×
Улс төр 5 Хоёрдугаар сарын 2012
Иргэдийн жагсаал цуглаан хийх идэвхижил 3-р сарын 4-нд  ерөнхийлөгчийн сонгууль болтол өндөр байна гэж ОУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын удирдагч Сергей Иванов үзэж байна. Янз бүрийн улс төрийн хүчний эсэргүүцлийн жагсаал цуглаан нь ОУ-д олон урсгалт санал сэтгэгдэл байна гэдгийг харуулж байна гэж тэр тэмдэглэсэн байна. Сонгуулийн дараа жагсаал цуглааны давалгаа буурна гэж Иванов үзэж байна.
Афганистаны өмнөд нутагт болсон алан хядах ажиллагаанаас болж 6 цагдаа амь насаа алдлаа. Кандагар хотын Цагдаагийн удирдах газрын машины зогсоол дээр минижүүлсэн машин дэлбэрсэн байна гэж Франс Пресс агентлаг уламжиллаа. Өөр 16 хүн шархадаж бэртжээ. Энэ алан хядах ажиллагааны хариуцлагыг хэн ч хүлээгээгүй байна. Энэ нутагт “Талибан” хөдөлгөөний бүлэглэлүүд идэвхитэй ажиллагаа явуулдаг юм.
Сонгуулийн өмнөх кампанит ажил ОУ-д төгсгөлийн шатандаа орлоо. Улс төрийн идэвхижлийн цалгиан дунд оросууд 2-р сарын 4-тэй золголоо: Энэ өдөр Орос орон даяар өнөөгийн төр засгийнг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн сүрт жагсаалууд боллоо. Владимир Путиныг дэмжиж Москвад хийсэн жагсаал хамгийн олон хүнтэй байлаа. Хэдийвээр 15 хэм хүйтэн байсан ч гэлээ энэ цуглаанд 120 мянга гаруй хүн цугларсан байна.
НАТО-гийн орнуудаас харваж болозошгүй пуужингаас найдвартай хамгаалах аюулгүй байдлыг ОХУ-ын Агаар сансарын батлан хамгаалалтын алба хангах болно. ПДХ системийг хөгжүүлэх эвслийн зорилгыг баталгаажуулсан НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Андрес Фог Расмуссены мэдэгдлийн хариуд дэд ерөнхий сайд Дмитрий Рогозин ингэж мэдэгдсэн байна.
Орос улс болон Европын улсууд хүйтэн дайны залгамжлагч болохоос  татгалзах ёстой. Энэ зуунд тохирсон энх тайвны гэрээ Европын улсуудад хэрэгтэй байна. Мюнхенд болж байгаа Аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурал дээр Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров ингэж мэдэгдсэн юм. Ийм гэрээний хувилбар ОУ-д аль хэдийнээс бий болсон юм.
Каирт татварын албаны байшинг эсэргүүцэгчид шатаалаа. Египет улсын ДХЯ-ны ойролцоо байрладаг татварын удирдах газрын нэг танхимыг үл мэдэгдэх этгээд галдан шатаасан байна гэж өнөөдөр тус улсын төв телевиз мэдээлжээ. Энэ гал түймэр нь татварын удирдах газрын байшинд сүүлийн нэг хоногт гарч байгаа хоёрдох түймэр юм. Бямба гаригт жагсагчид тус байшингийн нэг давхарт байрласан лангуунуудыг санаатайгаар шатаасан байна.
НҮБ-ын АЗ-ийн бямба гаригт баталсан Сирийн талаарх тогтоолд Орос, Хятад улсууд хориглох эрхийнхээ дагуу хориг тавилаа. Санал хураалтад оруулсан баримт бичиг нь болж байгаа бодит байдлыг тэнцвэргүй харуулсан, сирийн талуудад адил бус дохио өгч байна гэж НҮБ-ын дэргэд ОХУ-аас суугаа байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдсэн байна.
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012