×
Улс төр 13 Хоёрдугаар сарын 2012
БНХАУ-ын даргын орлогч Си Зиньпингийн АНУ-д хийх хэлэлцээрийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг Хятадын өсөн нэмэгдэж байгаа нөлөөний асуудал тодорхойлох болно. Тэрээр 2-р сарын 14-нд Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзах болж байна. Мөн Си Зиньпинтэй өнгөрсөн жилийн зун Бээжинд уулзсан дэд ерөнхийлөгч Байдентай хэлэлцээр хийх юм байна.
Ираны цөмийн асуудлыг зохицуулахад цэргийн арга барил огт хэрэглэхгүй байхыг Орос улс уриалж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Сайд Арабын нэгдсэн Эмирт улсын ГХЯ-ны тэргүүн шейх Абдалла бен Заид Нахайянтай хийсэн уулзалтынхаа үр дүнгээр хийлгэсэн хэвлэлийн шуурхай хурал дээр үг хэлэхдээ Ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойрны байдал Орос улсыг түгшүүлж байгааг тэмдэглэв.
Энх тайвныг дэмжихийн тулд НҮБ-ын энхийг сахиулагчдыг тус улсад илгээх гэсэн АОЛ-ийн санаачлагыг Сири улс няцаалаа. АОЛ-ийн орнуудын гадаад хэргийн сайд нар Каирт ням гаригт хийсэн хуралдаанаараа ийм шийдвэр гаргасан юм. АОЛ Сири улсад ажиллаж байсан өөрийн ажиглагчдаа татаж авсан юм. Энх тайвныг дэмжихийн тулд НҮБ-ын хүчинтэй хамтарсан хүчнийг тийшээ явуулахыг АОЛ уриалаж байгаа юм.
НҮБ ба Арабын орнуудын холбооноос хамтран Сирид явуулах энхийг сахиулах ажиллагааны талаар арабын орнуудаас Орост тайлбар олговол зохино гэж ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров мэдэгдлээ. Энхийг сахиулах ажиллагаа явуулахын өмнө хүлээж авах тал өөрөөр хэлвэл Сири улсын зөвшөөрөл шаардагдана гэж сайд Москвад хэвлэлийн шуурхай хурал дээр тэмдэглэжээ.
БНАСАУ-ын өндөр тушаалын түшмэдүүд Пэктусан ариун уулан дээр баяр ёслолын байдалд  тус улсын удирдагч Ким Чен Ынд үнэнч байхаа тангараглалаа. Өнөөдөр энэ тухай Хойд Солонгос улсын телевиз мэдээлсэн байна. Ингэснээрээ БНАСАУ-ын өндөр тушаалын түшмэдүүд Ким Чен Ыныг дэмжиж байгаа гэдгээ бас дахин харууллаа. Ирээдүйд хойд соолонгосын удирдагчийн аюулгүй байдлыг хангана гэдгээ БНАСАУ-ын армийн жанжин штабын дарга амаллаа.
  БНХАУ-ын дэд дарга Си Зиньпин Азийн бүс нутагт цэргийнхээ сүр хүчийг нэмэгдүүлэх төлөвлөгөөнд нь АНУ-ын анхаарлыг Вашингтонд айлчлахынхаа өмнө  хандуулав.Хятадын энэ удирдагч удахгүй БНХАУ-ын дарга болно хэмээн үзэж байна. Тэрээр АНУ-д хандан эдийн засгийн өсөлтийг урьтлал болгохыг уриаллаа. Гадаадын түншүүд юанийн ханштай холбогдуулан тодорхой шаардлага тавьж байгаа асуудлыг Бээжин авч үзнэ гэж Си Зиньпин амлав.
Нөхцөл байдлыг хэвийн болгох арга хэмжээний талаар АОЛ-ийн  ням гаригт баталсан тогтоолыг Сири улс няцаалаа. АОЛ-ийн шийдвэрийг “тус байгууллагын дүрмийг мушгин гуйвуулсан, Сири улсын аюулгүй, тогтвортой байдлын эсрэг чиглэсэн дайсагнасан баримт бичиг” гэж Дамаск үзсэн байна. Сири улсын төр засгийн мэдэгдлээс иш татан Рейтер агентлаг энэ тухай мэдэгдсэн байна.
Арабын орнуудын лигийн \АОЛ\ гишүүн орнуудын ГХЯ-дын тэргүүнүүд, тус байгууллагын ажиглагчдын оронд Сири улсад энхийг сахиулагчдыг илгээх саналыг НҮБ-ын АЗ-д тавихаар шийдсэн байна. АОЛ-ийн орнуудын гадаад хэргийн сайд нар Каирт ням гаригт хийсэн хуралдаанаараа ийм шийдвэр гаргажээ.Энхийг сахиулагчдын бүрэлдхүүнд НҮБ-ын хүчнээс гадна арабын орнуудын хүчин оролцох боломжтой гэж “Аль-Жазира” телевизийн суваг хуралдааны дүнгээр мэдэгдсэн байна.
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012