×
Улс төр 3 Гуравдугаар сарын 2012
Орос улсын иргэд өнөөдөр ерөнхийлөгчөө сонгож байна. Ерөнхийлөгчийг анх удаагаа 6 жилээр сонгоно. Орос улс даяар 96 мянган сонгуулийн хэсгүүд үүдээ нээгээд байна.
Японы засгийн газар баасан гаригт Өмнөд курилын арлуудтай холбогдуулан Япон Оросын нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаар “хууль бус оккупац” нэр томъёог хэрэглэхээс баасан гаригт татгалзав. Энэ тухай РИА Новости агентлаг японы “Санкэй” сонинг иш татан мэдээлжээ.
Египтэд “Мусульманы ахан дүүс” исламын хөдөлгөөн өөрийн боловсруулсан Үндсэн хуулийн төслийг ард түмнээр хэлэлцүүлэв. Энэ комисст ойрын үед тус улсын шинэ Үндсэн хуулийг бүрэлдүүлэх үүрэг тулгараад байгаа юм. Энэ тухай египтийн ХМХ-үүд хөдөлгөөний удирдагчдын нэг Халед Мухаммедын хэлснийг иш татан уламжилжээ.
НҮБ-ын баасан гаригт болсон  Ерөнхий Ассамблейн чуулган дээр тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун өөрийн байр суурийг илэрхийлэхдээ, босогчдыг зэвсэглэх нь сирийг хямралаас гаргахад нөлөөгүй гэв. Пан Ги Мун тэмдэглэхдээ, ”сөрөг хүчинд цэргийн тусламж үзүүлэх нь байдлаас гарах гарц биш” гэв.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012