×
Улс төр 7 Гуравдугаар сарын 2012
АНУ ПДХС –ийн нууц баримт бичгүүдийн хэсгийг оросын талын түгшүүрийг сарниулахын тулд   дэлгэхэд бэлэн байна. Энэ тухай  Пентагоны төлөөлөгч Брэд Робертс америкийн конгрессийн төлөөлөгчдийн зэвсэгт хүчний танхимын бэлтгэл хороон дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэжээ.
Олон улсын  цөмийн эрчим хүчний агентлагаас Пхеньяны цөмийн үйл ажиллагааны  хяналтыг сэргээсэн  явдал бол АНУ болон БНАСАУ-ын төлөөлөгчдийн лхагва гаригт  Венад хийсэн уулзалтын сэдвүүдийн нэг юм. Уулзалт агентлагийн удирдах зөвлөлийн чуулганы хүрээнд явагдана.
АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөөнд тэргүүлж буй бүгд найрамдах намын төлөөлөгч Массачусетс муж улсын засаг дарга асан Митт Ромни арван муж улсад явагдсан анхан шатны сонгуулийн үр дүнгээр таванд нь тэргүүний байр эзлэв. Тэгснээрээ өөрий нь гол өрсөлдөгч Пенсильванийн сенатч асан Рика Санторумыг тэмцээнээс хасагдахад хүргэв.
Хятад  улсаас Сирийн талаар дипломат үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Өнөөдөр БНХАУ-ын ГХ-ийн сайд Ян Зечийн төлөөлөгч элчин сайд Ли Хуасин Сирийн зохицуулалтын асуудлаархи хятадын саналуудыг Дамаскад тайлбарлан танилцуулж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ГХЯ-аас тодорхойлсон саналуудыг Бээжинд парламенитын чуулганаар хэлэлцсэн юм. Хятад улс Сирийн хямралд хөндлөнгөөс оролцохыг хүлцэхгүй.
Энэ оны 5-р сарын 18-19- Кэмп-Дэвидэд америкийн ерөнхийлөгчдийн өргөөнд G8 дээд хэмжээний уузалтын  хүрээнд Владимир Путинтай  албан бус нөхцөлд уулзаж ярилдцана гэж АНУ-ын ереөнхийлөгч Барак Обама найдаж байна. Эхлээд G8 дээд хэмжээний уулзалтыг Чикагод хийлгэхээр товлосон билээ. Харин 5-р сарын 20,21-нд НАТО эвслийн дээд хэмжээний уулзалт энд болох юм.
Оросын нийгэмээс  Владимир Путинд  хязгааргүй эрх олгосон юм. Үүний хамт итгэл найдвар тодорхой зорилготой. Эрх баригчдаас улс төрийн төдийгүй нийгмийн хүрээнд буурьтай шинэтгэл явуулна гэж найдаж байна. Сонгуульд ялсан нэр дэвшэгч гудамжинд гарч эсэргүүцлийн цуглаан жагсаал хийхээс улс төрийн хэвийн өрсөлдөөнд шилжих сөрөг хүчинтэй хамтран шинэтгэлийг үр дүнд хүргэх бодолтой байна.
 Өчигдөр Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтэй утсаар ярьж, Сирийн  тойрны байдал ба ираны цөмийн хөтөлбөрийг авч үзэж хэлэлцэв. ОХУ-ын ГХЯ-ны сайтаас харахад тэд олон улсын тулгамдсан асуудлууд түүний дотор Ойрхи Дорнодын байдлын зохицуулалтыг хэлэлцсэн байна. Түүнчлэн Лавров,Клинтон нар хоёр талын харилцааны зарим асуудал тухайлбал хожмын уулзалт ярианы төлөвийг хэлэлцэв.
Сирид Башар Асадын дэглэм дампуурах тавилантай гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өчигдөр хэллээ. «Дарангуйлагч эрт орой нэгэн цагт засгийн эрх мэдэлгүй болно» гэж тэрээр Цагаан ордонд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм. Обамагийн хэлснээр бол Асадыг чухам  хэдийд огцоруулах асуудал тулгарсан.
Хятад улс Сири улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс хүч хэрэглэн оролцохыг эсэргүүцэж, Сирийн дотоодын хямралыг улс төрийн замаар зохицуулахын төлөө байна гэж өнөөдөр НҮБ-д суугаа БНХАУ-ын байнгын төлөөлөгч Ли Баодун хятадын сэтгүүлчдэд мэдэгдлээ.Сирийн ард түмэн л  хямралаас  гарах асуудлыг шийдвэрлэх ёстойг дипломат ажилтан тэмдэглэв. Гадаадын ямар ч хүчин Сирийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох ёсгүй.
МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албанаас уламжлан мэдээлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсантай нь холбогдуулж, тус улсын Засгийн газрын тэргүүн, Эрхэмсэг ноён Владимир Владимирович Путинтай утсаар ярьж баяр хүргэв. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ, “ОХУ бол манай улсын мөнхийн хөрш, олон зууны түүхэн уламжлал, баялаг харилцаатай орон.
Ливийн нефтиэр маш баялаг Киренаик бүс нутаг автономиа байгуулах тухай зарлан мэдээлэв. Өчигдөр бүс нутгийн нийслэл Бенгази хотноо ийн шийдвэр гаргасан тухай «Россия 24» телевизийн сувгаар мэдээлжээ. Улс орны өнөөгийн  захиргааны хуваалт бүх иргэний ашиг сонирхолыг харгалзан үзэхгүй байна хэмээн орон нутгийн оршин суугчид үзэж байна. Одоо Киренаикэд яам, удирдах байгууллагуудаа байгуулах төлөвлөгөөтэй байна.
Өчигдөр НҮБ-ын АЗ-ийн  байнгын гишүүд болон АЗ-ийг дарглаж байгаа Марокко улсын төлөөлөгч хаалттай хуралдаан хийлгэж, сирийн асуудлаархи америкийн тогтоолын төслийг авч үзэж хэлэлцэв. «Интерфакс» агентлагийн дипломат эх сурвалжийн мэдээллийг үндэслэн уламжласнаар төсөл Сирид хүний эрхийг зөрчиж байгааг буруушааж, сирийн засгийн газрын жагсагчдын эсрэг хүч хэрэглэх ажиллагааг зогсоохыг уриалжээ.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012