×
Улс төр 13 Гуравдугаар сарын 2012
Дэлхийн хэд хэдэн улсын удирдлагын Сирийн байдлыг зохицуулах асуудлаархи  байр суурь асуудлыг хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх тийш өөрчлөгдэж байгааг ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров тэмдэглэв. Тэрээр өнөөдөр Москвад хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ эдгээр улс тулгах шаардлага Сирийг хямралаас  гаргахад туслахгүйг ойлгож эхлэснийг тэмдэглэв.
Орос улс НҮБ-ын АЗ-ийн  Сирийн асуудлаархи тогтоолыг уялдуулан зохицуулахад бэлэн байна гэж өчигдөр ГХ-ийн сайд Сергей Лавров НҮБ-ын АЗ-ийн хуралдаан дээр мэдэгдлээ. Үүний хамт  Оросын ГХЯ-ны тэргүүн Арабын улсуудын холбооны гишүүдтэй хэлэлцэж тохиролцсон таван зарчим дээр л тэгж болохыг  лавлан  тодруулав.
НҮБ-ын АЗ  Ливийг дэмжих эрх мэдлийн мандатыг нэг жилээр сунгав. Даваа гаригт  болсон НҮБ-ын АЗ-ийн хуралдаан дээр ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны тавьсан илтгэлд  ийм санал агуулагдаж байв. Энэхүү эрх мэдлийн зорилтуудад Ливийн ардчилал, аюулгүй байдлыг хангах, зэвсэг хорогдуулах гэрээ зэрэг оржээ.
Ойрхи-дорнодын  улс-төрийн үйл явцыг зохицуулах Олон улсын зуучлагчийн үүрэг гүйцэтгэгч “дөрвөлийг“ үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг  ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн  Сергей Лавров уриалав.
Сирийн байдлыг зохицуулах механизмыг бий болгохын тулд НҮБ-ын АЗ-йн бүх гишүүд   санал зөрөлдөөнтэй байгаа бүх асуудлаа даван туулах ёстой, үүнийг хийхэд хүнд хэцүү нь мэдээж юм. Үүнтэй холбогдсон мэдэгдэлийг  даваа гаригт ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров хийв.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012