×
Улс төр 16 Хоёрдугаар сарын 2012
Умард Солонгос Ким Чен Ирийн мэндэлсний 70 жилийн ойг тэмдэглэж байна. «Солонгосын ард түмний их удирдагчийн  төрсөн 2-р сарын 16-ны өдрийг  БНАСАУ-д  төрийн баяр болгон «Чиг заагч одны өдөр» хэмээн нэрлэжээ. Ким Чен Ирт генералиссимус цол 70 жилийн ойгий нь өмнөхөн нөхөн олгов.
АНУ, Хятад улсууд  үйл ажиллагаагаа илүү нягт уялдуулан зохицуулж, олон улсын нэн чухал асуудлаар хамтран ажиллахад хүчин чармайлтаа дайчлах ёстой гэж БНХАУ-ын дэд дарга Си Зиньпин Барак Обаматой уулзсаныхаа дараа мэдэгдэв.  Ирээдүйн удирдагч Хятадад чухал ач холбогдолтой орнуудаар аялах нь засгийн эрхийг хятадын удирдагчдын нэгэн үеэс нөгөөд залгамжлуулах  үйл явцын чухал хэсэг болжээ.
Иран улс олон улсын зургаан зуучтай хэлэлцээг үргэлжлүүлэхийн тулд ураныг баяжуулах  шинэ хурилдуурыг бүтээх үйл ажиллагаагаа түр зогсоохгүй гэж өнөөдөр Москвад Иран улсаас ОХУ-д суугаа элчин сайд Махмуд Реза Сажади хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Хэлэлцээг урьдчилан болзол тавилгүй сэргээх ёстой гэж тэрээр үзэж байна.
Өнөөдөр Сири улс нь олон улсын системийн уян хатан шинж чанарын шалгалт болж мэдэх юм. Нөгөөтэйгүүр, тус улс нь өөрөө иргэний дайны шалгалтыг    давж гарч чадахгуй юм. Саяны Венад болсон хар тамхины  хууль бус наймаатай тэмцэх Олон улсын бага хурал дээ Ойрхи-Дорнодын байдлыг ОХУ, Австрийн  ГХЯ-ны тэргүүн   Сергей Лавров, Михаэль Шпиндельэггер нар хэлэлцжээ.
Төрийн думын байгуулалтыг өөрчлөх хуулийн төслийг  ирэх лхагва гаригт хэлэлцэнэ. Энэ тухай ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев  улс-төрийн бүртгэлтэй  намуудын тэргүүн нартай  хийсэн уулзалт дээр мэдэгдэв. Төрийн думын хуулийн төслийг  хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа тухай төрийн  тэргүүн сануулаад, уг баримт бичгүүдэд   намуудын бүртгэлийг хялбаршуулсан бөгөөд бүс нутгуудын захирагчдыг  шууд сонгохоор тусгажээ.
Европын болон арабын Элчин сайд нарыг Сири улсаас  татах нь томоохон мөргөлдөөнд бэлтгэж байна гэдгийг хэлж байна. Энэ тухай НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын Байнгын төлөөлөгч Виталий Чуркин оросын НТВ телекомпанид өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.  Тэрээр тодорхой хүчнүүдийн Орос улсыг арабын орнуудын нүдэн дээр ялгаварлан гадуурхах оролдлогын тухай мэдэгдсэн юм.
БНАСАУ- ын иргэд пүрэв гаригт  “хайрт удирдагч “ Ким Чен Ирийн мэндэлсний 70 насны ойг тэмдэглэв. Ким Чен Ирийн тухай кино эхлэхэд тайлбар уншиж байсан  БНАСАУ- ын Төв телевизийн нэвтрүүлэгчийн  хоолой чичирч байв. Уг кинонд  БНАСАУ-ын удирдагч асны хөдөө тосгоноор, ферм, завод болон үйлдвэрүүд дээр  явж ард түмнийхээ төлөө санаа тавьж байгааг харуулжээ.
Сирийн  дэглэмийг  урьдчилсан нөхцөлийн  журмаар  солихыг шаардах нь тус улсыг бүрэн хэмжээний иргэний дайнд хүргэнэ. Энэ тухай лхагва гаригт ОХУ- ын ГХЯ- ны тэргүүн  Сергей Лавров мэдэгдэв.
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012