×
Улс төр 25 Хоёрдугаар сарын 2012
Ираны нефтийг худалдан авахыг хориглосон үед Ираныг Ормузын хоолойг хаах аргагүй болгохын тулд Пентагон Персийн буланд цэргийн сүр хүчээ зузаатгаж байна гэж Wall Street Journal сонин мэдээлжээ. АНУ-ын цэргийнхэн минаг илрүүлж хоргүй болгох хэрэгслүүдээ байрлуулж, тагнан турших ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа конгресст мэдээлэв.
«Манас» цэргийн баазыг Ирантай холбогдон гарч болзошгүй мөргөлдөөнд хэрэглэх боломжгүй болгох хэрэгтэй. Иймээс мөн энгийн нисэх онгоцны буудлын дэвсгэр нутагт гадаадын цэрэг 2014 оноос хойш байх ёсгүй гэж Кыргызийн ерөнхийлөгч Алмазбек Атамбаев мэдэгдэв.
«Сирийн анд нөхөд» гэгчид үнэн чанартаа Сирийн дайснууд юм. Тэд байдлыг эв зүйгээр зохицуулахыг хичээлгүй иргэний дайн өдөөж байна гэж Оросын Улсын думын олон улсын хэрэг эрхлэсэн хорооны тэргүүн Алексей Пушков мэдэгдлээ. Сирид галыг дангаар зогсоохын төлөө тэмцэж буй «анд» гэгч улс байгууллагуудын олон улсын бага хурал өчигдөр Тунист болсон.
Сүүлийн саруудад Иран улс ураныг баяжуулах  ажиллагаагаа эрчимжүүлж өргөжүүлсэн гэж өрнөдийн хэвлэл мэдээлийн хэрэгслүүд МАГАТЭ-гийн илтгэлийг үндэслэн уламжлав. Шинжээчдийн мэдээлснээр Иран  газар дорхи «Фордо» барилга байгууламжад ураныг 20 хувь хүртэл баяжуулах хурилдууруудыг хоёр дахин  нэмэгдүүлж, дээд зэргээр баяжуулсан 100 кг уран үйлдвэрлэсэн юм.
Орос улс Сири,Ираны тойрны байдал гэх мэт олон улсын нэлээд хурц асуудлаар байр сууриа бие дааж боловсруулна гэж өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн ерөнхий сайд Владимир Путин үндэсний аюулгүй байдлын талаархи шинжээчидтэй уулзахдаа мэдэгдэв. Үүний хамт Орос улс тухайлбал араб дахинаас сирийн ба ираны асуудалд хэрхэн хандаж байгааг харгалзан үзэж байна гэж ерөнхий сайд батлан илэрхийлжээ.
Өрнөдийн орнууд Тегераны цөмийн зэвсэг бүтээх  ажиллагааг зогсоох нэрийдлээр Иранд эрх баригч дэглэмийг солихийг санаархсан гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн ерөнхий сайд Владимир Путин мэдэгдлээ. Тэрээр өчигдөр Соровод үндэсний аюулгүй байдлын талаархи шинжээчидтэй уулзахдаа Москва ийнхүү сэжиглэж байна гэж мэдэгдэв.
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012