×
Улс төр 1 Хоёрдугаар сарын 2012
АНУ болон тус улсын  холбоотнууд цэргүүдээ Персийн буланд буулгаж эхлээд байна.  Энэ тухай израилийн ХМХ-үүд  цэргийн эх сурвалжийн мэдээлснийг иш татан уламжилжээ.  Тухайлбал,   ирж байгаа мэдээллээр цэргүүдийг  оманы арлын АНУ-ын цэргийн  Масира  баазад байрлаж байна.  Энэ арал бол Ормузын хоолойноос өмнө зүгт оршдог юм.
”Энэ бол сайхан аялал байсан” гэж Иранд гурав хоногийн айлчлал хийснийхээ дараа Венад буцаж ирсэн МАГАТЭ-гийн ерөнхий захирлын орлогч Герман Накертц ярьлаа. Гэхдээ тэрээр нарийн ширийн юм  ярьсангүй. Ноён Накертц  тэмдэглэхдээ, “өмнө их ажил байна” гээд удахгүй  МАГАТЭ-гийн төлөөлөгчид  дахин Иранд айлчлахыг үгүйсгээгүй юм.
БНАСАУ ын удирдагч Ким Чен Ирын таалал төгссөний дараа Хойд Солонгосд өөрчлөгдөх боломж гарч ирсэн гэж өнөөдөр Өмнөд солонгосын нэгдэх хэргийн сайд Ю Ву Ик мэдэгдэв.
НАТО-гийн  дэлхийн орнуудад явуулж байгаа нэг талын үйл ажилагаа нь НҮБ-ын АЗ-ийн үүрэг, үйл ажиллагаанд халдсан хэрэг юм. Энэ тухай Төрийн думын олон улсын асуудлын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга Константин Косачёв “Москва-Берлин” теле-гүүрийн үеэр онцлон тэмдэглэв.
Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Фиджид хүрэлцэн ирэв. Түүнийг  хамгийн  хүндтэй  зочноо угтан авдаг уламжлалт зан үйлээр  угтжээ.  Сайдыг тод  цагаан хээтэй цэнхэр  өнгийн цамц өмсгөж, хүзүүний гоёл болон  хэлхэсэн цэцгэн зүүлт зүүж өгчээ.
НҮБ-ын АЗ засгийн газрын эсрэг 10 сар үргэлжилж байгаа Сирийн мөргөлдөөнийг энхийн замаар  зохицуулахад  нийтлэг   байр сууринд хүрэх ёстой юм. Энэ тухай мягмар гаригт Нью-Йоркд ОХУ ын НҮБ ын дэргэдэх  байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдэв. Ингэхдээ Чуркин  НҮБ-ын АЗ нь улс-төрийн дотоод зохицуулалтын  заалтуудыг хэнд ч зааж чадахгуй юм гэв.
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012