×
Улс төр 2 Хоёрдугаар сарын 2012
АНУ Катарын онгоцны   “Аль-Убейд” баазад  B-1B стратегийн бөмбөгдөгч онгоцыг байрлуулсан гэж ираны ХМХүүд хүчний эх сурвалжуудыг иш татан уламжилжэээ.  Онгоцноос хийсэн зургийн дагуу Ираны эсрэг Персийн булан дахь Катарын  АНУ- ын онгоцны баазад  6 бөмбөгдөгч онгоц байгаа аж.
АНУ, Их Британи, Франц улсууд цэргээ Персийн булан руу татан оруулж байна. Тэгснээрээ холбоотнууд Иран улстай байлдан дайтахад бэлдэж байна гэж шинжээчид үзэж байна. Энэ зуны эхээр анхны цохилт өгөх байх гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цэргийн учрыг сайн мэдэх төлөөлөгчийн мэдээллийг үндэслэн уламжилжээ. Ирээд байгаа мэдээнүүдээс үзэхэд холбоотнуудын цэрэг Ормузын хоолойгоос өмнө орших оманы Масира аралд  байрлаж байна.
Сирийн ерөнхийлөгч Башар Асад НҮБ -ын АЗ түүнийг огцрох шаардлагатай тухай тогтоол батлавал бүс нутагт цэргийн ажиллагаа эхлэх бодолтой байгаа юм.  Энэ тухай лхагва гаригт израилийн  ХМХ –үүд цэргийн эх сурвалжаасаа ши татан уламжлав.  Энэ нь сирийн удирдагчийн анхны бус сүрдүүлэг юм.
Орос улсад ерөнхийлөгчийн сонгууль ойртох дутам тэмцэл улам хурцдаж байна. Төрийн тэргүүний албан тушаалд нэр дэвшэгчид хатуу мэдэгдэл харилцан хийж, эдийн засгийн  ба төр улсынхаа улс төрийн ирээдүйн  асуудлаар үзэл санаагаа сонгогчдод танилцуулж байна. Харин улс төр судлаачид төрийн тэргүүнийг сонгоход  хичнээн шатны сонгууль шаардагдах асуудлыг эргэцүүлэн бодож байна.
Өрнөдийн орнууд Сирид халдан довтлох ажиллагааг зохион  явуулахаар төлөвлөөгүй, харин НҮБ-ын АЗ-өөр дамжуулан АОЛ-ийн санал болгосон энхийн зохицуулалтын төлөвлөгөөг дэмжихийг хүсч байна. Энэ тухай Вашингтонд болсон хэвлэлийн  бага хурал дээр  Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд мэдэгджээ.  Одоогийн байдлаар НҮБ-ын АЗ-ийн ширээн дээр Сирийн асуудлаар  тогтоолын хоёр төсөл байна.
Өнөөдөр Кувейтэд парламентын ээлжит бус сонгууль явагдана. Үндэсний хурлын  50 суудлын төлөө 286 нэр дэвшигч байгаагийн 23 нь эмэгтэйчүүд байна. Сонгууль нь хугацаанаасаа өмнө явагдах  юм.  Өмнөх парламентыг нилээд хэдэн сар үргэлжилсэн улстөрийн мэтгэлцээний дараа, арван хоёрдугаар сард  улстөрийн    Кувейтын эмир, шейх Сабаха аль-Сабахомагийн  зарлигаар тараасан юм.
Ангела Меркель пүрэв гаригт Хятад улсад гурван хоногийн албан ёсны айлчлал хийхээр ирсэн юм. Тэрээр БНХАУ-ын Нийгмийн ухааны хүрээлэн дээр хэлсэн үгэндээ “Хятад улс евро бүсийн  өрийн тулгамдсан асуудлыг шийдэхэд хувь нэмэрээ оруулж болох юм. Гэхдээ энэ нь   Европын орнуудтай холботой төдийгүй дэлхийн эдийн засгийн асуудлыг хөндөж байгаа  юм.
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012