×
Улс төр 10 Гуравдугаар сарын 2012
Орос улс Сирид хүчирхийллийг зогсооход   болон улс-төрийн яриа хэлэлцээнд уриалж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров бямба гаригт  Каирт  болсон АОЛ-ийн орнуудын ГХ-ийн сайд нартай уулзахдаа цохон  тэмдэглэв. Лавровын хэлснээр, Орйхи-Дорнодын болон Хойд Африкийн бүх орнууд бол Оросын анд найзууд юм.
Ливийн хамгийн баян нефттэй  бүс нутаг өөрийн бие даасан байдлаа тунхаглан зарлав. Энэхүү шийдвэрийг шинжээчид Каддафийн  дэглэм нурснаас хойшхи процессын эхлэл гэж нэрлэж байна.  Муаммар Каддафийг цаазласны дараа Ливи улс орныхоо хувьд задран бутарч, алга болж мэдэх юм.
Москвагийн төвд бямба гаригт болсон жагсаалд оролцогчид Орос улсад парламентын болон ерөнхийлөгчийн шинэ  сонгууль явуулахыг шаардав. Цуглааны индэрээс жагсагчид мэдэгдэлдээ, засгийн эрх баригчид ялимгүй буулт хийж эхэлсэн, гэхдээ одоогоор “улстөрийн хүчтэй цогцолбор шинэчлэл” хийх төлөв үгүй байна гэжээ. Нөгөөтэйгүүр,  Оросын сөрөг хүчнийхэнд  тодорхой шаардлагууд байгаа аж.
АНУ болон Өмнөд Солонгос цөмийн туршилтууд ыг түр зогсоох болон МАГАТЭ –гийн мэргэжилтэнүүдийг тус улсад оруулах тухай БНАСАУ- ын шийдвэрийг “зөв чиглэлд хийсэн алхам” гэж үзэж байна. Энэ тухай бямба гаригт  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон болон Өмнөд Солонгосын ГХЯ-ны тэргүүн Ким Со Хван нар Васшингтонд болсон яриа хэлэлцээний үр дүнг дүгнэж мэдэгдэл хийв.
Каирт ажлын айлчлал хийж байгаа ОХУ -ын ГХЯ- ны тэргүүн Сергей Лавров  бямба гаригт Египтийн Цэргийн зэвсэгт хүчний дээд зөвлөлийн /ЦЗХДЗ/  тэргүүн  Хусейн тантавитай уулзав. Лавровын   Египтийн ЦЗХДЗ-ийн тэргүүнтэй хийсэн   яриа хэлэлцээний  үеэр талууд хоёр талын хамтын ажиллагаа,юуны түрүүнд  худалдаа-эдийн засгийн салбарын хэтийн талаар ярилцав.
Орос улсын ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны  дүнг маш богино хугацаанд нийтэд зарласан  билээ. Сонгуулийн саналын дүнг гаргахад  СТК-д ердөө гурав хоног л шаардагдсан аж. Өмнө нь гарсан урьдчилсан  дүнгээс ердөө процентын нэг өчүүхэн хэсэг л шаардагдсан юм.
АНУ –ын засаг захиргааны тэргүүн Барак Обама “ерөнхий сайд  Владимир Путинд саяхан явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд  утсаар баяр хүргэлээ.” Энэ тухай өнөөдөр Цагаан Ордноос мэдээлэв.
Москвагийн төвийн шинэ Арбатад сөрөг хүчнийхний “Шудрага сонгуулийн төлөө” жагсаал болох бөгөөд түүнд 50 мянга орчим хүн оролцох төлөвтэй байна.Уг жагсаал нь өнгөрсөн оны 12-р сард болсон Төрийн думын сонгуулийн  дараа явагдсан олон мянган хүн оролцсон арга хэмжээний үргэлжлэл болох аж.
Хятад улс Сирид 2 сая долларын хүмүүнлэгийн тусламж явуулна. Энэ тухай БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Цинь Ган мэдэгдэв. Сирийн нилээд хэдэн нэрвэгдсэн дүүргүүдэд байдлыг сайжруулах зорилгоор болон сирийн ард түмэнд  хятадын ард түмний найрамдалт харилцааг харуулах үүднээс тусламжийг  Сири рүү явуулахаар бэлтгэж байна. Тус улсад тусламжийг Олон улсын Улаан загалмайн хорооны шугамаар   хүргэнэ гэж мэдээлэлд дурджээ.
ОХУ- ын ГХ-ийн сайд Сергей Лавров баасан гаригийн үдэш Каирт НҮБ-ын болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннантай Сирийн мөргөлдөөнийг зохицуулах тухай асуудлаар уулзаж ярилцлаа. РИАНовости агентлагийн  уламжилснаар яриа хэлэлцээр нь НҮБ -ын ерөнхий нарийн бичгийн дарга асны Дамаск руу мордохын өмнө болжээ. Хоёр  тал  Сирийн байдлыг  хаалттай хаалганы цаана хэлэлцжээ.
НҮБ-ын болон АОЛ-ийн  Сирийн асуудал хариуцсан   тусгай төлөөлөгч Кофи Аннан бямба гаригт  зуучийн үүрэгт ажлаар  Дамаскт хүрэлцэн   очно. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан засгийн газрын болон ерөнхийлөгч Башар Асадыг огцруулахын төлөө байгаа сөрөг хүчний “ Сирийн чөлөөт армийнхний “хооронд  байлдааны ажиллагааг зогсоох тухай зөвшилцөөн хийхийг  оролдох юм.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012