×
Улс төр 15 Гуравдугаар сарын 2012
Кандагарын ойролцоох Панджваи тосгонд энгийн номхон ардууд, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийг буудан алсан америкийн цэргийн балмад явдал нь афганы нийгмийг зочроосон юм. Магадгүй, энэ эмгэнэлт явдал  олон арван  жил афганы түүхэнд үлдэж мэдэх юм. Гэхдээ улс-төрийн зарим  үр дагаварууд нь ойрын үед гарч мэдэх юм.  Петр Гончаровын тайлбарыг толилуулъя.
АНУ-ын цэргийг Окинава муж улсаас өөр газарт шилжүүлж  байрлуулах асуудлаар хийсэн ээлжит хэлэлцээ үур дүнд хурсэнгүй. Талууд Вашингтонд хоёр өдрийн зөвлөлдөөн хийсэн ч зөвшилцэж амжаагүй гэж өнөөдөр Кидо мэдээллийн агентлаг мэдээлжээ. АНУ 1500 цэргээ Окинавоос Иваки муж улсад шилжүүлэх эхний саналаасаа татгалзаж, урьдын газарт нь үлдээхийг санаачлав. Гэвч Токио ийн төлөвлөгөөг биелүүлэхээс эрс татгалзсан учир хэлэлцээ мухардмал байдалд оров.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао Бух хятадын ардын төлөөлөгчдийн хурлын хэвлэлийн төвд үг хэлэхдээ улс төрийн шинэтгэл явуулах нь зайлшгүй чухлыг онцлов. Түүний хэлснээр бол улс төрийн шинэтгэл явуулахгүй бол эдийн засгийн амжилтаа алдаж, «соёлын хувьсгалын» эмгэнэлт хэргийг давтуулж мэднэ. Ерөнхий сайдын хэлсэн угнээс анхны дүгнэлт хийгээд байна.
Палестины  талаас Израилийн нутгийг пуужингаар харваж, хариуд нь Израиль Газын зурвас руу  нислэгээ үргэлжлүүлсээр  байна.  “Жерузалем пост” сонины уламжилснаар, Газын зурвасаас Израилийн нутаг руу  тийрэлтэт системийн шинэ буудлагыг пүрэв гаригт   үйлджээ. Тэрхүү буудлага нь Израилийн АЗХ-ний пүрэв гаригийн шөнө палестины алан хядагчдын хөөрөлтийн төхөөрөмж  рүү өгсөн цохилтын хариу болов.
3-р сарын 15 –нд Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын намын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах  Төрийн думын хоёр  дахь хэлэлцүүлгийн өмнөх хугацаа  өндөрлөв.  Энэхүү шургуу явдлыг Төрийн думын зөвлөл иргэдийн  “хуулийг хэрэгжүүлэхэд  гайхалтай сонирхолтой”  холбон үзэж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун  АЗ -ийг аль болох шуурхай Сирийн хүчирхийллийг зогсооход чиглэгдсэн  тогтоол батлахын төлөө буйгаа илэрхийлэв. Тэрээр японы  “Асахи” сонины өнөөдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа тус улсын дотоод мөргөлдөөнд нэрвэгсэдийн тоо улам нэмэгдэх аюултай буйг тэмдэглэв.
Сирийн одоогийн байдал нь бүс нутагт тогтворгүй байдалд хүргэж мэднэ гэж АНУ үзэж байгаа тухай АНУ ын Төрийн департаментын албан ёсын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэв.
Афганы 16 энгийн номхон иргэдийн амийг хөнөөсөн америкийн цэргийг  Афганистанаас гаргаж, Кувейт руу авчирав. Энэ тухай  америкийн ХМХ –үүд цэргийн эх сурвалжуудаас иш татан уламжилжээ.  Мэдээллүүдээс үзэхэд, “түүнийг афганы бааз дээр байлгах” боломжгүй  болсон аж.  Учир нь тэнд зүй ёсны  нөхцөл үгүй байжээ.
Өмнөд Солонгосын зүүн эргээр өнөөдөр үд дундад тус улсын зэвсэгт хүчнийхний томоохон сургуулилт эхлэх аж. Сургуулилт нь 3-р сарын 25-27 –ны өдрүүдэд Сеулд болох цөмийн  аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтанд зориулагджээ.  Энэ тухай Ёнхап агентлаг албан ёсны эх сурвалжуудыг иш татан мэдээлжээ.
Өнгөрсөн онд Сирийн үр тарианы үйлдвэрлэл бараг 10 орчим унасан бөгөөд энэ жилийн ургацын таамаг тогтворгүй байна. Энэ тухай НҮБ-ын хүнсний болон хөдөө аж ахуйн байгууллагын /ФАО/  тусгай мэдэгдэлд дурджээ.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012