×
Улс төр 12 Гуравдугаар сарын 2012
Сирийн мөргөлдөөнд цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцох хувилбарыг АНУ болон түүний холбоотнууд хэлэлцэж байна. Нэргүй эх сурвалжаас иш татан америкийн ОНХМХ-үүд ингэж мэдээлсэн байна. Энгийн номхон иргэд болон дүрвэгсэдийг хамгаалах нь энэ ажиллагааны зорилт байх ёстой гэж тэд үзэж байгаа юм. Харин үнэн чанартаа зэвсэглэсэн сөрөг хүчинд шууд дэмжлэг үзүүлж Башар Асадын дэглэмийг түлхэн унагаах зорилготой юм.
АНУ-ын цэргийнхэн оролцсон ээлжит шуугиан афганистанд дэгдлээ. Нүдээр үзсэн хүмүүсийн ярьж байгаагаар ням гаригийн шөнө америкийн цэргийн баазаас хэсэг согтуу цэргүүд Кандагар мужийн нэгэн суурингийн айл айл руу орж эмх замбараагүй буудаж эхэлсэн байна. Энэ үедээ согтуу цэргүүд инээлдэж байжээ. 16 хүн амь насаа алдснаас 9 нь хүүхэд байжээ.
БНАСАУ, Өмнөд Солонгос улсуудын хоорондох хилийн цэрэгжилтгүй бүсэд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2012 оны 3-р сард очихоор төлөвлөж байна гэж сөүлийн ОНХМХ-үүд мэдээллээ. Сөүлд 2012 оны 3-р сарын 26,27-нд болох цөмийн аюулгүй байдлын олон улсын дээд хэмжээний уулзалтад тэрээр оролцох юм.
АНУ, Израилийн талаас өгөх цэргийн цохилтод Тегеран тийм их ач холбогдол өгөхгүй байна гэж Иран улсын ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Лалын БН улсын төв телевизээр үг хэлэхдээ мэдэгдлээ. Цэргийн цохилт өгөхийг оролцуулаад Иран улсыг хохироох бүх хувилбаруудыг хэрэглэнэ гэж америкчууд болон израильчууд мэдэгдээд байна гэж ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Тэгэхдээ тэд энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэж чадахгүй гэж тэр үзэж байна.
ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр НҮБ-ын АЗ-д багтдаг орнуудын ажил хэрэг нэгт нөхдүүдтэйгээ Ойрхи Дорнод болон Сирийн асуудлыг хэлэлцэх болно. Нью-Йоркт 3-р сарын 12-нд болох Ойрхи Дорнод болон Хойд Африкийн асуудлаарх НҮБ-ын АЗ-ийн сайд нарын хуралдааны үеэр олон улсын зуучид ойрхи дорнодын “дөрвөлийн” зөвлөлгөөн болно гэж урьд нь ОХУ-ын ГХЯ мэдээлэж байсан юм.
НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннан, Сири улсад шинэчлэл өөрчлөлт зайлшгүй тухай Сири улсын ерөнхийлөгч Башар Асадтай хийсэн хэлэлцээрээ дуусгалаа гэж сирийн ОНХМХ-үүд ням гаригт мэдээллээ. Харилцан буулт хийх замаар л хямралаас гарч болно гэж НҮБ, АОЛ-ийн тусгай төлөөлөгч тэмдэглэсэн байна. Сирийн ард түмэн өөрсдийнхөө иргэний байр суурийг улам идэвхитэй илэрхийлэх ёстой гэж тэр тэмдэглэсэн байна.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012