×
Улс төр 20 Хоёрдугаар сарын 2012
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө улс төрийн идэвхижил дээд цэгтээ хүрч байна гэж шинжээчид ярьцгааж байна. Кремлийн талыг баримтласан “Залуу Орос орон” хөдөлгөөн, сөрөг хүчний “Сонгогчдын Лиг” байгууллага хоёр 3-р сарын 4, 5-нд цуглаан хийх газраа булаалцалдаж байна. Хоёр хөдөлгөөн хоёулаа Москвагийн төвд Лубянын талбайд жагсаалаа хийхийг хүсч байна. Энэ газрын төлөө тэмцэл үргэлжилсээр байна.
ОХУ-ын  Улсын  Хурлын, олон  улсын  асуудлын хорооны тэргуун  Алексей Пушков  Сирийн нийслэл- Дамаск хотод   очигдер очиж, тус  орны байдлыг хэлэлцэнэ.
Афганистан улсаас гарч байгаа мансууруулах бодисны сувагтай тэмцэх нэрийн дор ОУ-ыг Төв Азиас шахан зайлуулахыг АНУ оролдож байна. Вена хотод болсон Парисын гэрээний бага хурал дээр сонсгосон Вашингтоны шинэ санаачлагыг Улс төрийн технологийн төвийн ерөнхий захирал Сергей Михеев ингэж тайлбарлалаа.
Тус улсад ерөнхийлөгчийн сонгууль явуулах товыг хожуу зарлана гэж Египетийн сонгуулын комисс мэдэгдсэн гэж араб хоорондын “АльЖазира” телевизийн суваг мэдээлсэн байна. Гадаадад амьдарч байгаа египетчүүдийн саналыг хураах асуудлын зохион байгуулалтын хүндрэлээс болоод сонгуулийн товыг зөвшилцөж чадахгүй байна гэж сонгуулийн комиссийн дарга Фарук Султан мэдэгдсэн байна.
Хүний эрхийн асуудлаар ярихдаа хятадын нөхцөл байдлыг хатуу тооцож хэтрүүлсэн шаардлага тавихгүй байхыг Хятад улс АНУ-аас шаардаж байна. БНХАУ-ын даргын орлогч Си Зиньпин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзахдаа ингэж мэдэгдсэн байна. Харилцан хүндэтгэл, тэгш эрх болон үндсэн эрх ашгийг тооцон үзсэн нөхцөл байдалд түншлэлийн хамтын ажиллагааны харилцааг тогтоож болно гэж тэрээр онцлон тэмдэглэсэн байна.
Одоо Иранд цохилт өгөх нь цагаа олоогүй хэрэг болно гэж өчигдөр АНУ-ын өндөр албан тушаалын цэргийн дарга мэдэгсэн байна. Өөрийн гэсэн атомын бөмбөг бүтээхийн тулд Иран улс цөмийн хөтөлбөрөө ашиглаж байгаа эсэх нь одоо тодорхой бус байна гэж АНУ-ын Штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга генерал Мартин Демпси мэдэгдсэн байна. Иран улсыг “оновчтой тоглогч” гэж Дэмпси үзэж байна.
Өмнөд Солонгос улс өнөөдөр  БНАСАУ-ын хилийн ойролцоох маргаантай хэсэгт хээрийн сургууль хийлээ. Хээрийн сургууль Йонпхёндо арлын ойролцоо болж байгаа ба байлдааны сум хэрэглэх юм байна. Хээрийн сургууль хийж байгаа газраас холгүй амьдардаг хүмүүсийг тус сургуулийг дуустал иргэний хамгаалалтын хорогдох байрандаа байхыг анхааруулсан гэж Өмнөд Солонгосын армийн жанжин штабын эх сурвалж Ассошиэйтед Пресс агентлагт мэдээлсэн байна.
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012