×
Улс төр 3 Хоёрдугаар сарын 2012
Хятад, Герман улсууд бие биенээ дэмжин хамтран ажиллах болно. Бээжин еврог болон өрийн хямралыг шийдэхэд нь  Европын хүчин чармайлтыг дэмжинэ.Үүний хариуд ЕХ нь Хятадтай  худалдаагаар  харилцахдаа дотоодын зах зээлээ хамгаалах арга хэмжээ маягаар  берлины  шинэ хана босгохгүй.  Энэ талаар  ХБНГУ-ын канцлер Ангела Меркель айлчлалынхаа үеэр  Бээжинд  тохиролцов.
Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг ажиглахаар  ТУХН -ийн орнуудын  төлөөлөгчид ажилдаа ороод байна.  Холбооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга Сергей Лебедевын ярьснаар, 40 ажиглагчдаас 18 нь бүртгүүлээд байгаа аж.  ТУХН-ын 160 орчим ажиглагчид сонгуулиас 2-3 хоногийн өмнө тус улсад хүрэлцэн ирэх юм. 3-р сарын 4-нд явагдах ерөнхийлөгчийн  сонгуульд олон улсын 600 орчим ажиглагчид оролцоно.
Иран улс энэ оны гуравдугаар сараас бараг 2,5  дахин балтан хамгаалахынхаа зардлыг нэмнэ.  Энэ тухай  Лалын БНИУ-ын ерөнхийлөгч  Махмуд Ахмадинежад мэдэгдэв.  Нөгөөтэйгүүр, шинжээчдийн үзэж байгаагаар Өрнөдийн орнуудын болон Израилийн Ираны эсрэг цэргийн ажиллагаа нь  илүү бодит болж байна.
Өрнөдийн орнууд Ираныг шахалтанд оруулж байгаа нь дэлхийн эрчим хүчний  зах зээл дээр нөлөөлж байгаа төдийгүй дэлхийн эдийн засгийг сэргээх явцад нэмэлт тодорхой бус байдлын хүчин зүйлүүдийг бий болгож байна.  Энэ тухай өнөөдөр  хятадын КН -ын төв хэвлэл “Жэнминь жибао” сонины редакцийн нийтлэлд дурьджээ.
Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн хүү, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг хийсэн  Сейф аль-Исламын хэргийг шүүхээр шийдвэрлэх явцдаа Олон улсын шүүх пүрэв гаригт  Каддафийн охин  Аишатай хамтарч ажиллахаас татгалзлаа.  Энэ тухай Франс пресс агентлаг шүүхийн шийдвэрээс иш татан уламжлав.
Маррокийн бэлтгэсэн тогтоолын төсөлд Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг  засгийн эрхийг  шилжүүлэхийг уриалсаныг НҮБ –ын АЗ хаслаа гэж  баасан гаригт Интерфакс агентлаг мэдээлжээ. Агентлагийн уламжилснаар,энэ нь  НҮБ-ын дэргэдэх Орос улсын  байнгын төлөөлөгч Виталий Чуркины хүсэлтээр хийгджээ.
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012