×
Улс төр 10 Хоёрдугаар сарын 2012
"Ливид болсон байдлыг" Сири улсад давтах юм бол олон улсын тогтвортой байдлын бусниулж, НҮБ-ын дүрмийг ганхуулж мэднэ. ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров баасан гаригт ингэж мэдэгдсэн байна.
Энэтхэг улс Түвдийг БНХАУ-ын нэг хэсэг хэмээн үзэж, Хятадын эсрэг ажиллагаа энэтхэгийн газар нутагт  явуулахыг хүлцэхгүй гэж Энэтхэгийн ГХЯ-ны тэргүүн Соманахалли Маллайя Кришна Хятадын ГХ-ийн сайд Ян Зечитэй Бээжинд хийсэн хэлэлцээнийхээ дүнгээр мэдэгдлээ. Энэтхэгийн дипломат ажилтан  Түвдийн асуудлаархи Энэтхэгийн байр суурийг батлаад Энэтхэг улс түвдийн асуудлаар шаардлагатай ямар ч тусламж Хятадад үзүүлэхэд бэлэн байгааг мэдэгдлээ.
Сири улсын талаар баримтлаж байгаа засгийн газрынхаа байр суурийг бүрэн дэмжиж байна гэж оросын парламентийн гишүүд нэг дуугаар мэдэгдлээ. Төрийн Думаас /ТД/ баасан гаригт баталсан "Сири улсын байдлын тухай" мэдэгдэлд талууд харилцан хүчирхийлэл үйлдлэхээс татгалзсны үндсэн дээр "сирийн дотоодын үр бүтээлтэй яриа хэлэлцээг" эхлэж сирийн асуудлыг зохицуулах байдлыг дэмжинэ гэж өгүүлсэн байна.
 Тегеран цэргээ Сири улс руу явуулах гээгүй. Сирийн хямралд гаднаас оролцохыг эсэргүүцэж байна гэж Ираны «Мехр» улсын мэдээллийн агентлагийн ерөнхий захирал Реза Могаддаси «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө мэдэгдэв.
Сирийн танкууд Хомс хот руу дайрч, явган цэргүүд “байр” бүрийг цэвэрлэж байна гэж Сирийн хүний эрхийн ажиглалтын зөвлөлийн тэргүүн Рами Абдуррахман АФП агентлагт мэдэгджээ.  “Танкууд Иншаат дүүрэгт орж иржээ. Цэргүүд хүрсэн бүх хорооллуудад, тэр тусмаа Баба-Амр болон Халидияд хүмүүнлэгийн тусламж маш хүнд байна. Хүмүүст хоол хүнс, эм тариа хүрэлцээгүй байна” гэж Абдуррахман мэдэгдэв.
Сири улс хүнд бүтэцтэй олон талтхуйвалдааны эсрэг зогсож байна, үүнд Израиль гол үүргийг гүйцэтгэж байна. Энэ тухай  Сирийн ГХЯ-ны дээд тэргүүн Файсал  Микдад сирийн телевизид өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.  Түүний ярьснаар, АНУ болон өрнөдийн орнууд  бүс нутагт шудрага  ертөнцийг хүсэхгүй байгаа ажээ.
 ОХУ-ын Улсын дум НҮБ-ын АЗ-д хандан Сирид мөргөлдөөнд хамрагдсан нэг ч талын байр суурийг дэмжихгүй байхыг уриаллаа.Хямралын зохицуулалтад хандах тэнцвэргүй хандлага талуудын адил тэгш оновчтой яриа хэлэлцээ хийх боломжийг үгүй болгож байна гэж Оросын парламентын гишүүд үзэж байна. Өнөөдөр Улсын думын авч үзэж хэлэлцсэн мэдэгдлийн төсөлд энэ тухай өгүүлжээ.
 Азид нутаг дэвсгэрийн маргаан  гаарч, зэвсэгт мөргөлдөөн болж хувирах аюултай байна. Токто (Такэсима) аралд учир үндэсгүй өнгөлзөхөөс татгалзахыг БНАСАУ Японоос шаардав. Токио бусад улсыг хохироон нутаг дэвсгэрээ өргөжүүлэхийг санаархаж, милитарист уламжлалаа сэргээж байна гэж Пхеньян зэмлэв.
Хомс хотын ойролцоо  сирийн 10 мянга орчим цэрэг бөөгнөрсөн байна гэж их британий “Скай-ньюс” телевизийн суваг баасан гаригт уламжилжээ. Телевизийн сувгийн мэдээлснээр, ойр хавийн тосгонуудын хүмүүс  засгийн газрын цэргүүд Ливаны хил хүртэл, суурин газруудыг эзлэн авах  томоохон зөрчил мөргөлдөөн хүлээж байна.
Сирийн цэрэг Ливантай хил залгаа Хомс мужийн Эль-Кусайр хотод зэвсэгт террористуудыг мөрдөн хөөж байна.Сирийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар террористууд барилга байшингуудад мина тавьж, хотын орчин суугчид ба цагдаа нарт  халдаж байна. Террорын эсрэг ажиллагаа таван өдөр үргэлжилж байгаа Хомсын зарим районы байдал аажмаар хэвийн болж байна. Хүмүүс гудамжуудад гарч, дэлгүүрүүд ажиллаж байна. Өөр районууд утаанд бүрхэгджээ.
Сирийн нутаг дээр гадаадын тусгай албаныхан байрлаж байгаа тухай мэдээлэл  батлагдах юм бол ливийн үзэгдэл давтагдах нь тодорхой юм. Энэ тухай сэтгүүлчдэд ОХУ-ын  Төрийн думын  олон улсын  харилцааны байнгын хорооны тэргүүн Алексей Пушков мэдэгдэв. Нилээд хэдэн ХМХ-үүдийн мэдээлж буйгаар  Сирид гадаадын тусгай албаны хэсгүүд бий болжээ.
Сири улс Иранд хандан улс орны нь үндсэн мужуудад ёс журам сахиулахад туслах тусгай зориулалтат 15 мянган дайчнаа Сирид явуулах хүсэлт тавьсан тухай өнөөдөр хятадын төв хэвлэл «Жэньминь жибао» сонин мэдээллээ. Их Британи, Катар хоёр улсын тусгай зориулалтат цэргийг Сирийн нутаг дэвсгэрт татан шилжүүлсэн тухай үүний өмнө мэдээлсэн билээ.
Орос  улс Түркменээс Пакистан,Энэтхэг рүү хийн хоолой барих ажилд  оролцоход бэлэн байна   Орос улс Пакистаны оролцоотой бүсийн эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэх ажилд нэгдэхэд бэлэн байна гэж пүрэв гаригт ОХУ-ын ГХЯ мэдэгдэв. Уг мэдээллийг  ОХУ,  Пакистан улсын  ГХ ийн сайдууд  Сергей Лавров, Хин Раббани Кхар нарын уулзалтын дараа  тараажээ.
АНУ сирийн ерөнхийлөгч Башар Асадыг албан тушаалаас нь огцруулах зорилготой “сирийн анд нөхөд” эвсэл байгуулах  үйл ажиллагаагаа идэвхижүүлж байна.  АНУ-ын Төрийн департамент ын төлөөлөгч Виктория Нуландын хэлснээс үзвэл, олон улсын хамтын нийгэмлэг сирийн сөрөг хүчнийхнийг дэмжих ёстой аж.
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012