×
Улс төр 8 Гуравдугаар сарын 2012
ОХУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр ирээдүйн засгийн газрын бүрэлдэхүүний талаарх а суудлаар зөвлөлдөөн хийх ажилдаа орлоо. ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзахдаа тэрээр энэ тухайгаа мэдэгдсэн байна. Энэ уулзалт Сочи хотын “Красная поляна” дахь ерөнхийлөгчийн өргөөнд болжээ. Владимир Путиныг ОУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь Дмитрий Медведев баяр хүргэсэн байна.
НУБ болон Арабын улсуудын холбооны  Сирийг хямралаас гаргах асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннан  тус улсад гал нэн даруй  бүрэн зогсооход туслах гол зорилттой гэж Арабын улсуудын холбооны  Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал эрхлэсэн  орлогч  Ахмед бен Хелли египетийн «Аль-Ахрам» сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ.
Арабын улсуудын холбооны  гишүүн орнуудын ГХ-ийн сайд нар Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавротай  уулзахынхаа өмнөхөн сирийн асуудлаар бямба гаригт зөвлөлгөөн хийлгэх тухай египетийн хэвлэл мэдээлийн хэрэгслүүд  Каир дахь Арабын улсуудын холбооны төв байрны эх сурвалжийн мэдээллийг үндэслэн  мэдээлжээ.
БРИКС бүлэг –Бразиль, Орос, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африка - шинэчлэл явуулахад шаардагдаж байна, өөрөөр хэлбэл, орчин үеийн шаардлагад нийцэхийг больжээ. Энэ тухай Делид болсон  БРИКС-ийн орнуудын шинжилгээний төвүүдийн форумд оролцсон  Оросын ШУА -ийн Латин Америкийн хүрээлэнгийн захирал Владимир Давыдов  ийн мэдэгдэв.
Үндэсний шилжилтийн зөвлөл Ливи улсын дорнод бус нутгийн тусгаар тогтнолыг зарлан тунхаглахаас сэрэмжлэхийн тулд хүч хэрэглэхэд бэлэн байна гэж тус  зөвлөлийн тэргүүн Мустафа Абдель Жалиль мэдэгдлээ.
Индонези улс БРИКС бүлэгт нэгдэх төлөвлөгөөтэй байна гэж тус улсаас Москвад суугаа элчин сайд Жаухари Оратмангун  мэдэгдлээ. Орос улсаас олон улсын тавцанд маш идэвхтэй ажиллагаа явуулж байгааг тэрээр тэмдэглээд Бразили,Орос, Энэтхэг, Хятад, ЕАБНУ зэрэг таван орон бүрэлдэхүүнд нь ордог БРИКС булгийг онцлов.
Сирийг хямралаас гаргахад чиглэгдсэн Хятадын төлөвлөгөө зөв байна гэж Дамаск үзэж байгааг өчигдөр Сирийн ГХЯ-ны тэргүүн Валид Муаллем  мэдээллээ. Тууний хэлснээр бол Сирийн эрх баригчдаас Бээжингийн санаачилгад нааштай хандаж байна.
Өчигдөр орой ОХУ-ын Сонгуулийн төв комиссын хуралдаанаар ерөнхийлэгчийн сонгуулийн  бүрэн төгс ур дүн гаргаж, Владимир Путин ОХУ-ын ерөнхийлөгчээр сонгогдсоныг батлав. Сонгуулийн төв комиссын бүрэн төгс ур дүнгээс харахад тэрээр нийт сонгогчийн 63,6 хувь санал авсан байна. Сонгох эрхтэй хүмүүсийн 65,34 хувь нь 3-р сарын 4-нд сонгуульд оролцсон юм. Путин ерөнхийлөгчээр гуравдахь удаагаа сонгогдов.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012