×
Улс төр 4 Хоёрдугаар сарын 2012
Орос, Хятад улсууд өнөөдөр НҮБ-ын АЗ дээр Сирийн асуудлаар маррокийн тогтоолын төсөлд санал хураахад хориг тавих эрхээ ашиглав. Уг баримт бичгийн  хамтран зохиогчоор Зөвлөлийн долоон улс орсон бөгөөд, АЗ-ийн гишүүн 13 орон дэмжиж, 2 гишүүн эсрэг санал өгсөн юм.
Орос улс сирийн ерөнхийлөгчийн хавь заяанд звсондоо  бус, харин олон улсын аюулгүй байдалд санаа тавьж байна гэж ОХУ-ын ГХЯ- ны тэргүүн Сергей Лавров  аюулгүй байдлын асуудлаар Мюнхенд болсон бага хуралд оролцогчдын  асуултанд хариулахдаа цохон тэмдэглэв.
Засгийн газрын хүчнээс Хомс хотыг их буугаар буудсаны улмаас 200 гаруй хүн амь үрэгдэж, олон зуун хүн шархдасан гэж өнөө өглөө «Ройтер» агентлаг  Лондон дахь «Хүний эрхийг хэрхэн хангаж байгааг хянан шалгах Сирийн төв»-ийн мэдээллийг үндэслэн  мэдээлсэн юм. Гэвч Дамаск тус мэдээг албан ёсоор няцаав.
Эх орончдын хүчнийхний цуглаан болон сөрөг хүчнийхний арга хэмжээнүүд    ямар нэгэн зөрчилгүй болж өнгөрлөө. Поклонная горагийн засгийн газрыг дэмжих цуглааны үеэр зохион байгуулагчдын нэг Надежда Корнеева саатуулагджээ.  Зохион байгуулагчдын мэдэгдэлийн дагуу арга хэмжээнд 15000 мянган хүн оролцох ёстой байжээ. Гэтэл Дотоодыг хамгаалах яамны авсан тоо баримтаар тэр тоо 130 мянга давжээ.
Орос улс олон улсын харилцааны хүрээнд шинэ сөргөлдөөнийг үүсгэж мэдэх бүдүүвчийг эсэргүүцэж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Мюнхений аюулгүй байцдлын асуудлаархи 48 дахь бага хурал дээр үг хэлэхдээ мэдэгдэв. Сөргөлдөн тэмцэлдэх эвслүүдийг байгуулах нь сүйрэлд хүргэх аюултай хэрэг гэж тэрээр мэдээлэв.
Оросын иргэдийн улстөрийн идэвхийн ээлжит алхам   2-р сарын 4-ний өдөр тохиолоо. Оросын ихэнхи хотуудад буюу Алс-Дорнодоос баруун хил хязгаар хүртэл одоогийн эрх баригчдыг дэмжсэн, эсэргүүцсэн жагсаалууд болсон, одоо ч үргэлжилсээр байна. Өнөө үед бүх жагсаалуудад оролцогсдын нийт тоо  албан ёсны хараахан тодорхойгүй байлаа. Яагаад гэвэл байдал байнга өөрчлөгдөж  байна.
Ямар нэг бүс нутгийн цэрэг-улс төрийн тогтворгүй байдал  хүч хэрэглэхэд тухирах ёсгүй гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Мюнхений аюулгүй байдлын асуудлаархи бага хурал дээр онцлов. «Улсын дотоодын мөргөлдөөнтэй холбогдуулан гадаадын этгээдийн явуулах ажиллагааны тухай асуудал гарсан.
Өнөөдөр Москвад улс төрийн янз бүрийн хүчний олон мянган хүний цуглаан жагсаал болж байна. Хүйтэн байсан ч санаснаас илүү олон хүн оролцож байна. Поклонная өндөрлөг дээр болсон эх оронч хүчний цуглаанд 100 мянга орчим хүн оролцов. ДХЯ-ны мэдээлснээр бол цуглаанд оролцогчдын урьдчилан мэдүүлсэн тоо хэмжээг үнэн хэрэг дээр хэтрүүлсан учир зохион байгуулагчды нь хариуцлагад татаж мэднэ.
Өнөөдөр оросын хотуудад явгадаж байгаа жагсаал, цуглаанууд нь тайван амгалан явагдаж байна.  Ямар нэгэн хүчтэй зөрчил гараагүй байна.  Ихэнхи бүс нутгуудад арга хэмжээнүүд нь урьдаас төлөвлөгдөж байсан юм. Гэтэл тэсгэм хүйтнээс болж зарим арга хэмжээнүүд цуцлагдаж, заримд нь цөөн хүн иржээ.
Сирийн асуудлаархи тогтоолын төслөөр санал хураахыг өнөөдөр АНУ оролдвол НҮБ-ын АЗ-д бас нэг хэрүүл маргаан үүсч мэднэ. Өнөөдөр ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров «Россия-1» телевизийн сувагт ярилцлага өгөхдөө ийм санаа бодлоо илэрхийлэв.Москвагийн байр суурийг харгалзан үзээгүй тогтоолын төслийг авч үзэхгүй гэж тэрээр найдаж байна.
Оросын өнөөгийн засгийн талынханы ба эсэргүүцэгчдийн олон нийтийн жагсаал цуглаан өнөөдөр оросын хэд хэдэн хотод боллоо. Улс орноо хөгжүүлэх өнөөгийн чиг бодлогыг дэмжсэн «Бид Орос улсын төлөө» цуглаан Челябинск хотноо хийжээ. Түүнчлэн ерөнхйлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Владимир Путиныг дэмжих цуглаан Кемеровод боллоо. Цагдагийн байгууллагуудын урьдчилсан тоо баримтуудаас харахад 1000 орчим хүн мөн цуглаанд оролцов.
Египет нь түүхэндээ хамгийн аюултай, чухал үеийг даван туулж байна гэж баасан гаригт гаргасан мэдэгдэлдээ тус улсын Цэргийн дээд зөвлөлийн  төлөөлөгчид дурьдав.   Цэргийнхэн “гадаад болон дотоодын хүчнүүдийг” Египетэд мөргөлдөөн үүсгэж буйд буруутгав. Тэд улс төрийн бүх хүчнийхнийг хүчирхийллийг зогсооход үр дүнтэй арга хэмжээ авахыг уриалав.
Тэсгэм хүйтэнийг үйл тоон оросын нийслэлд улс-төрийн буцалж  байна.  Сүүлийн хорин жилд болж байгаагүй  олон  нийтийг хамарсан зөвшөөрөлтөй дөрвөн цуглаан  оросын нийслэлд өнөөдөр болно.  Хамгийн олон тооны хүн хамарсан “Шудрага сонгуулийн төлөө”  цуглааныг сөрөг хүчнийхэн Москвагийн хотын эрх баригчидтай зөвшилцөн явуулах гэж байна.
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012