×
Улс төр 6 Хоёрдугаар сарын 2012
НҮБ-ын АЗ дээр Сири улсын талаар явуулсан санал хураалтын дүнг Барууны орнууд үнэлсэн үнэлгээг ичгүүр сонжуургүй, хөөрүү явдал гэж ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров нэрлэсэн байна. Тэрээр Бахрейны ГХЯ-ны сайдтай хийсэн хэлэлцээрийнхээ дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын хүрээнд телевизийн халз мэтгэлцээний үе ОУ-д эхэллээ. Мэтгэлцээн “нүүр тулсан ярилцлага” гэсэн хэлбэрээр явагдах юм байна. Халз мэтгэлцээнийг ОХУКН-ын дарга Геннадий Зюганов, бизнесмен Михаил Прохоров нар өнөө орой “Нэгдүгээр суваг”-ын шууд нэвтрүүлэгт оролцож нээх болно. Шууд нэвтрүүлгийн үнэ төлбөргүй цаг, мэтгэлцэх талбайг тэд СЕХ-н дээр сугалаа маягаар сугалсан юм.
ОХУ-ын ерөнхийлөгчийн албан сонгуульд нэр дэвшигч засгийн газрын тэргуун Владимир Путин » Ардчилал ба төр засгийн чанар» гэж гарчигласан ээлжит хөтөлбөрийн өгүүлэлэг «Коммерсант» сонинд нийтлүүлэв. Энэ нь ерөнхий сайдын 4 дэх өгүүлэлэг юм. Анхны өүүллэг нь сонгуулийн өмнөх хөтөлбөрий нь оршил болсон.
Өнөөдөр Москвад ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров, Бахрейн улсын ГХЯ-ны тэргүүн шейх Халид аль-Халифтай олон улсын байдал, арабын ертөнцийн нөхцөл байдал болон хоёр талын харилцааг хэлэлцэх болно. “Арабын хавар”-ын өөрчлөлтийн хувьсал дуусах яагаа ч үгүй байна гэж оросын сайд үзэж байна. Ийм учраас Москвад Бахрейн ГХЯ-ны сайдтай хийх уулзалт цаг үеэ олсон гэж тэр хэллээ.
Ливаны нийслэл Бейрут хотод байгаа ОУ-ын ЭСЯ-ны дэргэд Сири улсын ерөнхийлөгч  Башар Асадын дэглэмийг эсэргүүцэгчдийн болон түүний талынханы хоёр жагсаал боллоо. НҮБ-ын АЗ-ийн Сири улсын талаарх тогтоолын төсөлд Орос, Хятад улсууд хориг тавьсныг эсэргүүцсэн болон Асадыг ерөнхийлөгчөөс огцруулахыг шаардсан суугаа жагсаал болсон байна гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээлсэн байна.
Улс төрийн системийг шинэчлэх замаар ОУ урагшлан ахиж байна гэж Аюулгүй байдлын мюнхений бага хурал дээр ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров мэдэгдлээ. ОУ-ын ардчилалын процессийн хэлбэр, хурдыг “зөвхөн дотоодын шаардлагадаа нийцүүлнэ гэхээс гадны зөвлөлгөөгөөр” хийхгүй гэж сайд тэмдэглэсэн гэж “Ведомости” сонинд бичсэн байна.
Ерөнхий сайд, ОХУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Владимир Путин улс орны ардчилалын механизмыг шинэчлэхийг санал болголоо. ОУ-ын төрийн байгуулалт түүнд оролцох иргэний нийгмийн бэлэн байдлаас хоцорч байна гэж “Коммерсант” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ Путин тэмдэглэсэн байна. Хүн амын төр засагт тавих шаардлага өөрчлөгдсөн гэж тэр үзэж байна. ОУ-ын иргэний нийгэм идэвхи хариуцлагатай, боловсронгуй болсон гэж ерөнхий сайд бичсэн байна.
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012