  иргэний байр сууриа илэрхийлэх хэлбэрээ халж, одоо сөрөг хүчин эрх баригчид руу нөлөөлөх хэлбэртээ ороод байна.  Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа бий болсон улс-төрийн тулаанаас хойш  шинжээчид мэтгэлцэцгээн:  эсэргүүцлийн мөн чанарыг шинжлэн судлахыг оролдож байна.
Сирийн байдал зохисгүй замаар хөгжиж даамжрах нь Ираны эргэн тойрны байдалд нөлөөлж мэднэ гэж Москва сэтгэл түгшин үзэж байгааг  өнөөдөр Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Сирид сөрөг ажиллагаа милитарист шинжтэй болсныг тэрээр харамсан тэмдэглэв.
Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн даргын албан тушаалаас Бо Силайг огцруулсан явдал түүний  эсвэл ХКН-ын зүүний жигүүрийн ялагдал уу? гэсэн асуудлыг хятадын ба гадаадын шинжээчид Чунцин хотын удирдлагад  халаа сэлгээ хийсэнд дүн шинжилгээ хийн эргэцүүлэн бодож байна.
Сирий байдалд  улс-төрийн зохицуулалт  хийх  замыг хайж байгаа НҮБ -ын болон АОЛ-ийн  тусгай төлөөлөгч Кофи Аннаны эрх мэдлийг НҮБ-ын АЗ бүрэн дэмжиж байна. Энэ тухай НҮБ-ын АЗ –ийн тэргүүн, Их Британий байнгын  төлөөлөгч Марк Грант зөвлөлийн гишүүн 15 орны төлөөлөгчдөд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Иракийн эрх баригчид тус улсын нутаг дэвсгэрээр Сири рүү зэвсэг бус, харин хүмүүнлэгийн тусламж явж байна гэж батлан хэлэв. Энэ тухай бямба гаригт “Синьхуа”агентлаг Иракийн ерөнхий сайд Нури али-Маликийн  тамгын газрын гаргасан  мэдэгдлээс иш татан уламжилжээ.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012