×
Улс төр 9 Хоёрдугаар сарын 2012
Орос улс Сирийн  дотоод асуудалд хөндлөнгөөс хүч хэрэглэх асуудлаар дэлхий  дахинд байр сууриа нотлоод байна. Тус улсын хямралаас гарах нь сирийн хоорондын яриа хэлэлцээ болон ардчилсан шинэчлэлүүдийн замаар  шийдэгдэх ёстой юм.   Үүнийг сирийн ерөнхийлөгч Башар Асад Дамаскад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн  Сергей Лавровтой  болон ГТА-ны тэргүүн Михаил Фрадков нартай уулзахдаа амласан юм.
Сирийн нутаг дэвсгэр дээр  катар болон британий тусгай албаныхныг нэвтэрсэн тухай израилийн ХМХүүд мэдээллийн эх сурвалжуудыг иш татан уламжилжээ.  Пүрэв гаригт их буугаар буудаж, засгийн газрын хүчнийхнийг нисдэг тэргээр дайралт хийсэн  Хомс хотын орчимд гадаадын тусгай албаныхан байна.  Интерфакс агентлдагийн мэдээлснээр,  цэргийн ажиллагаа болж байгаа газруудад катар болон британий тусгай албаныхан шууд оролцохгуй байгаа аж.
Ерөнхийлөгч Дмитрий Медведев оросын дипломатчдаас төрийн стратегийн чухал асуудлуудыг  шийдвэрлэх санаачлагуудыг хүлээж байна. Дипломатын өдрийг тохиолдуулан ОХУ-ын  ГХЯ-ны ажилтануудтай уулзалт хийх үедээ тэр олон улсын эрхийг дээдлэн хамгаалахад урьтал болох зорилтуудын дунд мөргөлдөөнийг зохицуулахад дэмжлэг үзүүлэх болон гадаадын орнуудтай  түншийн харилцаа тогтоохыг нэрлэв. Медведев тэмдэглэхдээ, өнгөрсөн жил  олон улсын  тавцан дээр хямралын жил байсан гэв.
АОЛ Сирийн байдлыг тогтвортой байлгахад Орос, Хятад улстай хүчин чармайлтаа нэгтгэх төлөвлөгөөтэй  байна.  Энэ тухай өнөөдөр панарабын байгууллагын ерөнхий нарийн бичгийн орлогч дарга Ахмед бен Хелли мэдэгдэв. Тэрээр мэдэгдэлдээ,   ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Набил аль-Арабитай  байнгын холбоотой байсан гэв.
АНУ сирийн сөрөг хүчний төлөөлөгчидтэй  Сирийн байдлаар идэвхитэй зөвлөгөөн явуулна гэж Вашингтонд Цагаан ордны төлөөлөгч Дей Карни сэтгүүчдэд мэдэгдэв. Ойрын үед АНУ өөрийн түншүүдтэйгээ Сирийн ард түмнийг дэмжихэд чиглэгдсэн  идэвхитэй  зөвлөгөөнөө үргэлжлүүлнэ гэж   Карни хэлжээ.  Мөн Сирийн үндэсний зөвлөлтэй хийх зөвлөлдөх уулзалт явуулахаар төлөвлөж байгаа гэж тэр мэдэгдэв.
АНУ “ерөнхийлөгч Асадын дэглэмд” шахалт үзүүлэхийн  тулд  сирийн сөрөг хүчнийхэнд ямарч  хувилбарын тусламж үзүүлэх боломжтойг  үгүйсгэхгүй бөгөөд зэвсэг нийлүүлэх хүртэл орох ажээ. Энэ тухай  Вашингтонд Цагаан Ордны  төлөөлөгч Дей Карни  сэтгүүлчдэд мэдэгдэв.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Сирид АОЛ-ийн ажиглагчдын үйл ажиллагааг сэргээхийг дэмжиж байна. Тэр лхагва гаригт сэтгүүлчдэд   АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Набил аль-Арабитай Сирийн хүчирхийллийг зогсоох арга замын талаар болон улс-төрийн яриа хэлэлцээг эхлэх талаар ярилцсан гэж ярьжээ.
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012