×
Улс төр 1 Гуравдугаар сарын 2012
Сирийн чөлөөт армид зэвсэг нийлүүлэхийн тулд цэргийн товчоог байгуулах тухай өнөөдөр Парист  сөрөг Сирийн үндэсний зөвлөлийн тэргүүн Бурхан Гальюн хэвлэлийн бага хурал дээр  зарлан мэдээллээ. «Сирийн үндэсний  зөвлөл туслагчдыг хувьсгалчидтэй холбоно» гэж тэрээр нэмж хэллээ. Цэргийн товчоог байгуулах тухай шийдвэрийг  Сири дэх  бүх сөрөг зэвсэгт бүлэгтэй уялдуулан зохицуулсан гэж сөрөг хүчний тэргүүн мэдээлэв.
БНАСАУ-ын холын зайн тусгалт пуужин, цөмийн туршилтаа болон  ураныг баяжуулахыг  түр зогсоох шийдвэрийг Москва сайшааж байна.  Ингэхдээ сүүлийнхийг нь МАГАТЭ-гийн ажиглагчид хяналт тавьж байх юм. Энэ тухай  ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ. Дипломат байгууллагын үзэж байгаагаар, ОХУ өнгөрсөн жилийн хавар Пхеньяны талаас  дээрх алхмуудыг хийх саналыг тавьж байсан юм.
Өнөөдөр Орос, Хятадын төлөөлөгчид НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн Сирид үйлдсэн гэмт хэргийг буруушаасан тогтоолыг эсэргүүцэв. Санал хураалтын явцад тогтоолыг батлажээ. Санал хураалтын үеэр 37 улс  төслийг дэмжиж, 3 улс  дэмжихээс татгалзаж, бас 3 улс түдгэлзэв. ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчид  Женевэд үг хэлэхдээ  тогтоол өрөөсгөл талын обьектив бус шинжтэйг дурдав.
Япон, Хятад улсууд  Зүүн Хятадын тэнгист шинэ мөргөлдөөний босгон дээр байна. Хятадын хөлөг онгоц маргаантай бүст японы шинжилгээний хөлөгт тун ойртож, Хятадын эрх мэдэлд байгаа усанд тэнгисийн ёроолыг судлах ажиллагааг зогсоохыг шаардав. Япон улсаас үүнтэй холбогдуулан Бээжинд эрс эсэргүүцэл илэрхийлсэн юм. Ажил хэрэг дипломат нот бичгээр хязгаарлагдсангүй.
Орос улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч ерөнхий сайд Владимир Путин өөрийн талын бүс нутгийн штабуудын идэвхтэнүүд, сэтгүүлчид  болон   улс-төрчидтэй уулзалт хийв.  Гурван цаг үргэлжилсэн уулзалтын явцад ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч сонгуульд  ялсан тохиолдолд    Орос улсыг хааш нь хөтлөх тухайгаа ярьж, хэдэн арван асуултанд хариулж, нилээд хэдэн ерөөлийг сонсов.
ОХУ,БНХАУ сирийн мөргөлдөөний аль нэгэн талыг өөрийн зорилгод хүргэхийн тулд хүчирхийллийн аргаар  гадаадаас хөхүүлэн дэмжихийн эсрэг байр суурьтай  байна. Энэ тухай    ГХ-ийн сайдууд Сергей Лавров, Ян Цзечи нар лхагва гаригт  утсаар ярихдаа цохон тэмдэглэжээ.
Египтийн Үндсэн хуулийн комисс нь египтийн парламент дахь    намын төлөөлөлтэй зэрэгцэн байгуулагдахгүй нь.  Энэ тухай  Ардын хурлын  /парламентын доод танхим/  тэргүүн Мухамед аль-Кататни мэдэгдэв. “Үндсэн хуулийн  комисст египтийн нийгмийн давхаргууд болон улс-төрийн бүх хүчнийхнийг оролцуулсан байх ёстой” гэж спикер Интернетийн  өөрийн блог дээрээ бичиж үлдээжээ.
АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби лхагва гаригт тараасан мэдэгдэлдээ  Сирийн хүчирхийллийг нэн даруй  зогсоохын төлөө байгаагаа илэрхийлжээ. Аль-Араби тэмдэглэхдээ, мөргөлдөгч талууд сирийн бүс нутгуудад, ялангуяа, Хомс болон тус улсын төв хэсгүүдэд  алан хядах ажиллагааг зогсоох ёстой гэжээ.
БНАСАУ-ын  цөмийн зэвсгийн туршилт хийгээд пуужин хөөргөхийг түр зогсоох шийдвэр гаргасанд    Москва болон Бээжин эерэг хандаж байна. Оросын дипломат Интерфакс агентлагт мэдэгдэхдээ Москва,Вашингтон болон Пхеньяны Солонгосын хойгийн хурцадмал байдлыг арилгахад чиглэгдсэн бүхий л ажиллагааг эерэгээр үнэлж байна  гэв.
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012