×
Улс төр 18 Хоёрдугаар сарын 2012
Хятад улс Сирид бүх ард түмний санал хураалт явуулахын төлөө байж, хүч хэрэглэх ажиллагааг нэн даруй зогсоохыг Сирийн эрх баригчид ба сөрөг хүчинд уриалж байна гэж өнөөдөр БНХАУ-ын ГХ-ийн дэд сайд Сирийн ерөнхийлөгч Башар Асадтай Дамаскад хийсэн хэлэлцээнийхээ үр дүнгээр мэдэгдэв. «Байдлыг аль болох түргэн тогтворжуулах нь сирийн ард түмний ашиг сонирхолд тустай» гэж тэрээр онцлов.
Нью-Йоркт Ираны талын террорист ажиллагааг харуулахаар  бэлтгэж байна. Америкийн томоохон хотын тагнуулын удирдах газрын тэргүүн Митчел Силбер хийсэн
Ираны цэргийн  хоёр том хөлөг онгоц Суэцийн сувгаар /Египт/ Газрын-дундад тэнгис рүү чиглэсэн гэж Рейтер агентлаг сувгийн захиргааны эх сурвалжаас иш татан уламжилжээ.  Ираны хөлгүүд нь египтийн талын зөвшөөрөлтэй сувгаар нэвтэрчээ.  Эх сурвалжийн мэдээнд, иранчуууд пүрэв гаригт сувгаар өнгөрчээ.Тэдгээр нь ираны хөлөг  онгоц болон түүний туслах хөлөг байжээ.
Хятад Туркментэй уламжлал найрсаг харилцааг үнэлдэг бөгөөд урт хугацааны хамтын болон найрамдалт  харилцааг хөгжүүлэхэд маш их анхаарах болно. Энэ тухай БНХАУ ын Дарга Ху Зиньтао Туркмений ерөнхийлөгч Гурбангула Бэрдымухамедовыг тус улсын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд баяр хүргэж илгээсэн цахилгаан утсанд уламжилжээ.
Токиогийн их сургуулийн эмч нар бямба гаригийн өглөө  Японы Эзэн хаан Акихитод зүрхний мэс засал хийж эхэллээ. Эзэн хааны ордны удирдах газраас уламжилсан мэдээнд зүрхний судас нарийссаны улмаас зүрхний цусан хангамж муудсан ажээ.  Эзэн хааны эрүүл мэндийг дэмжих үүднээс уг мэс засал шаардлагатай гэж эмч нар хэлжээ.  Мэс засал таван цаг үргэлжлэх болно.
Европын дипломатын тэргүүн Кэтрин Ештон баасан гаригт ираны цөмийн хөтөлбөрийн тухай зургаан талт яриа хэлэлцээр ойрын үед сэргэж магадгүй гэж мэдэгдлээ. Тэрээр  Вашингтонд АНУ-ын төрийн нарийн бичгийн даргатай хамтран хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ,  “магадгүй ойрын үед Иран яриа хэлэлцээрийн ширээний ард суухад  бэлэн болж магадгүй “гэж тэмдэглэв.
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012