×
Улс төр 21 Хоёрдугаар сарын 2012
Иран улс үндэсний ашиг сонирхолд нь аюул учрасныг мэдрэвэл дайснаас түрүүлж цохилт өгч болзошгүй гэж өнөөдөр Ираны харуулын корпусын командлагчийн нэг генерал Мохамад Хежази мэдэгдлээ. Америкийн «Карл Винсон» атомын нисэх оногоц тээгч хөлөг өнөөдөр Персийн буланд орж, саяхан тэндээс явсан «Авраам Линкольныг» солив.
БНАСАУ, АНУ-ын төлөөлөгчид 2-р сарын 23-ны пурэв гаригт Умард Солонгосын  цөмийн асуудлаар  хэлэлцээ хийнэ. Тухайлбал талууд Солонгосын хойгийн асуудлаархи зургаан талт хэлэлцээг сэргээх асуудлыг авч үзэж хэлэлцэнэ. БНАСАУ-ын ГХ-ийн дэд сайд Ким Ге Гван, АНУ-ын БНАСАУ-ын талаархи бодлогын асуудал эрхлэсэн төлөөлөгч Глин Дэвис нар хэлэлцээнд оролцоно.
Орос улсаас Сирид хүмүүнлэгийн ажиллагаа явуулах саналуудаа ойрын үед НҮБ-ын АЗ-д хэлэлцүүлэхээр оруулна гэж  НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин «Орос улс 24» телевизийн сувгаар ярихдаа мэдээлэв. Эдүгээ АЗ Сирийн асуудлаархи тодорхой стратегийг эргэцүүлэн бодож байна гэж тэрээр тэмдэглэв. Одоо дэлхийн хамтын нийгэмлэгээс хүмүүнлэгийн асуудалд анхаарлаа төвлөрүүлвэл зохино гэж Чуркин үзэж байна.
Израилиэс Иранд цохилт өгөх нь бүс нутгийг донсолгож мэднэ гэж Хятад улс үзэж байгааг БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хун Лэй Бээжинд хэвлэлийн шуурхай хурал дээр мэдэгдлээ. Иран улсад өгөх цохилт сөргөлдөөнийг шатлан өргөжүүлж, дэлхийг ноцтой донсолгох уршигтай болж мэднэ гэж дипломат ажилтан онцлов. Израиль Ираны цөмийн барилга байгууламжуудад цохилт өгөх төлөвлөгөөнөөсөө одоогоор татгалзахгүй байна.
Орос Хятад хоёр улс Сирид болж байгаа уйл явдлуудад хандах хандлагаа өөрчлөх шинж тэмдэг мэдрэгдсэн гэж Арабын улсуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби мэдэгдэв. Албан ёсны мэдэгдлүүдээс нь харахад БНХАУ НҮБ-ын АЗ-д сирийн асуудлаар санал хураасан үеэр ОХУ-тай хамт хориг тавьсандаа харамсахгүй байна.
”Сүүлийн дөрвөн жил би улс-төрийн системийн зарим хэсгүүдийг өөрчилж байсан бол харин одоо үүнийг илүү идэвхитэй хийх цаг нь ирсэн”. Үүнийг  Дмитрий Медведев улс-төрийн албан бус намуудын удирдагчдад хандан хэлсэн юм. Уулзалт  2-р сарын 20-нд Москвад болсон юм.
Орос улс Тунист «Сирийн анд нөхөдийн бүлгийн» уулзалтад оролцох боломжгүй байна гэж ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Александр Лукашевич мэдэгдлээ. Сирийн сөрөг хүчний зарим бүлгийг Тунист урисан байхад  сирийн засгийн газрын төлөөлөгчдийг уриагүйг Орос улс хүлцэхгүй гэж дипломат ажилтан хэлэв. Уулзалтын төсгөлийн баримт бичигтэй холбогдон бас буурьтай асуудлууд  гарч байна.
БНАСАУ-ын хил орчимд хийсэн Өмнөд Солонгосын армийн цэргийн сургууль  будлиангүйгээр төгсөв. Ёнпхёндо арлаас холгүй маргаан үүсгэсэн усан хил орчимд их буугаар цуврал буудлага хийжээ. 2010 онд Пхеньян Сөүлийн ийм сургуулийн хариуд энд их буугаар гал нээсэн билээ.
Йемен улсад мягмар гаригт ерөнхийлөгчийн  ээлжит бус сонгууль болно. Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшсэн цорын ганц хүн бол тус улсын дэд ерөнхийлөгч  Абд Рабуу Мансур Хади юм. Шинэ ерөнхийлөгч  хоёр жилээр сонгогдох ажээ. Энэ хугацаанд Йемен улсад улс-төрийн шинэ системийг тодотгох,  шинэ үндсэн хуулийг боловсруулах  үндэсний яриа хэлцэлийн бага хурлыг хуралдуулах юм.
Япон болон  АНУ-ын компаниуд  Ираны нефтээс татгалзах тухай эцсийн тохиролцоонд     одоогоор хүрээгүй байна. Энэ тухай мягмар гаригт Токиод Японы худалдаа, аж үйлдвэрийн сайд Юкио Эдано мэдэгджээ. Нөгөөтэйгүүр,  “Иомиури” сонины эх сурвалжаас иш татан Япон ираны нефтийн импортыг  жилд 11 % багасгахад талууд ойртож байна гэжээ.
Японы “Такахама” АЦС -ын ээлжит реакторыг засвар үйлчилгээ хийхээр зогсоожээ.  Одоо  тус улсын  54 реакторын дөнгөж хоёр нь ажиллаж байна. Нэгийг нь 3-р сард, нөгөөг нь 4-р  сард зогсоох юм.
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012