×
Улс төр 2 Гуравдугаар сарын 2012
ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн ерөнхий сайд Владимир Путин гадаадын тэргүүлэх хэвлэлийн ерөнхий редакторуудтай уулзаж ярилцав.Тэрээр ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгааг мөн сөрөг хүчнээс тавьж байгаа арга хэмжээнүүдэд хэрхэн хандаж байгаа тухай асуултад хариулж, сонгуульд ялвал Дмитрий Медведев ямар албан тушаал хаших тухай өгүүлээд олон улсын харилцааны нэлээд хурц асуудлуудаар санаа бодлоо илэрхийлэв.
Сири улсад Орос тус улсын дэглэмийн биш, шудрага ёс болон засгийн газраа эв зүйгээр ардчилсан замаар сонгох ард түмний нь эрх мэдлийг  хамгаалж байна гэж өнөөдөр ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров «Российская газета» сонинд мэдэгдлээ. Сирийн улс төрийн бүх хүчний  яриа хэлэлцээ хийх замаар л тус орны байдлыг зохицуулж болно гэж тэрээр үзэж байна.
Орос улс Иранд дайн дэгдээхээс сэрэжлэх зорилгоор бүх хүчин чармайлтаа дайчилна  гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн ерөнхий сайд Владимир Путин  өрнөдийн сонинуудын редакторуудтай уулзахдаа мэдэгдэв. Байлдааны ажиллагаа хэт даврагсад хөрш зэргэлдээ орнууд юуны түрүүнд Азербайжанд нэвтрэн шилжих уршигтай болж мэднэ гэж тэрээр хэллээ. «Иран улс бол Каспий хавийн бидний хөрш юм.
Өмнөд Курилын арлуудын тойрны нутаг дэвсгэрийн асуудлыг хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэж, Москва Токио хоёрт таарах замаар шийдвэрлэж болно гэж ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин үзэж байна. Өчигдөр тэрээр гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн удирдагчидтай уулзахдаа Орос, Япон  улсууд  нутаг дэвсгэрийн асуудлын шийдвэр  нэн чухал байхаа болиж, ердөө 2-р зэргийнх болтол хамтын ажиллагаагаа өргөжүүлвэл зохино гэж онцлов.
Оросын иргэд 3-р сарын 4-нд төрийн тэргүүний сонгуульд оролцож, итгэл найдвар, дэмжлэгий нь хүлээсэн нэр дэвшэгчийн төлөө саналаа өгнө гэдэгт  ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев итгэж байна. Оросын ирээдүй оросын иргэн бүрээс шалтгаалж байна гэж Медведев мэдэгдээд ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг иргэддээ уриалжээ. Ерөнхийлөгчийн хэлснээр бол иргэдийн итгэл найдвар, дэмжлэг ерөнхийлөгчийн ажилд маш чухал юм.
Цуст ажиллагааг зогсоож, мөргөлдөөнд татагдан оролцож буй талуудын төлөөлөгчдийг хэлэлцээний ширээний ард суулгах нь Сирийн байдлын зохицуулалтын талаархи Оросын гол зорилт гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн ерөнхий сайд Владимир Путин гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн удирдагчдад ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Москва мөргөлдөөнд хамрагдсан тауудад хандан хүч хэрэглэх ажиллагааг зогсоож, хэлэлцээ хийж эхлэхийг урьдын нэгэн адил уриалж байна гэж тэрээр мэдэгдэв.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012