×
Улс төр 22 Хоёрдугаар сарын 2012
 Улс орон, ард түмнүүдэд нэн чухал шийдвэрүүдийг суртал нэвтрүүлгийн хүчит кампанит ажиллагааны нөлөөгөөр батлахыг Орос улс хүлцэхгүй гэж өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев  хэд хэдэн гадаад улсын элчин сайд нар итгэмжлэх жуух бичгээ гардуулах ёслол дээр мэдэгдлээ. «Бид  олон улсын зорилгод хүрэх болон ардчилсан дэг журмыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн прагматик гадаад бодлогоо цаашид үргэлжлүүлнэ.
Хятад улс Тунист болох «Сирийн анд нөхөд» гэгчийн уулзалтад оролцох нь нааштай үр дүнтэй ажил болно гэж АНУ үзэж байгааг Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд Вашингтонд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Дэлхийн 70 гаруй улсын төлөөлөгчид Тунист болох бага хуралд уригдсаныг тэрээр дурдлаа.
АНУ Сирийн эрх баригчид болон тус улсын ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулах зорилгоор олон улсын шахалтыг улам хүчтэй болгохын төлөө байна. Сирийн дотоод хэрэгт зэвсэг хэрэглэн  хөндлөнгөөс оролцож болзошгүй гэж Вашингтон үзэж байгааг АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд өчигдөр мэдэгдлээ. Улс төрийн шийдвэр бол Сирийн хямралаас гарах шилдэг зам гэдэгт АНУ итгэж байгааг тэрээр онцлов.
НҮБ-ын Олон улсын атомын энергийн агентлагийн төлөөлөөгчдийн  Иран улсын цөмийн хөтөлбөрийн асуудлаар  эрх баригчидтай нь хоёр өдрийн турш хийсэн хэлэлцээ үр дүнд хүрсэнгүй. МАГАТЭ-гийн шинжээчдийг Ираны Парчин цэргийн цогцолборт оруулаагүйд сэтгэл дундуур байна гэж агентлагийн мэдэгдэлд өгүүлжээ. Ираны цөмийн барилга байгууламжуудад очих арга хэмжээ МАГАТЭ-гийн шинжээчдийн аялалын хөтөлбөрт багтаагүй гэж даваа гаригт Ираны хэвлэл мдээллийн агентлагууд мэдээлсэн билээ.
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012