×
Улс төр 17 Хоёрдугаар сарын 2012
АНУ-ын эрх баригчид «Аль Каида» байгууллагын гишүүд сирийн сөрөг хүчний дотор байж магадгүйд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлэв. АНУ-ын Үндэсний тагнуулын албаны тэргүүн Жеймс Клаппер сенатийн зэвсэгт хүчний асуудал эрхлэсэн хороонд  энэ тухай мэдэгдлээ. Түүний хэлснээр бол хэт даврагсад сирийн сөрөг хүчний эгнээнд байгааг саяхан илрүүлсэн байна.
Орос улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэллээ. Цаа бугачид болон усан цэргийхэн, хойд туйлд ажилладаг хүмүүс   болон
Хятадын цэргийн зардал өсөн нэмэгдэнэ гэж хятадын зэвсэгт хүчний хөгжлийг судлаж буй  олон улсын шинжээчид таамаглав. Хятадын батлан хамгаалах салбарын төсөв таван жилийн дотор хоёр дахин өсөн нэмэгдэнэ гэж америкийн IHS магадлан шинжлэх компанийн шинжээчид дүгнэв.
«Арабын хавар» гэгчтэй холбоотой үйл явдлууд тусгаар улсуудын дотоод хэрэгт  хөндлөнгөөс оролцох шалтаг болох ёсгүй гэж  ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын  Сочи хотноо хуралдаж буй «Валдай» олон улсын санал шүүмжлэлийн клубын Ойрхи Дорнодын секцийн бага хуралд оролцогчдод явуулсан мэндчилгээнд өгүүлжээ.
АНУ Афганистаны эрх баригчдын сайшаалгүйгээр «Талибан» хөдөлгөөний төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж байна гэж Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай Исламабадад Пакистан, Ираны удирдагчидтай уулзахдаа мэдэгдэв. Тэд Афганистаны байдлыг зохицуулах асуудлыг  авч үзэж хэлэлцлээ. Талибуудтай хэлэлцээ хийх ямар ч шийдвэрийг Вашингтон  биш Кабул гаргаж, хэлэлцээ Афганистаны засгийн газрын өмнөөс л хийгдэх ёстой гэж  Хамид Карзай хэллээ.
Ираны цөмийн хөтөлбөр шинэ заагт хүрээд байна. Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад салбарын сүүлчийн ололт амжилтыг 2-р сарын 15-нд мэдээлээд атомыг энх тайван зорилгоор ашиглахад нь хэн ч саад учруулж чадахгүй гэж мэдэгдэв. Гэвч өрнөдийн орнууд ба Израиль улс өөр үзэл санаатай байна. Ираны эсрэг цэргийн идэвхтэй ажиллагаа удахгүй эхлэнэ гэж шинжээчид үзэж байна.
Өнөөдөр НҮБ-ын ЕА зэвсэгт сөрөг хүчний эсрэг цэргийн ажиллагаа явуулж, энгийн номхон иргэдийн амь насыг бүрэлгэсний гэм бурууг Дамаскад тулгаж буруушаасан Сирийн асуудлаархи тогтоолыг  дийлэнх олонхийн саналаар батлав. Түүнчлэн Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулах тухай  Арабын орнуудын холбооны уриаг дэмжсэн байна.Мөн Египет улсын бэлтгэсэн НҮБ-ын онц эрхт төлөөлөгчийг Сирид томилон ажиллуулах тухай Арабын орнуудын холбооны саналыг дэмжлээ.
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012