×
Улс төр 12 Хоёрдугаар сарын 2012
Өнгөрсөн долоо хоног Сири улсын эргэн тойронд болж байгаа үйл явдлын мэдээлэлийн дайнаар элбэг байлаа. Дэлхийн ХМХ-үүдэд босогчдын талд ажиллаж байгаа британы тусгай албаныхны тухай, асадад туслахаар яаран ирж байгаа ираны сайн дурынхны тухай ээлж дараалан бичиж байлаа. АНУ болон түүний холбоотнууд Ойрхи дорнодын бүс нутагт цэрэг, цэргийн техникээ шилжүүлж эхэлсэн тухай израилийн ХМХ-үүдэд батлан илэрхийлсэн байна.
Муаммар Каддафигийн хүү Саадиг Нигери улсад баривчиллаа гэж ливийн засгийн газрын эх сурвалжаас иш татан “Аль-Аравия” телевизийн суваг өнөөдөр мэдээлсэн байна. Ливи, Нигери улсуудын төр засгийн хамтарсан зохион байгуулалттай үйл ажиллагааны явцад Саади Каддафиг баривчилсан гэж эх сурвалж бас мэдээлжээ.
Туркменд өнөөдөр тус улсын ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Орон нутгийн цагаар өглөөний 8 цагт улс орон даяар сонгуулийн бүх хэсгүүд нээгдсэн байна. Туркмен улсын орчин цагын түүхийн 20 жилийн хугацаанд улс орныхоо ерөнхийлөгчийг хоёр дахь удаагаа чөлөөтэй сонгож байгаа юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажил ОУ-д хүчээ авч байна. Одоогийн төр засгийн талынхан болон эсэргүүцэгчдийн жагсаал цуглаанаар 2-р сарын 4-нд гараагаа авсан сурталчилгааны хэсгийн эсэргүүцлийн ул мөр өнгөрч буй долоо хоногт огт оргүй боллоо. Төрийн тэргүүний өндөр албан тушаалын төлөө өрсөлдөж байгаа  нэр дэвшигчид өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Гэхдээ өрсөлдөгчдөө шүүмжлэхээ мартсангүй.
Сирид явуулах ажиглагчдын бүлгийг НҮБ-тай хамтран байгуулах тухай асуудлыг АОЛ-ийн гишүүн орнуудын ГХЯ-дын сайд нар өнөөдөр Каирт хэлэлцэх болно. Каирт ажиглагчдын бүлгийн ирээдүйн асуудал болон Сири улсад сүүлийн үед болсон үйл явдал, хүчирхийлэлийг зогсоох улс төр, дипломатын боломжтой арга барилыг шүүн хэлэлцэх болно. Сирийн Хомс хотод болсон мөргөлдөөний үеэр 35 хүн амь үрэгдсэн гэж идэвхитэнүүд мэдээллэж байна.
Төрийн эргэлт хийх гэж байсан хуйвалдааныг Вьетнам улсад илрүүллээ гэж хууль сахиулах байгууллагынхан мэдээлсэн байна. Одоо тус улсад ажиллаж байгаа төрийн байгуулалтыг түлхэн унагахыг зорилогоо болгосон нууц нийгэмлэгийн гишүүдийг Фуиен мужид баривчилсан байна. Фуиен мужийн хуйвалдааныг илрүүлсэн нь онцгой үйл явдал боллоо. Тэндэхийн нууц нийгэмлэг 300 хүнийг нэгтгэсэн байжээ.
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012