×
Улс төр 16 Гуравдугаар сарын 2012
Магистратурын дээд зөвлөлийн дарга Николай Тимофти Молдавын ерөнхийлөгчээр сонгогдов. 101 депутатын 62 нь түүнд саналаа өгсөн тухай төрийн тэргүүнийг сонгох комиссын дарга Тудор Делиу мэдээллээ. Сөрөг КН-ын фракц сонгуульд оролцохоос татгалзав.
Хятад  улс-төрийн шинэчлэлийн тухай ярьсан нь  арабын орнуудад гарсан “малига цэцгийн хувьсгалаас” сэрэмжилсэндээ биш,мөн өрнөдийнхний дарамтаас ч болоогүй аж.  Олон ургальч үзэлгүйгээр, Хятад улс  өнөөдрийн хүрсэн өндөрлөгөө алдах юм.
Энэтхэг улс Иранаас авах нефтийнхээ хэмжээг багасгахгүй бол хориг арга хэмжээ авна гэж АНУ сүрдүүлсэн  тухай өнөөдөр «Таймс оф Индиа» сонин мэдээллээ. Вашингтон ираны нефть авахаас татгалзахыг азийн орнуудаас шаардаж, хүчтэй шахалт үзүүлж байна.
Умард Солонгосын хиймэл дагуулыг 4-р сард хөөргөх нь НҮБ-ын АЗ-өөс БНАСАУ-ын талаар гаргасан зохих тогтоолыг зөрчсөн хэрэг болно гэж өнөөдөр японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  улс орныхооо ГХЯ-ны төлөөлөгчийн мэдээг үндэслэн уламжлав.Япон Пхеньяны хиймэл дагуулаа хөөргөх төлөвлөгөөг АНУ, Өмнөд Солонгос улсуудтай  хэлэлцэх бодолтой байгааг тэмдэглэжээ.
Хиймэл дагуулаа 2012 оны 4-р сард хөөргөх төлөвлөгөөтэй байна гэж өнөөдөр БНАСАУ албан ёсоор зарлан мэдээлсэн тухай «Интерфакс» агентлаг уламжлан мэдээллээ. БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний өдрийг тохиолдуулан умард солонгосын хиймэл дагуулыг хөөргөх юм. Мэндэлсний ойг нь төрийн баяр болгон 4-р сарын 15-нд тэмдэглэдэг.
АНУ-аас ираны цөмийн хөтөлбөртэй холбогдуулан тус улсад ямар ч шаардлага тулган хүлээлгээгүй гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд Вашингтонд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Хятад улс эргүүлийн хөлөг онгоцуудаа Зүүн Хятадын тэнгисийн Дяоюйдао (японоор Сэнкаку) арлууд руу явуулсан тухай өнөөдөр «Синьхуа» мэдээллийн агентлагаас уламжлан мэдээллээ. Эдгээр арал Япон, БНХАУ-ын хооронд нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг аль хэдийнэ үүсгэсэн юм. «Жунго хайзянь-50», Жунго хайзянь-66» эргүүлийн хөлөг оннгоцууд өнөө өглөө эрт арлуудад ойртов.
Хятадын эргүүлийн хөлөг онгоцуудыг Сэнкаку (хятад хэлээр Дяоюйдао) арлууд руу явуулсантай холбогдуулан өнөөдөр японы засгийн газраас ерөнхий сайдын тамгын газрын дэргэд хямралыг зохицуулах штабыг байгуулав. Зүүн Хятадын тэнгисийн эдгээр арал Япон, Хятадын хооронд нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг аль хэдийнэ үүсгэсэн билээ.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012