×
Улс төр 11 Гуравдугаар сарын 2012
Таван сард Чикагод болох байсан “том наймын” дээд хэмжээний уулзалтыг Кэмп-Дэвидэд шилжүүлснээрээ АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама орос, америкийни харилцааг шинэ хуудснаас эхлэх хүсэлтэй байгаагаа харуулж чадлаа гэж шинжээчид үзэж байна. G8 болон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтыг хийх газар, цаг хугацааг өнгөрсөн жилийн зун Чикаго хот, 2012 оны 5-р сар гэж тогтоосон байсан юм.
Сири улсын нөхцөл байдлыг зохицуулах таван зарчмыг ОУ болон АОЛ зөвшилцлөө. Каирт 3-р сарын 10-нд ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров, АОЛ-ийн орнуудын гадаад хэргийн сайд нартай уулзсны дараа энэ баримт бичиг бий болсон юм. Сирийн хэрэгт хөндлөнгөөс оролцохыг үл тэвчих, мөргөлдөөнд оролцож байгаа талууд хүчирхийллээ нэн даруй зогсоох нь тус төлөвлөгөөний зарчмын асуудал юм.
Интернетийн боломжийг ашиглан тагнуулын ажиллгаа явуулж байна гэж Хятад улсыг британын ОНХМХ-үүд буруутгаж байна гэж хятадын “Хуаньцю шибао” сонинд өнөөдөр бичжээ. “Энэ үйл ажиллагааны төлөө чухам хэн хариуцлага хүлээх ёстойг НАТО-гийн төлөөлөгчид тогтоогоогүй байна, харин аюулгүй байдал хариуцсан зарим албаны хүмүүс Хятадыг буруутгасан бололтой” гэж хятадын сонин бичсэн байна.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун өнөөдөр Нью-Йоркт ойрхи дорнодын зохицуулалтын “дөрвөлийн” сайд нарийн уулзалтыг явуулна гэж бүх дэлхийн энэ байгууллагын тэргүүний хэвлэлийн алба бямба гаригт мэдээлсэн юм. “Дөрвөлийн” төлөөлөгчдийн тэргүүнүүд өглөө НҮБ-ын төв байрны хурлын танхимд уулзана гэж” хэвлэлийн албаны мэдээлэлд өгүүлсэн байна.
Сирийн байдлыг зохицуулах төлөвлөгөөг зөвшилцсөн гэж АОЛ-ийн ГХЯ-дын сайд нартай Каирт уулзсныхаа дараа ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012