×
Улс төр 9 Гуравдугаар сарын 2012
1957 оны 3-р сарын 9-ний өдөр Вашингтоны Ойрхи-Дорнодын байр суурийг бэхжүүлэх америкийн гадаад номлолыг парламентаар  баталжээ. Уг баримт бичгийн зохиогчдоор АНУ-ын ерөнхийлөгч Дуайт Эйзэнхаурэр болон төрийн нарийн бичгийн дарга Жон Фостер Даллес нар байв. Номлолын дагуу  бүс нутгийн аливаа орон түрэмгийлэлд автагдавал АНУ-аас эдийн засгийн болон цэргийн тусламж хүсч болох аж.
Цэргийн мөргөлдөөн гарвал Исламын БНУ дээр хийх нислэгтээ шинэ 13 тонн бөмбөг ашиглана гэж Пентагон Ираныг сүрдүүлэв. АНУ-ын Цэргийн Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дэд тэргүүн, генерал Герберт Карлайлын ярьснаар, ийм маягийн бөмбөгүүд нь  зэвсэгт хүчний анги салбаруудад өнгөрсөн оноос эхлэн нийлүүлэгдэж байгаа аж. Тэдгээр нь Ираны газар доорхи “нууц заводын” барилга байгууламжийг устгах зорилготой аж.
ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров баасан гаригт 3-р сарын 10-нд Каирт болох АОЛ-ийн ГХЯ-ны тэргүүн нарын уулзалтанд оролцохоор мордоно гэж “Интерфакс” агентлаг мэдээлэв. Энэхүү уулзалтыг Сирийн байдлыг тал бүрээс нь дүгнэж шинжлэх чухал боломж гэж Москва үзэж байна хэмээн сайд өмнө мэдэгдсэн юм.
Ливийн ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Абдель Рахим аль-Киб сирийн босогчид Ливид сургууль хийсэн тухай мэдээллийг няцаав. Түүний ярьснаар, Ливийн нутаг дэвсгэр дээр нэгэн цугларалт явагдаж байсан, гэхдээ засгийн газар ямар нэгэн зөвшөөрөл олгоогүй гэж “Интерфакс” мэдээлжээ. Өмнө нь Орос улсын НҮБ-ын АЗ-ийн байнгын төлөөлөгч Виталий Чуркин Ливийн эрх баригчдыг сирийн босогчдыг дэмжиж буйд буруутгаж байсан юм.
Оросын дипломатууд НҮБ-ын Сирийн тогтоолын төслөөр үргэлжлүүлэн зөвлөлдөх уулзалт  явуулж байна.  Энэ тухай Оросын ГХ-ын дэд сайд Геннадий Гатилов мэдэгдэв. Тэрээр, пүрэв гаригийн үдэш өөрийн Твиттердээ “зөвлөлдөх уулзалтын зорилго- сирийг дотоод хямралаас гаргахад хоёр талаас ижилхэн шаардсан агуулгатай төслийг бэлтгэх ёстой юм” гэжээ.
Орос улсын Катар дахь Элчин сайд Владимир Титоренког албан тушаалаас нь чөлөөлсөн тухай Кремлийн хэвлэлийн алба баасан гаригт мэдээлэв. “Ерөнхийлөгч Дмитрий Медведев өөрийн зарлигаар ОХУ-ын Катар дахь Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Титоренко Владимир Ефимовичийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв” гэж зарлигт дурджээ.       
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012