×
Улс төр 23 Хоёрдугаар сарын 2012
Өнөөдөр Орост нийт үндэсний баяр - Эх орноо хамгаалагчийн өдрийг тэмдэглэж байгаа өдөр сонгуулийн өмнөх цуглаан томоохон хотуудад хийжээ. Хамгийн олон хүн оролцсон цуглаан Москвад боллоо. Владимир Путины талынхан олимпийн «Лужники» цогцолборт цугларсан хийгээд нийслэлийн төвд Либерал-ардчилсан намын удирдагч Владимир Жириновский, коммунистуудын тэргүүн Геннадий Зюганов нарыг дэмжигчид цуглаан хийлээ. Оросын ерөнхийлөгчийн сонгууль эхэлтэл арваад хоног үлдээд байна.
2-р сарын 23-нд Орос улсад хамгийн сайхан баярын нэг болох Эх орноо хамгаалагчийн өдрийг тэмдэглэж байна. Өнөөдөр ерөнхийлөгч Дмитрий Медведев  Нэр нь тодроогүй цэргийн булшинд хэлхээ цэцэг өргөх ёслолд оролцож, цэргийн гавьяаны цол хүртээх жуух бичиг Ломоносов, Ковров, Таганрог, Камчаткийн Петропавловск хотын төлөөлөгчдэд  гардуулав.
Ираны цөмийн хөтөлбөр тойрсон байдал  даамжрав. Одоо Иранд цөмийн зэвсэг  зохион бүтээхээс сэрэмжлэхийн тулд яаралтай хүч хэрэглэх арга хэмжээ авах хэрэгтэй гэж израилийн тагнуулын алба үзэж байна. Бүс нутгийн байдал эрс доройтсоныг МАГАТЭ-гийн шинжээчдийн Иранд хийсэн аялал амжилтгүй болсон явдал харуулсан гэж израилийн хэвлэл мэдээллийн хэрэслүүд мэдээлжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев НҮБ-ын АЗ-д сирийн асуудлаархи тогтоолд Орос улсаас хориг тавьсаны шалтгааныг Саудын Арави, Ирак, Иран улсуудын төрийн тэргүүн нарт тайлбарлав.Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Сирийн байдлыг Иракийн ерөнхий сайд Нури Малик, Саудын Аравийн ван Абдалла Бен Абдель Азиз, Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад нартай утсаар ярьж  уг асуудлыг авч хэлэлцлээ.
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012