×
Улс төр 24 Хоёрдугаар сарын 2012
Гүржийн удирдлага 2008 оны 8-р сард Өмнөд Осетид зэвсэгт мөргөлдөөний явцад хүнд гэмт хэрэг үйлдснийг нотлосон бодит баримтууд Москвад байна гэж өнөөдөр Оросын мөрдөн байцаах хорооны албан ёсны төлөөлөгч Владимир Маркин сэтгүүлчдэд мэдээллээ. Оросын цэргийнхэн Өмнөд Осетид гэмт хэрэг үйлдсэн гэсэн Тбилисийн мэдэгдэл ор үндэсгүй байна гэж тэрээр тэмдэглэв.
Владимир Путин нийт сонгогчдын 61,8 хувь нь сонгуульд оролцвол 58,7 хувь иргэдийн санал авч ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө анхан шатны сонгуульд ялахыг «Олон нийтийн санаа бодол» сангаас явуулсан санал асуулгын үр дүн харуулав.
«Аль-Каида» олон улсын террорын байгууллага Ирак улсад цуврал террорын ажиллагаа явуулсанаа хүлээв. Энэ тухай мэдэгдэл лалын интернет-сайтад нийтлэжээ. Өчигдөр Багдадын Каррада хороололд мина тавьсан машин дэлбэрчээ. Үүний дараа нийслэлийн өөр хороололд террорын ажиллагаа дөрвөн удаа явуулжээ. Эдгээр ажиллагаа цагдаа нарыг хөнөөх зорилготой байсан бололтой. Түүнээс гадна террористууд Диял, Салах-эд-Дин мужуудад ийн ажиллагаа явуулав.
Японы ерөнхий сайд Ёсихико Нода 2-р сарын 26-нд Окинавод хүрэлцэн очиж, 2-р сарын 8-нд АНУ-тай Футэмма цэргийн баазын талаар байгуулсан хэлэлцээрийн уг чанарыг дарга Хироказу Накаимад тайлбарлах бодолтой байна. Окинава дахь Футэмма Цэргийн нисэх хүчний баазын төлөв америк-японы харилцааны эмзэг асуудал болсон. Окинава арлын засаг дарга тэргүүтэй оршин суугчид баазыг арлаас гаргахыг шаардаж байна.
Буриадын нийслэл БНАСАУ-ын нэгэн хоттой  ах дүү бололцох харилцаа тогтооно. Өнөөдөр Улаан Уд хотын засаг дарга Геннадий Айдаев, БНАСАУ-ын Ерөнхий консулын орлогч Ким Жо Жон нар уулзаж, энэ асуудлаар тохиролцов. Солонгосын талаас Улаан Удтэй харилцаа холбоог хөгжүүлэхэд бэлэн байгаа хотыг сонгож авна.
Өнөөдөр МАГАТЭ шинжээчдий нь Иранд хийсэн аялалын үр дүнгийн тухай илтгэлийг Захирагчдын зөвлөлдөө шилжүүлэх тухай Франс Пресс агентлаг байгууллагын төлөөлөгчийн мэдээг үндэслэн уламжлав. МАГАТЭ-гийн хэсэг шинжээч Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээнд оролцохоор даваа гаригт Иранд очсон билээ. Гэвч тэднийг Парчин хот дахь цөмийн цогцолборт оруулсангүй. Тус агентлагийн шинжээчид энэ сард Тегеранд хоёр удаа очлоо.
НҮБ-ын тэргүүн асан Кофи Аннаныг НҮБ ба Арабын улсуудын холбооноос Сирид суугаа тусгай элч төлөөлгчээр томилов. Өчигдөр НҮБ-аас энэ тухай шийдвэрийг зарлан мэдээллээ. Аннан Сирийн ард түмэн маш хэцүү байдалд орсон нөхцөлд ажиллахыг тэмдэглэжээ.
Өчигдөр ОХУ, БНХАУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров, Ян Зе Чин нар Сирийн байдлыг хэвийн болгох асуудлыг авч үзэж хэлэлцсэн тухай Оросын ГХЯ мэдээлэв. Оросын талын санаачилгаар сайд нар утсаар ярив. Талууд хоёр улсын байр суурь нийцэж байгааг батлав.
Хятад улс «Сирийн анд нөхөд» гэгч бүлгийн гишүүн орнуудын баасан гаригт Тунист хийх уулзалтад оролцохгүй гэж өчигдөр БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдлээ. Харин мөн уулзалтад оролцохыг АНУ-аас Хятадад уриалсан билээ.
«Сирийн анд нөхөд» гэгч бүлгийн төлөөлөгчид Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг  аль болох түргэн түлхэн унагах арга замыг олохоор өнөөдер Тунист цугларна. Орос Хятад хоёр улс бага хуралд оролцохгүй. 2-р сард Орос Хятад хоёр улс НҮБ-ын АЗ-д Сирийн асуудлаархи тогтоолд хориг тавьснаас хойш Францын ерөнхийлөгч Саркозийн санаачилгаар «Сирийн анд нөхөд» гэгч бүлгийг байгуулсан билээ.
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012