×
Улс төр 4 Гуравдугаар сарын 2012
ОУ-д ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөлөө. Москвагийн цагаар 21 цагт ОУ-ын хамгийн баруун захын бүс нутаг Калининград мужид сонгуулийн хэсэг хаагдлаа. Одоогийн байдлаар Олон нийтийн санал бодлыг судлах Бүх оросын Төвийн мэдээгээр Владимир Путин (58,3 %) тэргүүлж байна.
Москвагийн төвд жагсаал хийхээр бэлдэж байна. Пушкины талбайн ойролцоо, Манежын болон Лубянкагийн талбай мөн Хувьсгалын талбайд цагдаагийн хүчлэн хамгаалсан анги нэгтгэлийнхэн жижүүрлэж байна. Тэнд мөн ОМОН болон Дотоодын цэргийн албан хаагчид автобустай очоод байна. Яг ийм байдлыг Болотный талбайд бас үзэж болно.
Ираны цөмийн аюултай тэмцэх арга хэмжээний талаарх шийдвэрийг Израиль улс бие даан гаргана. Израилийн ГХЯ-ны тэргүүн Авигдор Либерман өнөөдөр израилийн улсын радиод ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Энэ тохиолдолд манай улс АНУ-тай байр сууриа нэгтгэхийг оролдохгүй гэдгийг тэрээр анхаарууллаа. Вашингтонд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху нарын хэлэлцээр хийхээс өмнөхөн Либерман энэхүү мэдэгдлийг хийлээ гэж израилийн ОНХМХ-үүд тэмдэглэлээ.
ОУ-ын сонгууль нийгмийн хэв журмын зөрчилгүй явагдаж байна гэж ДХЯ-ны хэвлэлийн алба мэдээлсэн байна. Өнөөдөр цагдаагийн 380 мянган албан хаагчид аюулгүй байдлыг хангаж байгаа гэж тус байгууллага бас мэдээлжээ. Тэдэнд 30 мянга орчим сайн дурынхан туслаж байна. Хэв журам сахиулахынхан сонгуулийн хэсэг бүр дээр ажиллаж байна. Хотын чухал обектууд тэр дундаа метрог онцгой хамгаалалтад аваад байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт ОХУ-ын зүүн бүсүүд болох Камчатка, Чукотка, Магадан муж, Курилын арлуудад  дууслаа. Тэнд саналын хуудас тоолж эхэлсэн ба хамгийн баруун талын Калининград мужид москвагийн цагаар 21 цагт сонгуулийн хэсэг хаасны дараа урьдчилсан дүн тодорхой болно. Москвагийн цагаар үд дунд бүх орон даяар сонгогчдын ирц 2008 оныхоос 15%-иар их байлаа.
Персийн булангийн орнуудын Хамтын ажиллагааны зөвлөлийн \ПБОХАЗ\ гишүүн орнуудын ГХЯ-дын сайд нар өнөөдөр Эр-Риядэд Ойрхи Дорнодын байдлыг хэлэлцэнэ. ПБОХАЗ-ийн гадаад бодлогын байгууллагуудын тэргүүнүүдийн 122-р уулзалтыг саудын сайд Сауд аль-Фейсел даргалаж явуулна гэж бүс нутгийн энэ байгууллагын албан ёсны сайт дээр мэдээлсэн байна. Орон нутгийн шинжээчдийн үзэж байгаагаар Сири улсын байдал гол сэдэв болох бололтой.
ОХУ-ын СЕХ-нд “Выборы-2012” Мэдээлэлийн төв нээгдсэн ба тэнд оросын болон гадаадын 2000 орчим сэтгүүлчид ажиллах юм. Улс орон даяар болж байгаа санал хураалтыг хэвлэл мэдээлэлийн 6000 гаруй төлөөлөгчид мэдээлэх бөгөөд тэдний 800 нь гадаадын сэтгүүлчид гэж СЕХ-ны тэргүүн Владимир Чуров өчигдөр мэдэгдсэн юм. СЕХ-ны Мэдээлэлийн төв 3-р сарын 5-ны үдэш хүртэл ажиллах болно.
 ОУ-ын ерөнхийлөгчийн сонгууль бүх улс орон даяар явагдаж байна. ОУ-ын хамгийн баруун захын цэг болох Калининград муж хамгийн сүүлд сонгуулийн явцад нэгдлээ. Энэ цаг мөчөөс эхэлээд ОУ-ын нутаг дэвсгэр дээр бүртгүүлсэн бүх сонгогчид саналаа өгөх боломжтой боллоо. СЕХ-ны мэдээгээр 108 сая сонгогч бүртгүүлсэн байна.
Олон нийтийн танхимд ирж байгаа ОУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн зөрчлийн талаархи мэдээлэлүүд худал байна. Олон нийтийн танхимын гишүүн Максим Мищенко өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна. Ямарч мэдээлэлийг тэр дор нь сонгуулийн хэсгийн ажилтнуудтай видеогоор холбоо тогтоон шалгаж  байна.
Алсын гадаад улсад ажиллаж амьдарч байгаа оросууд өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч эхэллээ. Анхны сонгуулийн хэсгүүд Шинэ Зеланд, Австрал, Япон улсуудад нээгдсэн байна. Харин АНУ-ын Номхон далайн эргийн Сан-Франциско хот дахь ОХУ-ын ерөнхий консулын байранд хамгийн сүүлчийн сонгуулийн хэсэг хаагдана. Гадаадад байгаа оросын дипломат төлөөлөгчийн газрууд байгаа 147 улсад 384 сонгуулийн хэсэг ажиллаж байгаа юм.
Сири улсын Хомс хотод засгийн газрын эсрэг зэвсэглэсэн босогчдыг дарж 100 гаруй хөлсний алуурчдыг баривчилсан байна. Босогчдыг зэвсэглэж байгаа явдал Сири улсын хямралыг зохицуулахад нэмэр болохгүй байна гэдгийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун хүлээн зөвшөөрлөө. Сирийн зэвсэглэсэн  сөрөг хүчнийг дэмжиж байгаа олон улс орны мэдэгдэлд хууль эрх зүйн үнэлгээ өгөхийг НҮБ-аас ОХУ-ын ГХЯ өөрийн зүгээс шаардлаа.
Олон нийтийн танхимын call-төвд бүс нутгуудын сонгуулийн хэсэг дээр ажиллаж байгаа ажиглагчдаас мэдээ ирж байна. Санал хураалт хэвийн явагдаж байгаа ба ажиглагчдыг сонгуулийн хэсгүүд рүү чөлөөтэй оруулж байна. Нэр дэвшигчдийн тухай мэдээлэлийг сонгогчидод чөлөөтэй олгож байна.
ОУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн техникийн тоноглолд гадаадын ажиглагчид өндөр үнэлгээ өглөө. Веб камерууд, санал хурааж байгаа болон саналын хуудас  тоолох цахим системүүд манай бүлгийн ажиглагчидад өндөр сэтгэгдэл төрүүллээ гэж ТУХН-ийн улсуудын Парламент хоорондын ассамблейн ажиглагчдын зохион байгуулагч, белоруссын иргэн Вадим Попов мэдэгдсэн байна. ТУХН-ийн улсуудын ажиглагчид оросын туршлагыг улс орондоо нэвтрүүлэхийг санал болгоно гэж тэрээр хэлсэн байна.
Өнөөдөр ОУ-д ерөнхийлөгчийн сонгууль болж байна. ОХУ-ын Алс Дорнодод хамгийн түрүүнд сонгуулийн хэсгүүд орон нутгийн цагаар өглөөний 8 цагт нээгдлээ. Төрийн өндөр албан тушаалын төлөө таван хүн өрсөлдөж байна. Эдгээр нь ОУ-ын ЛАН-ын удирдагч Владимир Жириновский, ОХУКН-ын тэргүүн Геннадий Зюганов, “Шудрага Орос орон” намын дарга Сергей Миронов, тэрбумтан Михаил Прохоров, ерөнхий сайд Влдаимир Путин нар юм.
Орос улсын иргэд өнөөдөр ерөнхийлөгчөө сонгож байна. Ерөнхийлөгчийг анх удаагаа 6 жилээр сонгоно. Орос улс даяар 96 мянган сонгуулийн хэсгүүд үүдээ нээгээд байна.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012