×
Улс төр 28 Хоёрдугаар сарын 2012
Сирийн ерөнхийлөгч Башар Асад улс орныхоо шинэ Үндсэн хуулийн төсөлд гарын үсэг зурав. Бүх нийтийн санал хураалтад оролцсон хүмүүсийн 89  хувь нь Үндсэн хуулийг батлахын төлөө санал өгсөн тухай өнөөдөр сирийн САНА агентлаг мэдээллээ. Үндсэн хуулийг сирийн албан ёсны хэвлэл «Аль-Жарида ар-расмийя» сонинд нийтлүүснээс хойш тэр хүчин төгөлдөр болно.
Улс төрчид ба шинжээчид одоо Орос улсад болж байгаа олонхи үйл явдлыг ойртож буй ерөнхийлөгчийн сонгуультай холбон үзэж байна. Мэдээжээр Япон улс хойд хөрштэй харилцах харилцаа 3-р сарын 4-ээс хойш хэрхэн хөгжих төлөвэд нарийн дүн шинжилгээ хийж байна. Өнөөдөр бид оросын ба японы эрдэмтэд оросын ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хоёр талын харилцаа хэрхэн хөгжих таамаглалыг  сонсогчиддоо сонирхуулна.
Арабын улсуудын холбооны гишүүн орнуудын ГХ-ийн сайд нар Сирийн байдлыг авч үзэж хэлэлцэхээр 3-р сарын 10-нд Каирт хоёр өдрийн зөвлөлгөөн хийх тухай тус холбооны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээллээ.
Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажиллагаа шувтарч байна. Сонгуулийн өмнөх долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгсэл улс орныхоо улс төрийн байдлыг үнэлж, хэтийн төлөвийг таамаглаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид түшиг тулгуур, мөрийн хөтөлбөрөө тодорхойлж,засаг захиргаа, бие биедээ зэмлэл тулган  илэрхийлээд байна гэж «Независимая газета» сонинд бичжээ.
АНУ Сирид шинэ Үндсэн хуулиар явуулсан бүх нийтийн санал хураалтын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй хийгээд «увайгүй явдал» болсон хэмээн үзэж байна гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдлээ. Сирийн эрх баригчид Хомс ба сирийн өөр хотуудыг буудсаар байгаа үед ямар ч ардчилсан үйл явцын талаар ярьж болохгүйг тэрээр мэдүүлэв.
3-р сарын 4-нд болох ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой санал асуулгын үр дүн, таамагнал ба өөр судалгааны үр дүнг нийтлэхийг хориглосон ёс журам Орос улсад тогтов.Энэ ёс журам  сонгогчдын санаа бодолд ямар нэг нөлөө үзүүлэхээс сэрэмжлэнэ. Санал хураалтын өмнөхөн бямба гаригт тайван сонголт хийх боломж иргэдэд олгохын тулд нэр дэвшэгчдийн төлөө ухуулгын ямар ч хэлбэрийг хориглоно.
Орос,Хятад улсууд Сирид гал зогсоож, тус  улсын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн тулд Срийн ерөнхийлөгч Башар Асадад шахалт үзүүлэх ёстой гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд Вашингтонд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.Орос, Хятад улсууд «Сирийн засгийг солих бидний алхамуудыг зөвшөөрөхгүй байсан ч ийм арга хэмжээ авах ёстой» гэж тэрээр тэмдэглэв.
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012