×
Улс төр 19 Хоёрдугаар сарын 2012
НҮБ-ын ЕА 2-р сарын 16-ны үдэш Сири улсад болж байгаа хүчирхийлэлийг эрс шүүмжиллээ. ЕА энгийн номхон иргэд амь насаа алдаж байгаа бурууг Башар Асадын цэргүүдэд тохлоо. Санал хураалтын дараа оросын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэхдээ: «ОХУ хэд хэдэн өөрчлөлт оруулахыг санал болгосон. Бүх сөрөг хүчнийхэн зэвсэгт дайнчдын бүлгээс тусгаарлах хэрэгтэй байна гэсэн ухаалаг шаардлагыг бид тавьсан юм.
ОУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч, одоогийн ерөнхий сайд Владимир Путиныг дэмжсэн москвагийн машины цуваанд 2000 орчим машин оролцсон байна. Нийслэлийн цагдаагийн газар ингэж мэдээллээ. Ерөнхий сайдыг дэмжихээр мянгаад машин ирсэн гэж өөр эх сурвалж мэдээлсэн байна. Харин зохион байгуулагчид нь 5000 машин оролцоно гэж мэдэгдэж байсан билээ. Машины “аВВтоParty” нэртэй цуваа нь бямба гаригийн орой Москвад болсон байна.
1950-1953 оны солонгосын дайнаас болж салж сарнисан төрөл төрөгсөдийг уулзуулах тухай хэлэлцээр хийх Өмнөд Солонгос улсын Улаан загалмайн нийгэмлэгийн саналыг БНАСАУ няцаалаа. Йонхап агентлаг энэ тухай бямба гаригт мэдээлсэн байна. Хэлэлцээр эхлэхээс өмнө, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир нас барсантай холбогдуулж албан ёсоор эмэгнэл илэрхийлээгүйнхээ төлөө Өмнөд Солонгос улс уучлалт гуйх ёстой гэж Пхеньян үзэж байгаа юм.
Хүнсний аюулгүй байдал болон цаг уурын өөрчлөлттэй холбоотой асуудлуудын улс төрийн шийдлийг эрж хайх нь “том хорийн” ГХЯ-дын тэргүүнүүдийн албан бус уулзалтын анхаарлын төвд байх болно. Сайд нарын хоёр өдрийн уулзалт өнөөдөр мексикийн Лос-Кабос хотод нээгдэнэ. Хэлэлцэх хэрэгт эдгээр асуудлыг энэ жил G20-ийг даргалаж байгаа мексикийн талаас оруулсан байна.
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012