×
Улс төр 15 Хоёрдугаар сарын 2012
Хэрвээ ОХУ-ын байр суурийг тусгасан байх юм бол  Москва НҮБ-ын  Ерөнхий Ассамблейн чуулганы сирийн тогтоолыг дэмжиж магадгүй юм.” Бид энэ тогтоолын агуулгаас харж байж болон” гэж ОХУ- ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Гаагад болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Нөгөөтэйгүүр, тэр онцлохдоо, тогтоол нь сирийн мөргөлдөөнд оролцогч бүх талуудад хандсан байх ёстой юм гэв.
Одоогийн байдлаар АНУ болон НАТО-гийн цэргийн бүлэглэлүүд  Ираныг тойрон бөөгнөрч байгаагийн зэрэгцээ 450 пуужин  байрлуулаад байна. Энэ тухай Төрийн думын батлан хамгаалах байнгын хорооны тэргүүн, адмирал Владимир Комоедов мягмар гаригт Москвад суудаг  гадаадын цэргийн атташе нартай хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Тэрээр тэмдэглэхдээ, Ираны эсрэг байлдааны ажиллагаа болзошгүй нь одоогийн байдлаар илэрхий байна.
Нэг жилийн өмнө Ливид иргэний дайн эхэлсэн юм. Найман сар үргэлжилсэн энэхүү дайн өнгөрсөн оны   10-р сарын 20-нд Муаммар Каддафийг өөрийн   төрөлх хот Сиртэд бүгэж байхад  түүнийг баривчлан хороосны дараа   албан ёсоор дууссан юм.
АНУ Хятад улсууд өрийн хямралаас гарах замыг эрэхэд нь Европт хамтран туслахад бэлэн байна гэж ечигдер Цагаан ордноос БНХАУ-ын дэд дарга Си Зиньпиний Вашингтонд хийх айлчлалтай холбогдуулан тараасан мэдэгдэлд өгүүлжээ.
НҮБ-ын ЕА энгийн сөрөг хүчний эсрэг  шахан хавчих ажиллагаагаа зогсоохыг Дамаскад уриалсан Сирийн асуудлаархи тогтоолын төслөөр маргааш санал хураах тухай өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс дипломат эх сурвалжийн мэдээллийн үндэслэн уламжилжээ. Саудын Арави, Катар улсууд тогтоолын төслийг бэлтгэсэн байна.
Үндэсний цөмийн хөтөлбөрийн хүрээнд  хэрэгжүүлэхээр төлөвлөсөн шинэ шинэ төслийг өнөөдөр Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад зарлан мэдээлнэ гэж америкийн Си-Би-Эс телевизийн сувгаас мэдээлжээ. Чухам ямар төслийн тухай өгүүлж байгааг ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  лавлаж тодруулаагүй байна. Зарим мэдээнээс харахад ураныг баяжуулах газар дорхи «Фордо» барилга байгууламж ираны төв  нутагт ажиллаж эхлэх тухай ерөнхийлөгч мэдээлэх бололтой.
 Хятад улс Арабын орнуудын холбооны тэргүүн Набиль аль-Арабитай хэлэлцээ хийх төлөөлөгчээ Каир луу явуулсан тухай БНХАУ-ын ГХЯ-аас өчигдөр тараасан албан мэдээнд өгүүлжээ. Даваа гаригт Ли Хуасинь Набиль аль-Арабитай  илэн далангүй оновчтой хэлэлцээ хийсэн гэж баримт бичигт тэмдэглэжээ. БНХАУ Орос улсын нэгэн адил НҮБ-ын АЗ-д Дамаскын эсрэг тогтоолд хоёр удаа хориг тавьсан юм.
Өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Улсын думд төлөөлөгчдөө сонгосон ба сонгоогүй өөрсдийгөө бүртгүүлсэн улс төрийн намуудын төлөөлөгчидтэй уулзана. Мөн уулзалтын зорилго Улсын хуралд явуулсан ерөнхийлөгчийн илгээлтэд агуулагдсан саналуудыг үндэслэн улс төрийн шинэтгэлийг хэлэлцэхэд оршино.
Эдүгээ Сири улсад гарсан мөргөлдөөнийг олон улсын оролцоогүйгээр зохицуулах аргагүй гэж ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров үзэж байна. Тэрээр Гаагад үг хэлэхдээ ерөнхийлөгч Асадыг огцоруулахыг шаардаж байгаа орнууд эрх баригчидтай ямар ч яриа хэлцээ хийхгүй байхад Сирийн сөрөг хүчнийг итгүүлэхээр багагүй хүчин чармайлт гаргасан гэв.
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012