×
Улс төр Гуравдугаар сар 2012
Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнд нэгдэгсдийн ээлжит дээд хэмжээний уулзалт 2012 оны зун Ираны нийслэлд болох тухай  тус улсын ГХЯ-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга Рамин Мехманпараст Тегеранд хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ. Энэ уулзалт маш чухал хэмээн Иран улс үзэж байна. Учир нь эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн орнууд олон улсын бодлого, харилцаанд нөлөөлөх бодит боломжтой гэж Мехманпараст мэдэгдэв.
Цөмийн терроризмтэй хийх тэмцэлд олон улсын хүчин чармайлтыг уялдуулан зохицуулсан нь Сөүлд хийсэн дээд хэмжээний уулзалтын хамгийн чухал үр дүн болсон юм. Цөмийн аюулгүй байдлын асуудлаархи форумоос ямар нэг онцгой шийдвэр гаргана гэж үзэхгүй байсан. Хамгийн гол нь улс орнууд цөмийн зэвсгийг дэлгэруулэхгүй байх асуудлыг хамтран хэлэлцэж эхэллээ.
Пхеньяны  төлөвлөөд байгаа  4-р сарын  дундуур пуужин-тээгч хөөргөхийн өмнө Японы “Кирисима” байлдааны хөлөг онгоц Зүүн-Хятадын далай руу хөдөллөө. Энэ тухай Японы БХЯ мэдээллээ.Солонгосын хиймэл дагуулыг амдах болзошгүй  ажиллагаа  Японы тэнгисээс хийгдэх нь.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэхдээ, Вашингтон ираны нефтийн импортын асуудлаар  шинэ хориг гаргахаар бэлэн болоод байна гэв. Төрийн
Сирид нэгдсэн  командлалыг байгуулах тухай сирийн чөлөөт арми гэгч зарлан мэдээлсэн гэж араб дундын «Аль-Арабийя» телевизийн суваг мэдээлэв.Сирийн  Хомс,Хама, Идлиб, Дейр-эз-Зор зэрэг муж болон Дамсакад байгаа таван хурандаа командлалын бүрэлдэхүүнд орно.
НҮБ ба Арабын улсуудын холбооны Сирийн асуудал эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннан Дамаскад хандан сөрөг хүчний эсрэг цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоохыг уриалав. Одоо зогсоох хэрэгтэй гэж Аннаны төлөөлөгч Аххмад Фаузи мэдэгдлээ. Сирийн эрх баригчид сайн санааны илрэл болгон гал зогсоох тухай түрүүлж зарлаж мэдээлвэл зохино гэж тэрээр нэмж хэллээ.
Афганистаныг ШХАБ-ын ажиглагчийн статустай улс болгох саналыг Орос улс  дэмжиж байна гэж өнөөдөр Бээжинд ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Игорь Моргулов, Афганистаны ГХЯ-ны дэд тэргүүн Жавед Лудин нарын уулзалтын үр дүнгээр ОХУ-ын ГХЯ мэдээллээ. Мөн уулзалт ШХАБ-ын гишүн болон ажиглагчийн статустай орнуудын ба Афганистаны ГХ яамнуудын  төлөөлөгчдийн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах асуудлаархи зөвлөлдөөний хүрээнд хийжээ.
Арабын орнууд сирийн мөргөлдөөнд гаднаас оролцож хүч хэрэглэх саналыг няцаав. Арабын улсуудын холбооны дээд хэмжээний уулзалт өчигдөр Ирак улсын нийслэл Багдад хотноо боллоо. Төгсгөлийн тунхаглалд Сири улсад хүч хэрэглэх ажиллагааг зогсоохыг уриалж, улс орны улс төрийн ирээдүйн тухай шийдвэрийг сирийн хүн амд даалгажээ.
Сирийн ерөнхийлөгч Башар Асад пүрэв гаригт Дамаск НҮБ-ын болон АЗ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннантай хамтран ажиллахад бэлэн байна гэж мэдэгдээд , гэсэн ч  тэр  түүнийг “ хямрал бүс нутгийн болон олон улсын бүтцийн шинжтэйг тооцож  иж бүрэн хандахыг” уриалжээ.
БНАСАУ цөмийн хөтөлбөрөө цаашид хөгжүүлвэл Япон, Өмнөд Солонгос болон АНУ-ын хувьд аюул занал учруулна. Энэ тухай өнөөдөр Токиод гарсан японы БХЯ-ны дэргэдэх Улсын хүрээлэнгийн  илтгэлд дурджээ. Энэ хүрээлэн  нь японы батлан хамгаалахын судалгааны гол төв юм. Олон хуудастай уг баримт бичигт БНАСАУ-ын сүүлийн жилүүдийн цөмийн хөгжилд дүн шинжилгээ өгчээ.
Өнөөдөр БНАСАУ тус улсын баруун эргээс ойрын зайны пуужингийн туршилт явуулав гэж Өмнөд Солонгосын  ХҮМ-үүд Өмнөд Солонгосын цэргийн эх сурвалжуудаас иш татан уламжилжээ. Эдгээр мэдээллүүдэд дурдснаар, бага радиусын хоёр пуужинг хөөргөжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ нь Пхеньяны 4-р сард төлвөлж байгаа хиймэл дагуултай ямарч холбоогүй ажээ. Дээрх туршилт нь жижиг пуужингуудыг шинэчилсэний дараах туршилт байв.
Олон улсын зууч “зургаа” нь шинэ төслүүдээ  Ираны төлөөлөгчидтэй  4-р сарын дунд үеэр хэлэлцэхээр төлөвлөж байна гэж ОХУ-ын ГХЯ- ны дэд тэргүүн Сергей Рябков  “Интерфакс” агентлагт  уламжлав. Тэрээр Ираны талын мэдээллийг тайлбарлахдаа, уулзалтыг  4-р сарын 13-нд явуулахаар төлөвлөж байна. Рябков тэмдэглэхдээ, одоохондоо эцэслэн тохиролцоонд хүрээгүй байна.
Арабын орнуудын тэргүүн  нар пүрэв гаригт болсон АОЛ-ийн орнуудын ДХУ  дээр Сирид хүчирхийллийг зогсоохыг уриаллаа.Тэд ерөнхийлөгч Башар Асадыг огцрохыг болон Ливид явуулсан шиг тус улсад гадаадын цэргийг оруулахыг шаардсангүй гэж РИА Новости агентлаг уламжилжээ.
БРИКС-ийн ДХУ нь дэлхийн  хэмжээний чуулган болон хувирч байгаа төдийгүй, түүний туулсан зам байгуулагдсан үеэсээ аваад хэдхэн жилийн хугацаанд үзүүлэлттэй юм гэж Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  ДХУ-ыг  дүгнэн Нью-Делид мэдэгдэв.
Хэтдээ БРИКС дэлхийн удирдах системийн үндсэн нэг хэсэг болж мэдэхийг өнөөдөр Делид ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев мэдэгдлээ. БРИКС булгийг  «гүүр», «зууч» гэх мэт хэвшмэл хэлбэрээс ангид орших харилцааны шинэ загвар хэмээн үзэх хэрэгтэй гэж ерөнхийлөгч хэлжээ.
БРИКСийн төлөөлөгчид пүрэв гаригт Үндэсний мөнгөн тэмдэгтээр зээл олгох тухай Аккредитивыг батлах тухай  Олон талт гэрээ болон   Ерөнхий гэрээнд гарын үсэг зурав.  Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ Бразиль, Орос, Энэтхэг, Хятад болон ӨАБНУ –ын удирдагчдыг байлцуулан ДХУ өндөрлөсний дараа болов.
Орос улсад намуудын амьдралыг эрс хялбаршуулах ёстой  улс-төрийн системийн  шинэчлэл эхэллээ. Үүнтэй холбоотой Орос улсын ерөнхийлөгчийн санаачилсан  хууль парламентын дээд танхимд дэмжигдэв. Шинэлэг зүйлүүдийн нэг болох –намын гишүүдийн тооны доод босгыг дөчин  мянгаас таван зуун хүн хүртэл  бууруулав. Ингэхдээ бүс нутгийн салбаруудад тавигдах доод хэмжээний тоог хасчээ.
Сирийн болон Ираны  тулгамдсан асуудлуудыг зөвхөн яриа хэлэлцээний замаар шийдвэрлэж  болно гэж Энэтхэгийн ерөнхий сайд   Манмохан Сингх Делигийн   БРИКС-ийн ДХУ дээр мэдэгдэв.
Түвд хүмүүс оршин суудаг хятадын  бүс нутагт хориог сулруулахыг Бээжинд уриалсан АНУ-ын Сенатын хорооны тогтоолын төслийг эсэргүүцсэн тухай Франс Пресс агентлаг мэдээллээ. Америкийн хууль тогтоогчид БНХАУ-д түвдийн лам,гэлэнмаа нар Бээжингийн эрх баригчдын гэсгээн цээрлүүлэх бодлогыг эсэргүүцэн өөрсдийгөө шатаасанд харамсаж байна. 2011 он гарсаар ийм 29 эмгэнэлт тохиолдол гарчээ. Тухайлбал Сычуань мужийн Кирти сумын лам нар өөрсдийгөө шатаасан билээ.
Энх тайван, аюулгуй байдлыг дэмжих асуудлаар НУБ-ын АЗ-д дэмжлэг үзүүлэх нь ойрын жилүүдэд олон улсын хүрээнд БРИКС булгийн нэгэн урьтлал болох ёстой гэж ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев өнөөдер Энэтхэгт БРИКС булгийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр мэдэгдэв.
Хятад улс Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг дэмжихээ больж байна хэмээн АНУ-ын Төрийн депараментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд үзэж байна.Хятад Аннаны уйл ажиллагаа ба НҮБ-ын АЗ-ийн Сирийн асуудлаархи мэдэгдлийг дэмжсэн явдлыг тэрээр нотолгоо болгон дурдав.
Орос улсаас цөмийн терроризмын эсрэг  МАГАТЭ-гийн санаачилгуудыг дэмжиж байна. Тухайлбал цөмийн материалыг хамгаалах конвенци тэдгээрийн дотор байна. Гэвч эдүгээ зарим улс  түүнийг батлаагуй байна. Энэ нь ажлыг хүндрүүлсэн гэж Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Сеулд цөмийн  асуудлаархи дээд хэмжээний уулзалтын ур дүнгээр мэдэгдлээ.
Энх тайван зорилгоор цөмийн хөтөлбөрөө боолвсруулж байгаа улсын эсрэг хүч хэрэглэх эрх хэнд ч байхгуй гэж өчигдөр Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган Иран улсын тэргүүн дэд ерөнхийлөгч Мохаммад Реза Рахимитай хамтран хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр  мэдэгдлээ.Ираны цөмийн асуудлаар хийх Иран ба олон улсын зургаан зуучийн  уулзалтыг хүлээж авахад Турк улс бэлэн байна гэж Эрдоган онцлов.
Арабын улсуудын холбооны гишүүн орнуудын төр засгийн удирдагчид өнөөдөр Иракийн нийслэл Багдад хотноо уулзах юм. Сири улсыг  сунжрасан хямралаас гаргах зам дээд хэмжээний уулзалтын гол сэдвийн нэг болно. Арабын улсуудын холбооны гишүүн бус орнуудын төлөөлөгчид мөн уулзалтад оролцохгуй. Сири улсын ерөнхийлөгч Башар Асадыг уулзалтад оролцохыг уриагуй байна.
Өчигдөр Багдадад хуралдаж дууссан Арабын улсуудын холбооны гишүүн орнуудын ГХ-ийн сайд нарын зөвлөлгөөнээр араб дундын ба олон улсын нэн чухал хэд хэдэн асуудлаархи эдгээр улсын нийтийн байр суурийг агуулсан «Багдадын тунхаглал» гэгчийг батласан тухай өчигдөр «Элаф» интернет -портал мэдээллээ.. Тунхаглалыг өнөөдөр нээгдэх Арабын улсуудын холбооны гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад хэлэлцүүлэхээр орууллаа.
Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Энэтхэг улсад айлчилж дуусана. Тэрээр хоёр өдрийн айлчлалынхаа төгсгөлийн өдөр  Бразили, Орос,Энэтхэг, Хятад, ӨАБНУлс зэрэг таван орныг нэгтгэсэн БРИКС булгийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингхтэй уулзана.
Дэлхийн хамгийн түргэн хөгжиж буй  эдийн засаг бүхий улсуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт өнөөдөр Делид нээгдсэн тухай АФП агентлаг мэдээллээ. Нэгдэн нягтрах болон дэлхийн эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх, олон улсын байгууллагуудад нийтийн байр сууриа боловсруулах  асуудал Бразили, Орос, Энэтхэг, Хятад, ЕАБНУ зэрэг таван орныг нэгтгэсэн БРИКС булгийн дээд хэмжээний уулзалтын гол сэдвийн нэг билээ.
 3-р сарын 28,29-ний өдрүүдэд  болох БРИКС-ийн ДХУ-д оролцохоор    Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон ӨАБНУ-ын тэргүүн нар  лхагва гаригт Энэтхэгийн нийслэл Делид хүрэлцэн ирэв.  Хөгжиж байгаа эдийн засгийн  энэхүү  бүлэглэл нь хамтдаа  дэлхийн эдийн засгийн нилээд хувийг бүрдүүлж буй юм.
НҮБ-ын Афганистан дахь бүрэн эрхт төлөөлөгчийн газар өнөөдөр 10 нас хүрлээ. Эрх мэдлийг 2002 оны 3-р сарын  28 ний өдөр батласан юм. Арван жилийн хугацааны зарим нэг дүгнэлтийг Петр Гончаров тайлбарлана. НҮБ-ын Афганистан /UNAMA/ дахь Их Британий бүрэн эрхэт төлөөлөгчийг цомхотгосон явдал нь Кабулын энгийн номхон иргэдийн үгийн санд ямарч орчуулгагүй шууд найдвартай орлоо.
Иран болон зургаан зууч улсын төлөөлөгчид ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар 4-р сарын 13-нд хэлэлцээ хийж эхлэнэ гэж өнөөдөр Иран улсын ГХЯ-ны тэргүүн Али Акбар Салехи мэдэгдлээ. Түүний хэлснээр бол өдөр хугацааг уялдуулан зохицуулсан юм. Уулзалт хаана хийх асуудлаар тохиролцох хэрэгтэй. Ойрын өдрүүдэд эл асуудлыг шийдвэрлэнэ. «Хэлэлцээг улс орондоо хийлгэхэд бэлэн байна гэж урьд Турк улс мэдэгдлээ.
Өрнөдийн ХМХ-үүд  лхагва гаригт НҮБ-ын болон АОЛ-ийн  тусгай төлөөлөгч Кофи Аннаны  сирийн хямралыг энхийн журмаар зохицуулах төлөвлөгөөг нийтэд зарлав. Аннаны санал болгосон Сирийн төлөвлөгөө нь 6 хэсэгтэй. Төлөвлөгөө нь хоёр талыг хүчирхийллийг зогсоохыг шаардсан болон Орос, Хятад улсуудын дэмжсэн улс-төрийн  яриа хэлэлцээг эхлэх зэрэг шаардлагуудыг  багтаажээ.
Сири улс өргөн цар хүрээтэй шинэтгэл явуулахыг зөвшөөрч байна гэж Сири улсаас ОХУ-д суугаа элчин зөвлөх Абу Диябэ мэдэгдэв. «Сирид шинэтгэл шаардагдсныг бид болон манай орны ерөнхийлөгч Башар Асад мэдэж байна» гэж тэрээр өчигдөр дугуй ширээний уулзалт дээр хэллээ. Үүний хамт Сири улс өнөөгийн байгуулал ба олон улсын байр сууриа хэвээр хадгалах ёстой.
ШХАБ-ын Террорын эсрэг бүс нутгийн  байгууллагаас хилийн албаны төлөөлөгчдөөс хамтрасан шинжээчдийн бүлгийг  байгуулж байна гэж Ташкентад болсон Террорын эсрэг бүс нутгийн байгууллагын хуралдааны үр дүнгээр мэдэгдсэн байна. ШХАБ-ын гишүүн хэд хэдэн улс «арабын хавар» гэгчийг  сэтгэл түгшин хүлээж авсныг санал шүүмжлэлийн өнгө аяс харуулав.
БНХАУ, ӨАБНУ, ОХУ, БНХАУ, Энэтхэг улс  бүрэлдэхүүнд нь ордог БРИКС бүлгийн түншүүдтэйгээ харилцаа холбоог хөгжүүлэх нь гадаад улс төрийн бодлогы нь үндсэн чиглэлийн нэг хэмээн Хятад улс үзэж байна гэж БНХАУ-ын дарга Хун Зиньтао БРИКС бүлгийн гишүүдийн дээд хэмжээний уулзалт өнөөдөр Делид нээгдэхийн өмнө «Российская газета» сонинд ярилцлага өгөхдээ мэдэгдлээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев  Энэтхэг улсад хүрэлцэн очлоо. БРИКС бүлгийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт 3-р сарын 28,29-нд энд болно. Маргааш Делид дээд хэмжээний уулзалтын гол гол хуралдаан болох юм. Өнөөдөр Дмитрий Медведев хоёр талын уулзалт удаа дараа хийж, ӨАБНУ-ын ерөнхийлөгч Жейкоб Зума, БНХАУ-ын дарга Ху Зиньтао нартай уулзах юм.
Орос улс энэ сарын 28,29-нд Делид БРИКС-ын дээд хэмжээний уулзалт  дээр Мексикт хийх «хорины» дээд хэмжээний уулзалтын өмнө форумд оролцогчдын байр суурийг уялдуулан зохицуулж, олон улсын нэлээд хурц асуудлуудыг хэлэлцэнэ. Өчигдөр орой ОХУ-ын ерөнхийлөгч дээд хэмжээний уулзалтад оролцохоор Энэтхэгийн нийслэлд хүрэлцэн очлоо.
Орос улс Вашингтонтой ПДХ системийн асуудлаар АНУ-ын ерөнхийлөгчийн ирэх сонгуулиар хэн сонгогдох эсэхээс эс шалтгаалан яриа хэлэлцээгээ үргэлжүүлэхийн төлөө байна гэж Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев цөмийн аюулгүй байдлын асуудлаар Сеулд болсон дээд хэмжээний уулзалтын  дараа болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Сеулийн цөмийн аюулгүй байдлын асуудлаархи ДХУ-д оролцогчид мэдэгдэлдээ, цөмийн эрчим хүчийг ашигладаг улс орнууд 2013 онд өндөр баяжуулсан ураны ашиглалтыг дуусгавар болгох тухай тодорхой үйл ажиллагаагаа зарлах ёстой гэжээ. Энэ тухай ДХУ-ын хамтарсан мэдэгдэлд дурджээ. Тэрчлэн тэд МАГАТЭ-гийн гол гүйцэтгэх үүрэг нь цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд оршиж буйг хэлэлцэн батлав.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Зябао 1989 оны 6-р сарын 4-нд Тяньаньмэнь талбайд болсон үйл явдалд өгсөн албан ёсны үнэлгээг хянаж үзэхийг удаа дараа санал болгосон тухай Financial Times сонинд ХКН-ын нэрээ дурдаагүй гишүүний мэдээллийг үндэслэн бичжээ. Шинжээчид тус сонины мэдээлэл лавтай эсэхийг өөр өөрээр үнэлж байна. Энэ нь цуу яриа төдий зүйл хэмээн зарим нь үзжээ.
Афганистанд АНУ-ын цэргийн ажиллагааг зогсоох хэрэгтэй хэмээн америкийн оршин суугчдын гуравны хоёр нь үзэж байна гэж америкийн «Нью Йорк таймс» сонинд бичжээ. Олон нийтийн санал асуулгын үр дүнгээс харахад цэргийн ажиллагаа зохисгүй буюу маш муу явагдаж байна хэмээн асуултад хариулагчдын 68 хувь нь үзсэн байна.
Өмнө нь
Гуравдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Гуравдугаар сар 2012