×
Улс төр 6 Гуравдугаар сарын 2012
Сонгуулийн төв комиссын урьдчилсан тоо баримтуудаас харахад Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн ур дунд  Владимир Путин 63,75,Геннадий Зюганов 17,19, Михаил Прохоров 7,82,Сергей Миронов 3,85 хувь санал тус тус авчээ.
Хоёр талын  харилцааны хөжлийг идэвхжүүлэх түүний дотор найрамдах гэрээ байгуулах асуудлаархи хэлэлцээг урагш ахиулахаар  ОХУ-д нэн даруй айлчлах асуудлыг авч үзэж байна гэж өнөөдөр Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмба мэдэгдлээ. Сайд сэтгүүлчидтэй ярилцахдаа мөн Японы засгийн газрын тэргүүн Ёсихико Нода ОХУ-д айлчлах боломжийг  авч узэж байгааг мэдээлэв.
Орос улс Сирид гарсан хямралаас  эв зүйгээр гарах арга замыг эрэх хүчин чармайлтаа идэвхжүүлж байна. Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров энэ зорилгоор 3-р сарын 10-нд Каирт хүрэлцэн очиж, Арабын улсуудын холбооны гишүүн орнуудын ГХ-ийн  сайд  нартай уулзаж, сирийн асуудлыг авч үзэж хэлэлцэнэ.
НҮБ –ын төлөөлөгч  Хуан Эрнесто Мендес америкийн эрх баригчдыг цэргийн шинжээч асан Бредли хатуу ширүүн, доромжлолтой харьцаж буйг  тэмдэглэв. Мендесийн үзэж байгаагаар, АНУ ын армийн цэрэг асан түүнийг тусгаарлан, удтал буюу найман сарын турш хорьж байгаа аж. Меннинг түүнимйг нэг хүний камерт,  “Куантико”    хатуу дэглэмд хорьж буйд гомдолтой байгаа аж.
Канад улс Сири дахь өөрийн орны элчин сайдын яам болон дипломат төлөөлөгчдийн газруудыг хааж, өөрийн ажилтануудаа тус улсаас татав.  Энэ тухай сэтгүүлчдэд  канадын ГХЯ -ны сайд Жон Бэрд мэдэгдэв. Ийм шийдвэр нь “Сирид аюулгүй байдлын  нөхцөл  байдал муудаж буйтай холбоотой”    гэж сайд тэмдэглэжээ.
НАТО-гийн цэргүүд 2014 онд  аюулгүй байдлын хариуцлагыг афганы талд бүрэн шилжүүлсэнийхээ   дараа  Афганистанд үлдэх болно. Энэ тухай Афганистаны аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх олон улсын хүчнүүдийн /ISAF/цэргийн командлагч Жон Ален мэдэгдэв.
Израиль нь Ираны цөмийн объектуудад цохилт өгөх эсэх тухайгаа   хараахан шийдээгүй  байна. Энэ тухай Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху даваа гаригт АНУ -ын ерөнхийлөгч Барак Обаматай  хэлэлцээ хийх үеэр мэдэгдэв.
Москвагийн төвд сөрөг хүчний идэвхтэнүүдийн эсрэг хүч хэрэглэхгүй байж болох байсан гэдэгт Прохоров итгэлтэй байна Орос улсын ерөнхийлөгчийн сонгуульд гуравдугаар байр эзэлсэн, нэр дэвшигч, тэрбумтан Михаил Прохоров  даваа гаригийн үдэш    Москвагийн төвд болсон цуглааны сөрөг хүчний улс-төрчдийг хүч хэрэглэн саатуулсаныг буруушаав.
Оросын СТК 3-р сарын 4 -нд явагдсан ерөнхийлөгчийн сонгуулийн протоколыг 100 хувь боловсруулж дууслаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн  албан ёсны дүн ойхын 10 хоногт гарах болно гэж Интерфакс агентлаг өнөөдөр уламжлав. СТК ийн урьдчилсан мэдээллээр, ерөнхийлөгчид нэр дэвшигч, ерөнхий сайд  Владимир Путин 63,6 хувийн саналыг авчээ.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012