×
Улс төр 14 Гуравдугаар сарын 2012
Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад өнөөдөр түүний кабинэтын бодлогод дургүй, депутатуудын асуултанд хариу өгөв. Асуултууд нь ихэнхдээ  засгийн газрын эдийн засгийн болон зарим боловсон хүчний шийдвэрүүдтэй холбоотой  байв. Исламын Ираны түүхэнд  парламент нь анх удаа ерөнхийлөгчөө “байцааж” буй юм.
АНУ болон Израиль 2012 оны эцсээр  Иран руу  дайрна -энэ тухай   москвагийн “Коммерсант” сонин өнөөдрийн дугаартаа бичжээ.  Ингэхдээ сонин Оросын улсын ГХЯ-ны өндөр албан тушаалын хүнтэй ярьснаа иш татжээ. Нэрээ нууцлахыг хүссэн дипломат даваа гаригт Нью-Йоркд болсон АНУ -ын Төрийн нарийн бичгийн дарга болон оросын ГХ-сайд нарын уулзалтын агуулгын тухай ярьжээ.
Орос улс Афганистанд НАТО эвслийн мансууруулах бодис, терроризмтэй хийх тэмцлийг амжилттай болгохыг сонирхож байна. Гэвч гадаадын цэрэг тус улсаас гарахын өмнө НҮБ-ын мандатыг хир  хэрэгжүүлсэн  тухай илтгэлийг бэлтгэх хэрэгтэй гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдээд «Орос улс юуны түрүүнд үндэсний ашиг сонирхолоо иш үндэс болгон НҮБ-ын АЗ-ийн мандатыг үндэслэн Афганистанд байгаа эвслийн цэрэгт  туслаж байна.
Орос улс сирийн дэглэмийг биш сирийн оршин суугчдын хувь заяагаа өөрөө шийдвэрлэх эрхийг л хамгаалж байна гэж өнөөдөр Улсын думд ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. «Сири улсад чухам хэн засгийн эрхэнд байх асуудлыг тус улсын ард түмэн л шийдвэрлэх ёстой. Бид дэглэмийг биш сирийн иргэдийн ардчилсан сонголт хийх эрх, шудрага ёсыг л хамгаалж байна гэж Сергей Лавров хэллээ.
НҮБ-ын дүрмийг зөрчих гэсэн бүх оролдлогыг  Орос улсаас шийдвэртэй няцаана гэж өнөөдөр Улсын думд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. «Олон улсын тавцанд ямар ч албадах ажиллагаа НҮБ-ын дүрмийн үндсэн дээр явагдах ёстой.
Орос улсын гадаад бодлого дараачийн жилүүдэд залгамжлагдахыг ерөнхийлөгчийн сонгууль нотлон харуулсан гэж өнөөдөр Улсын думд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Орос улс «хэн нэгний тулгасан зүйл биш өөрийнхөө ашиг сонирхолыг л удирдлага болгоно.Бид бүтээлч тэнцвэртэй чиг бодлого явуулна.
Сирийн ерөнхийлөгч Башар Асад улс орны нь байдлыг хэвийн болгох талаар НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны дэвшүүлсэн саналуудад хариу өгсөн тухай өнөөдөр «Интерфакс» агентлаг  НҮБ-ын хуучин ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн албаны төлөөлөгчийн мэдэгдэлийг үндэслэн мэдээллээ. Тэрээр Сирийн ерөнхийлөгчийн хариугийн уг чанарыг тодорхойлож тайлбарлахаас татгалзсан байна.
Хятад улсад улс терийн шинэтгэл явуулахгүй бол «соёлын хувьсгал» давтагдаж мэднэ гэж өнөөдөр Бээжинд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао  төрийн дээд байгууллага-БХАТХ-ын чуулган дууссаны дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.Хятадад улс төрийн шинэтгэл амжилттай явуулахгүй бол эдийн засгийн шинэтгэлийг бүрэн явуулж үр дүнд хүргэж чадахгүй гэж тэрээр онцлов.
БНХАУ-ын төрийн дээд байгууллага-Бүх хятадын ардын төлөөлөгчдийн 5-р чуулган өнөөдөр Бээжинд хуралдаж дууслаа. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэь Зябао төгсгөлийн илтгэлийг чуулганы төлөөлөгчдэд толилуулав. Энэ удаагийн чуулганаар 2012 оны нийгэм-эдийн засгийн  төлөвлөгөө, төсөв болон Эрүүгийн хуульд оруулах засварууд, албан татвар ногдуулах хуулийг батлав.
Сирийн ерөнхийлөгч Башар Асад улс орны нь байдлыг хэвийн болгох талаар НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны дэвшүүлсэн саналуудад хариу өгсөн тухай өнөөдөр «Интерфакс» агентлаг  НҮБ-ын хуучин ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн албаны төлөөлөгчийн мэдэгдэлийг үндэслэн мэдээллээ. Тэрээр Сирийн ерөнхийлөгчийн хариулт уг чанарыг тодорхойлож тайлбарлахаас татгалзсан байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Нью Йоркод ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтай уулзаж, 4-р сард ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хийх хэлэлцээ дайн дэгдээхээс сэрэмжлэх сүүлчийн боломж гэдгийг ираны талд мэдээлэх хүсэлт тавьжээ. Хиллари Клинтон, Сергей Лавров нар даваа гаригт НҮБ-ын АЗ-ийн Ойрхи Дорнодын асуудлаархи хуралдааны үеэр уулзсан тухай урьд мэдээлсэн билээ.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012