×
Улс төр 8 Хоёрдугаар сарын 2012
Өрнөдийн тэргүүлэх улс төрчид өчигдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын Башар Асадтай хийсэн хэлэлцээнийг  тайлбарлсаар байна. Мөн уулзалтын үеэр Сирийн ерөнхийлөгч улс орныхоо улс төрийн бүх хүчинтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийлээд ойрын үед  шинэ Үндсэн хуулиар бүх ардын санал хураалт явуулах өдөр хугацааг зарлахаа мэдээлэв. Өрнөдийнхөн эдгээр мэдэгдэлд итгэхгүй байна.
Орос улс АОЛ  тус байгууллагын Сирийн элч нарын ажлыг сэргээнэ гэдэгт итгэж байна. Энэ тухай  өчигдөр НҮБ-ын дэргэдэх  Орос улсын  байнгын төлөөлөгч Виталий Чуркин НҮБ-ын төв байранд хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Сирийн дотоодын мөргөлдөөнд хамрагдсан хоёр талыг хүч хэрэглэх ажиллагаагаа зогсоож, хэлэлцээ хийхэд хүргэхийн тулд  дэлхийн хамтын нийгэмлэгээс шахалт үзүүлэх ёстой гэж  ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Тэрээр өнөөдөр Москвад хэвлэлийн шуурхай хурал дээр үг хэлэхдээ Сирийн засгийн газар яриа хэлэлцээ хийхэд бэлэн байхад сөрөг хүчин угтан дэмжих алхам хийхээс татгалзаж байна гэв.
Өнөөдөр Пакистаны ГХЯ-ны тэргүүн Хина Раббани Кхар Москвад хандан ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болох гэсэн улс орны нь санаачилгыг дэмжихийг уриаллаа. Бүс нутгийн улсуудад тулгарсан олон асуудлыг ШХАБ-ын хүрээнд шийдвэрлэж болно гэж Исламабад үзэж байгааг тэрээр Оросын нийслэлд ГХ-ийн сайд Сергей Лавровтай уулзсаныхаа дараа онцлов.
Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев  хэтдээ өөрсдийгөө намын хувьд бүртгүүлэх гэж байгаа бүх нам, улс төрийн хүчний удирдагчидтай энэ сарыг дуустал уулзана. Кремлийн тамгын газраас мэдээлснээр уулзалт улс орныхоо улс төрийн шинтгэлийн асуудлыг хэлэлцэх зорилготой юм. Тухайлбал засаг дарга нарыг шууд сонгох, улс төрийн намыг бүртгэх журмыг хялбарчлах тухай өгүүлж байна. Ерөнхийлөгч зохих хуулийн төслуудийг Улсын Думд хэлэлцүүлэхээр оруулав.
Пхеньян Сеулд  адил тэгш  хариу бэлдэж байна. БНАСАУ нь Өмнөд Солонгосын нэгэн адил нисэгчгүй онгоцнуудаар зэвсэглэх бодолтой аж. Солонгосын хойгт нисэгчгүй онгоцны дайн хийхийг АНУ өдөөж  байж  ч болох юм гэж оросын нийгэм улс-төрийн судалгааны  төвийн захирал Владимир Елисеев ийм үзэж байна.
Хятад улс Иранаас худалдан авах нефтийн хэр хэмжээг бараг тэн хагасаар багасгаад Саудын Арави, Орос, Ангол, Нигери улсуудаас авах нефтийн хэмжээг нэлээд нэмэгдүүлсэн тухай өнөөдөр ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ. Түүнчлэн нефтийн үнийг хямдруулах хүсэлт Хятадаас Тегеранд тавьсан байна гэж уг мэдээлэлд өгүүлжээ. АНУ Тегераны эсрэг шинэ хоригийн хүрээнд ираны нефтийн төлбөрийг америкийн доллараар төлөхийг болиулахын төлөө байна.
Өнөөдөр Европын зөвлөлийн Парламентын ассамблейн төлөөлөгчид Оросын ерөнхийлөгчийн сонгуульд мониторинг хийж эхэллээ. ПАСЕ дахь нэгдсэн зүүний хүчний удирдагч Тини Кокс төлөөлөгчдийг тэргүүлж байна. Парламентын ассамблейн албан ёсны төлөөлөгчийн мэдээлснээр бол аялалын гол зорилго 3-р сарын 4-нд болох сонгуулийн өмнө сонгуулийн хууль тогтоомж, сонгуулийн кампанит ажиллагаанд үнэлгээ өгөхэд оршино.
Палестины үндэсний захиргааны тэргүүн Махмуд Аббас мягмар гаригт Иорданий нийслэл Амман хотод иорданы ГХЯ-ны тэргүүн Насер Джудтай уулзалт хийв. РИА Новости агентлагийн мэдээлснээр, талууд Израильтэй хийх энхийн хэлэлцээр  мухардалд орсныг хэлэлцэв.
Орос улсын ГХЯ –ны тэргүүн Сергей Лавров лхагва гаригт Москвад албан ёсны айлчлал хийж байгаа  Пакистаны  ерөнхийлөгч Хина Раббани Кхартай  уулзалт яриа  хийнэ. Оросын ГХЯ –наас өмнө нь мэдээлж байсны дагуу уулзалтын гол сэдэв хоёр талын  эдийн засгийн салбарт  хамтын ажиллагааг нэмэгдүүлэх   асуудал байх болно.
Сирийн ерөнхийлөгч Башар Асад засгийн газар хоорондын уулзалтанд оролцох  төлөөлөгчдийг Москва руу явуулахад бэлэн  байна гэж ОХУ –ын ГХЯ мэдэгдэв.  2-р сарын 7 –ны өдөр мэдээлж байснаар, ОХУ-ын ГХЯ –ны тэргүүн Сергей Лавров болон ГТА-ны тэргүүн Михаил Фрадков нар Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын даалгавраар Дамаскад ерөнхийлөгч Асад уулзадалт хийхээр ирсэн юм.
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012