×
Улс төр 7 Хоёрдугаар сарын 2012
Орос улсын Сирийн удирдлагад илгээсэн дохиог Сирийн ерөнхийлөгч Башар Асад сонсож  авлаа. Энэ тухай ОХУ ын ГХЯ -ны тэргүүн Сергей Лавров Дамаскад сирийн удирдлагатай хийсэн яриа хэлэлцээний дүнгийн талаар мэдэгдэв. Башар Асад тус улсад хүчирхийллэл хаанаас ч гарсаныг үл  харгалзан, зогсооход  бүхий л бололцоогоо дайчилна гэж амлав.
Олон улсын атомын эрчим  хүчний агентлагийн  /МАГАТЭ/ шинжээчид Иранд 2-р сарын 20-нд тус улсын   цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр буцаж ирнэ. Энэ  тухай   өнөөдөр энд тараасан тус байгуулагын мэдэгдэлд дурьджээ. Яриа хэлэлцээр нь 2-р сарын  20,21-ний өдрүүдэд  явагдах аж.
Хятад улс Сири рүү  хүчирхийллийг зогсоох замуудыг хэлэлцэх үүднээс  тус улс руу өөрийн элчийг явуулах асуудлыг хэлэлцэж байна энэ тухай өнөөдөр  БНХАУ-ын ГХЯ –ны төлөөлөгч Лю Вэйминь мэдээлжээ. Түүний ярьснаар, Хятад улс Сирийн хүчирхийллийг яриа-хэлэлцээний аргаар зогсоохыг хүсч байна.
АНУ сансрын салбарт  Хятадтай “найзлах“ гэж зүтгэх боллоо.  Тэд Бээжинтэй  шууд  дэлхийн орчмын  тойргийн замын  тогтвортой бус байдлуудаас сэргийлэхийн тулд  “халуун хэлхээ холбоо” тогтоох санал тавьжээ.
Олон улсын эрх болон бүс нутгийн ард иргэдийн эрх  бол өөрсдөө гадны оролцоогүй хувь заяагаа шийдвэрлэхэд оршино.  Оросын улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын Сирийн ерөнхийлөгч Башар Асадтай хийх уулзалтын байр суурь ийм юм.  Дамаск дахь  ерөнхийлөгчийн Ордонд  Лавров Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын даалгаврыг хүргэж ирсэн юм.
ГХЯ -ны   болон ГТА-ны тэргүүн нар  Сергей Лавров болон Михаил Фрадков  нар Дамаскад Сирийн ерөнхийлөгч Башар Асадтай   яриа хэлэлцээ хийхээр  хүрэлцэн ирлээ.  Түүнд Оросын  ГХЯ -ны тэргүүн ерөнхийлөгч Дмитрий Медведевын илгээмжийг дамжуулах юм.  Оросын ерөнхийлөгч  сирийн ерөнхийлөгчид хандаж юу хэлснийг Сергей Лавров  хэлсэнгүй.
 Орос,  Хятад улсад  талархал илэрхийлэх гэж  Башар Асадын талынхан Дамаскад цугларчээ энэ тухай өнөөдөр сирийн улсын телевизийн суваг мэдээлжээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Владимир Путины дөрвөн хөтөлбөрт нийтлэлийн  задлан шинжилгээ, засгийн газрын боловсон хүчний халаа  сэлгээ, сөрөг хүчинтэй хийх яриа хэлэлцээ, Чечений болон ОХУ –ын бусад БНУ-ын байдал – эдгээр  асуудлууд нь  Москвад болсон Загсийн газрын тэргүүний улс-төрчидтэй хийсэн уулзалтын анхаарлын төвд байлаа.
АНУ Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Сирид айлчлах явцдаа сирийн ерөнхийлөгч Башар Асадад түүнийг албан түшаалаасаа огцрох ёстой гэдгийг ойглуулна гэж найдаж байна.  Энэ тухай өнөөдөр Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгджээ.
Египтийн ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэх ажил 3-р сарын 10-нд эхэлнэ гэж египтийн “Аль-Ахрам “ сонин орон нутгийн эрх баригчдыг иш татан мэдээлжээ. Ийм шийдвэрийг  цэргийнхнийг засгийн эрхээс огцруулан иргэний засгийн газар нэн даруй байгуулахыг шаардаж буй эсэргүүцлийн арга хэмжээ болсонтой холбогдуулан    гаргажээ.
Газын секторээс Израилийн тал руу  пуужин хөөргөсөн тухай ливаны “Нау Лебанон” сонин уламжилжээ. Израилийн цэргийнхний мэдээлж байгаагаар пуужин ямар нэгэн хохирол учруулаагүй байна.
Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров болон ГТА-ны тэргүүн Михаил Фрадков нар өнөөдөр Дамаскад Сирийн ерөнхийлөгч Башар Асадтай уулзалт хийхээр айлчилна. Уулзалтын үеэр сирийн эрх баригчдаас тус улсад нэн даруй шинэчлэлт явуулахыг шаардах төлөвтэй байна.Айчлал нь Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевын даалгасны дагуу болж байгаа юм, өмнө нь даваа гаригт Лавров сэтгүүлчдэд  айлчлалынхаа зорилгыг тодорхойлохоос татгалзаж байсан юм.
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012