×
Улс төр 14 Хоёрдугаар сарын 2012
Иран улс олон улсын зууч “зургаагийн” /НҮБ-ын АЗ-ийн таван орон болон Герман/ гэрээ хэлэлцээрийг нэн даруй сэргээхийг зөвшөөрч байна. Энэ тухай Тегеранд Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Сайед Жалиль болон БНХАУ-ын ГХЯ-ны тэргүүний туслах Ма Жаосюй нарын оролцсон иран-хятадын зөвлөлдөх уулзалтын үр дүнд зарлав.
Египтэд шинэ парламентын сонгуулийн сүүлийн шат өндөрлөж байна. 2-р сарын 14, 15-ны өдрүүдэд тус улсын парламентын дээд танхим – Зөвлөлдөх зөвлөлд санал хураалт явагдана. Хуулийн дагуу дээд танхимд 270 хүн орох ёстой бөгөөд тэдний гурваны хоёрыг шууд санал хураалтаар, бусдыг нь ерөнхийлөгч томилдог юм.
НҮБ-ын АЗ-ийн өмнө батлагдсан тогтоолууд дээр нэмж Ираны эсрэг шинэ тогтоолыг Орос улс дэмжихгүй. Энэ тухай өнөөдөр Израильд ажлын айлчлал хийж байгаа ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Геннадий Гатилов мэдэгдэв. Түүний ярьснаар, Өрнөдийнхний талаас явуулж байгаа Ираны эсрэг эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ нь ираны цөмийн хөтөлбөрийг шийдвэрлэх боломжоос холдуулж байна.
ЕХ-ны гадаад бодлогын Дээд төлөөлөгч Кэтрин Эштон нэг жил үргэлжилж байгаа ираны сөрөг хүчний төлөөлөгч Мехди Каруби, Мир Хуссейн Муссави болон түүний эхнэр Захра Рахнавард нарыг гэрийн хорионоос сууллахыг шаардав. Эштон ираны эрх баригчдаас тэд нэрт эрх чөлөө олгохыг шаардаж байна гэж даваа гаригт Брюссельд тараасан ЕХ-ны төлөөлөгчийн мэдэгдэлд дурьджээ.
АНУ болон БНАСАУ-ын албан ёсны төлөөлөгчид 2-р сарын 23-нд Солонгосын хойгийн талаархи яриа хэлэлцээрийг сэргээх асуудлаар  Бээжинд уулзалдана. Энэ тухай Вашингтонд болсон хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдэв.
Орос улсын төлөөлөгчид Сирид энхийг эрхэмлэх хүчний ажиллагаанд орж болох юм  гэж ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Михаил Богданов мэдэгдэв. “Эхо Москвы” радиостанцад өгсөн ярилцлагадаа, үүний тулд  нилээд хэдэн  болзолууд биелэгдэх ёстой гэжээ. Нэгдүгээрт, НҮБ-ын журмын зарчмууд биелэгдэж байх ёстой. Хоёрдугаарт, оросын энхийг эрхэмлэгч хүчнийхэн ажиллагаанд оролцож болох талаар    Дамасктай тохиролцох.
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012