×
Улс төр Хоёрдугаар сар 2012
Иран улсын олон улсын зургаан зуучтай (НҮБ-ын АЗ-ийн байнгын таван гишүүн улс ба Германи) хийж буй хэлэлцээг 2012 оны 4-р сард сэргээнэ гэж Түркийн ГХ-ийн сайд Ахмет Давутоглу өчигдөр улс орныхоо телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Тус асуудлыг Ираны ГХ-ийн сайдтай ирэх долоо хоногт авч үзэж хэлэлцэнэ гэж Давтуоглу нэмж хэлэв.
Улсын дум ерөнхийлөгчийн сонгуулиас гадна өөр бүх сонгуульд оролцохын тулд сонгогчдын гарын үсэг зуруулах арга хэмжээнээс улс төрийн намуудыг чөлөөлөх хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгээр батлав. Энэ хууль улс төрийн системийг шинэчлэх ерөнхийлөгчийн багц баримт бичигт багтсан юм. Оросын төрийн тэргүүний сонгуульд Улсын думд сонгогдоогүй  улс төрийн намууд сонгогчдын гарын үсэг зуруулсан баримт бичгийг бэлтгэх шаардлагыг хуулийн төсөлд хэвэр хадгалжээ.
Сирийн эсрэг ажиллагаа явуулах төлөвлөгөө НАТО эвсэлд алга. Америкийн цэргийн хоёр сургагч амь үрэгдсэн боловч эвсэл Афганистанд цэргээ хэвээр байлгана гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен батлан илэрхийлэв. Сири болон сөрөг хүчинтэй байлдан дайтсан засгийн газрын цэрэгт пуужин-бөмбөгийн цохилт эвслийн хүчнээс өгсөн Ливийн байдалтай харшуулах хэрэггүй гэж тэрээр үзэж байна.
Хятад улс сирийн ард түмэнд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэхийн төлөө байна гэж тус улсын ГХЯ-ны тэргүүн Ян Зечи Арабын улсуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Арабитай утсаар ярихдаа мэдэгдэв. Хятадын ГХ-ийн сайд НҮБ-ын АЗ-д сирийн асуудлаар бэлтгэж буй шинэ тогтоолын төслийг Арабын улсуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргатай авч үзэж хэлэлцсэн үгүйг хятадын хэвлэл мэдээлийн хэрэгслүүд мэдээлэхгүй байна.
Орос Хятад хоёр улс НҮБ-ын АЗ-д дэлхийн хамтын нийгэмлэгийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг Сирид өргөжүүлэх тухай Сирийн асуудлаархи шинэ тогтоолын төсөлд хориг ахин тавихгүй гэж НҮБ-ын дипломат ажилтнууд найдаж байна. НҮБ-ын АЗ шинэ тогтоолын төсөл дээр ажиллаж эхлэсэн гэж өчигдөр Францын ГХЯ-ны тэргүүн Ален Жюппе мэдээллээ. Москва Бээжин хоёр Сирийн асуудлаархи тогтоолын төсөлд ахин хориг тавихгүй бололтой.
Сирийн ерөнхийлөгч Башар Асад улс орныхоо шинэ Үндсэн хуулийн төсөлд гарын үсэг зурав. Бүх нийтийн санал хураалтад оролцсон хүмүүсийн 89  хувь нь Үндсэн хуулийг батлахын төлөө санал өгсөн тухай өнөөдөр сирийн САНА агентлаг мэдээллээ. Үндсэн хуулийг сирийн албан ёсны хэвлэл «Аль-Жарида ар-расмийя» сонинд нийтлүүснээс хойш тэр хүчин төгөлдөр болно.
Улс төрчид ба шинжээчид одоо Орос улсад болж байгаа олонхи үйл явдлыг ойртож буй ерөнхийлөгчийн сонгуультай холбон үзэж байна. Мэдээжээр Япон улс хойд хөрштэй харилцах харилцаа 3-р сарын 4-ээс хойш хэрхэн хөгжих төлөвэд нарийн дүн шинжилгээ хийж байна. Өнөөдөр бид оросын ба японы эрдэмтэд оросын ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хоёр талын харилцаа хэрхэн хөгжих таамаглалыг  сонсогчиддоо сонирхуулна.
Арабын улсуудын холбооны гишүүн орнуудын ГХ-ийн сайд нар Сирийн байдлыг авч үзэж хэлэлцэхээр 3-р сарын 10-нд Каирт хоёр өдрийн зөвлөлгөөн хийх тухай тус холбооны төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээллээ.
Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажиллагаа шувтарч байна. Сонгуулийн өмнөх долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгсэл улс орныхоо улс төрийн байдлыг үнэлж, хэтийн төлөвийг таамаглаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид түшиг тулгуур, мөрийн хөтөлбөрөө тодорхойлж,засаг захиргаа, бие биедээ зэмлэл тулган  илэрхийлээд байна гэж «Независимая газета» сонинд бичжээ.
АНУ Сирид шинэ Үндсэн хуулиар явуулсан бүх нийтийн санал хураалтын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй хийгээд «увайгүй явдал» болсон хэмээн үзэж байна гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдлээ. Сирийн эрх баригчид Хомс ба сирийн өөр хотуудыг буудсаар байгаа үед ямар ч ардчилсан үйл явцын талаар ярьж болохгүйг тэрээр мэдүүлэв.
3-р сарын 4-нд болох ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой санал асуулгын үр дүн, таамагнал ба өөр судалгааны үр дүнг нийтлэхийг хориглосон ёс журам Орос улсад тогтов.Энэ ёс журам  сонгогчдын санаа бодолд ямар нэг нөлөө үзүүлэхээс сэрэмжлэнэ. Санал хураалтын өмнөхөн бямба гаригт тайван сонголт хийх боломж иргэдэд олгохын тулд нэр дэвшэгчдийн төлөө ухуулгын ямар ч хэлбэрийг хориглоно.
Орос,Хятад улсууд Сирид гал зогсоож, тус  улсын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн тулд Срийн ерөнхийлөгч Башар Асадад шахалт үзүүлэх ёстой гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд Вашингтонд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.Орос, Хятад улсууд «Сирийн засгийг солих бидний алхамуудыг зөвшөөрөхгүй байсан ч ийм арга хэмжээ авах ёстой» гэж тэрээр тэмдэглэв.
Өмнөд Солонгос, АНУ хоёр өнөөдөр өргөн хүрээтэй хэд хэдэн цэргийн хээрийн сургуулиа эхлэж Пхеньяны дургүйг хүргэлээ. БНАСАУ-ын арми болон ард түмэн “америк, өмнөд солонгосын дайныг өдөөгчдын эсрэг дайнд ороход бэлэн байна” гэж хойд солонгосын ЦТАК агентлагаас тараасан мэдэгдэлд өгүүлсэн байна.
Сири улсад шинэ Үндсэн хуулийн төслийн талаархи Бүх ард түмний санал хураалт амжилттай боллоо. Дамаскт Мэдээлэлийн яамны албан ёсны төлөөлөгч гям гаригт ингэж мэдэгдсэн байна.Иргэд маш идэвхитэй байлаа. Бүрэн тооллого дараа нь болно, ард иргэд санал хураалтад маш идэвхитэй оролцсон гэж одоо ч итгэлтэй хэлж болно гэж энэ төлөөлөгч хэлсэн байна.
Ерөнхий сайд, ерөнхийлөгчид нэр дэвшигч Владимир Путин ОУ-ын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийг баталлаа. Москвагийн байр суурийг тооцон үзэх шаардлагатай гэдгийг барууны түншүүддээ тэрээр анхаарууллаа. 3-р сарын 4-нд товлоод байгаа ОУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө түүний  “Орос орон ба өөрчлөгдөж буй дэлхий ертөнц” өгүүлэл нь нийтлэгдлээ.
Хятадын эдийн засгийн өсөлт нь ОУ-д аюул учруулна гэж ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин үзэхгүй байна. Өнөөдөр “Московские новости” сонинд нийтлүүлсэн “Орос орон ба өөрчлөгдөж буй дэлхий ертөнц” өгүүлэлдээ тэрээр ингэж бичсэн байна.
Арабын орнуудад нэгэн зэрэг болсон “Арабын хавар” нэртэй эсэргүүцлийн ажиллагааны зорилго нь зах зээлийн хил хязгаар байсан байж болох юм гэдгийг ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин үгүйсгэхгүй байна.
 БНАСАУ-ын цөмийн хэнээрхэлийг ОУ хүлцэхгүй гэхдээ тус улсын шинэ удирдагчийн “чанарыг шалгахгүй” байхыг гадаадын түншүүддээ ОХУ-ын ерөнхий сайд  Владимир Путин анхаарууллаа. Өнөөдөр “Московские новости” сонинд нийтлүүлсэн “Орос орон ба өөрчлөгдөж буй дэлхий ертөнц” өгүүлэлдээ Путин хойд солонгосын цөмийн хөтөлбөрийн эргэн тойронд Иранаас дутахааргүй нөхцөл байдал бий болж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрлөө.
АНУ болон бусад улсууд ливийн гунигт туршлагыг санан Сири улсад хүч хэрэглэх байдлыг гаргуулахгүй гэдэгт ОУ-ын ерөнхий сайд Владимир Путин итгэж байна. Өнөөдөр “Московские новости” сонинд нийтлүүлсэн “Орос орон ба өөрчлөгдөж буй дэлхий ертөнц” өгүүлэлдээ тэрээр ингэж бичсэн байна.
ОУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болохоос долоо хоногийн өмнө хүрхэд бэрх нутгуудад урьдчилсан санал хураалт болж байна. 94 сонгогч амьдран суугаа Алтайн хязгаарын 4 алслагдсан суурин газарт урьдчилсан санал хураалт боллоо. Эдгээр сонгогчидод хүрхийн тулд сонгуулийн комиссийн гишүүд цаснаа явагч болон газар уснаа явагчаар хэдэн зуун километр цаст тайгын замыг туулсан байна.
Өдөөн хатгасан дайралтаас болж Хойд, Өмнөд Солонгосын тэнгисийн хил дээр дайн гарч магадгүй гэж БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын мэдэгдсэн байна. Өмнөд Солонгостой хил залгаа баруун урд талын хил дээр байгаа армийн анги нэгтгэл дээр тэрээр очжээ.
Санкт-Петербургт бямба гаригт болсон цуглаанд оролцогчид 3-р сарын 4-нд сонгуулийн хэсэг дээр очиж ажиглагчаар ажиллахыг өөрийн талынхандаа уриаллаа. Мөн шудрага сонгууль явуулахыг шаардсан тогтоол баталсан байна. Цагдаагийн газрын мэдээлж байгаагаар эсэргүүцлийн жагсаалд 2500 орчим хүн оролцсон байна. Цуглаанд 15 мянга орчим хүн оролцсон гэж зохион байгуулагчдын нэг нь мэдэгджээ.
Персийн булангийн арабын улсуудын хаад болон Барууны орнуудын зохион байгуулсан “Сирийн анд нөхөд” бага хурал болж байсан Тунис улсын зочид буудлын цогцолборыг баасан гаригт сирийн ерөнхийлөгч Башар Асадын талын хэдэн зуун хүн дайрсан байна. Сирийн зэвсэглэсэн сөрөг хүчнийг Барууныхан дэмжиж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхийн тулд идэвхтэнүүд зочид буудлын нутаг дэвсгэрт нэвтрэн орохыг оролджээ.
Өнөөдөр сөрөг хүчний төлөөлөгчид Москва хотын төвд шудрага сонгуулийг хамгаалахын төлөө жагсаал хийнэ. Мөн өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч, ерөнхий сайд Владимир Путины талынхан оросын далбааны өнгөтэй тууз тарааж, Путинг дэмжсэн зурагт хуудас барьж зургаа авахуулахаар төлөвлөж байна. Сөрөг хүчний ажиллагаа “Том цагаан тойрог” гэсэн нэртэй юм.
ОУ дахь сонгуулийн өмнөх кампанит ажил төгсгөлийн шатандаа орлоо. Үндсэн нэр дэвшигчдийг дэмжсэн өргөн хэмжээний хэд хэдэн ажиллагаа өнгөрсөн долоо хоногт Москвад боллоо. Владимир Путинг дэмжсэн жагсаал цуглаан хамгийн олон хүнийг хамарлаа. Ажиглагчдын болон сонгогчдын олон тооны нэгдлүүд бас сонгуульд бэлтгэж байна.
Өнөөдөр Сири улсад шинэ Үндсэн хуулийн талаарх бүх ард түмний санал хураалт болж байна. Шинэ Үндсэн хууль нь тэгш эрх, олон ургалч үзэл, ардчилал болон хүний үндсэн эрх, эрх чөлөөг хатуу мөрдөх зарчим дээр тулгууралсан гэж сирийн төр засгийн мэдэгдэлд өгүүлсэн байна. Эрх баригч “Баас” намын монополийг бэхжүүлж өгсөн одоогийн Үндсэн хуулийн зүйл ангиуд шинэ төсөлд байхгүй юм.
Ираны нефтийг худалдан авахыг хориглосон үед Ираныг Ормузын хоолойг хаах аргагүй болгохын тулд Пентагон Персийн буланд цэргийн сүр хүчээ зузаатгаж байна гэж Wall Street Journal сонин мэдээлжээ. АНУ-ын цэргийнхэн минаг илрүүлж хоргүй болгох хэрэгслүүдээ байрлуулж, тагнан турших ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа конгресст мэдээлэв.
«Манас» цэргийн баазыг Ирантай холбогдон гарч болзошгүй мөргөлдөөнд хэрэглэх боломжгүй болгох хэрэгтэй. Иймээс мөн энгийн нисэх онгоцны буудлын дэвсгэр нутагт гадаадын цэрэг 2014 оноос хойш байх ёсгүй гэж Кыргызийн ерөнхийлөгч Алмазбек Атамбаев мэдэгдэв.
«Сирийн анд нөхөд» гэгчид үнэн чанартаа Сирийн дайснууд юм. Тэд байдлыг эв зүйгээр зохицуулахыг хичээлгүй иргэний дайн өдөөж байна гэж Оросын Улсын думын олон улсын хэрэг эрхлэсэн хорооны тэргүүн Алексей Пушков мэдэгдлээ. Сирид галыг дангаар зогсоохын төлөө тэмцэж буй «анд» гэгч улс байгууллагуудын олон улсын бага хурал өчигдөр Тунист болсон.
Сүүлийн саруудад Иран улс ураныг баяжуулах  ажиллагаагаа эрчимжүүлж өргөжүүлсэн гэж өрнөдийн хэвлэл мэдээлийн хэрэгслүүд МАГАТЭ-гийн илтгэлийг үндэслэн уламжлав. Шинжээчдийн мэдээлснээр Иран  газар дорхи «Фордо» барилга байгууламжад ураныг 20 хувь хүртэл баяжуулах хурилдууруудыг хоёр дахин  нэмэгдүүлж, дээд зэргээр баяжуулсан 100 кг уран үйлдвэрлэсэн юм.
Орос улс Сири,Ираны тойрны байдал гэх мэт олон улсын нэлээд хурц асуудлаар байр сууриа бие дааж боловсруулна гэж өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн ерөнхий сайд Владимир Путин үндэсний аюулгүй байдлын талаархи шинжээчидтэй уулзахдаа мэдэгдэв. Үүний хамт Орос улс тухайлбал араб дахинаас сирийн ба ираны асуудалд хэрхэн хандаж байгааг харгалзан үзэж байна гэж ерөнхий сайд батлан илэрхийлжээ.
Өрнөдийн орнууд Тегераны цөмийн зэвсэг бүтээх  ажиллагааг зогсоох нэрийдлээр Иранд эрх баригч дэглэмийг солихийг санаархсан гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн ерөнхий сайд Владимир Путин мэдэгдлээ. Тэрээр өчигдөр Соровод үндэсний аюулгүй байдлын талаархи шинжээчидтэй уулзахдаа Москва ийнхүү сэжиглэж байна гэж мэдэгдэв.
Гүржийн удирдлага 2008 оны 8-р сард Өмнөд Осетид зэвсэгт мөргөлдөөний явцад хүнд гэмт хэрэг үйлдснийг нотлосон бодит баримтууд Москвад байна гэж өнөөдөр Оросын мөрдөн байцаах хорооны албан ёсны төлөөлөгч Владимир Маркин сэтгүүлчдэд мэдээллээ. Оросын цэргийнхэн Өмнөд Осетид гэмт хэрэг үйлдсэн гэсэн Тбилисийн мэдэгдэл ор үндэсгүй байна гэж тэрээр тэмдэглэв.
Владимир Путин нийт сонгогчдын 61,8 хувь нь сонгуульд оролцвол 58,7 хувь иргэдийн санал авч ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө анхан шатны сонгуульд ялахыг «Олон нийтийн санаа бодол» сангаас явуулсан санал асуулгын үр дүн харуулав.
«Аль-Каида» олон улсын террорын байгууллага Ирак улсад цуврал террорын ажиллагаа явуулсанаа хүлээв. Энэ тухай мэдэгдэл лалын интернет-сайтад нийтлэжээ. Өчигдөр Багдадын Каррада хороололд мина тавьсан машин дэлбэрчээ. Үүний дараа нийслэлийн өөр хороололд террорын ажиллагаа дөрвөн удаа явуулжээ. Эдгээр ажиллагаа цагдаа нарыг хөнөөх зорилготой байсан бололтой. Түүнээс гадна террористууд Диял, Салах-эд-Дин мужуудад ийн ажиллагаа явуулав.
Японы ерөнхий сайд Ёсихико Нода 2-р сарын 26-нд Окинавод хүрэлцэн очиж, 2-р сарын 8-нд АНУ-тай Футэмма цэргийн баазын талаар байгуулсан хэлэлцээрийн уг чанарыг дарга Хироказу Накаимад тайлбарлах бодолтой байна. Окинава дахь Футэмма Цэргийн нисэх хүчний баазын төлөв америк-японы харилцааны эмзэг асуудал болсон. Окинава арлын засаг дарга тэргүүтэй оршин суугчид баазыг арлаас гаргахыг шаардаж байна.
Буриадын нийслэл БНАСАУ-ын нэгэн хоттой  ах дүү бололцох харилцаа тогтооно. Өнөөдөр Улаан Уд хотын засаг дарга Геннадий Айдаев, БНАСАУ-ын Ерөнхий консулын орлогч Ким Жо Жон нар уулзаж, энэ асуудлаар тохиролцов. Солонгосын талаас Улаан Удтэй харилцаа холбоог хөгжүүлэхэд бэлэн байгаа хотыг сонгож авна.
Өнөөдөр МАГАТЭ шинжээчдий нь Иранд хийсэн аялалын үр дүнгийн тухай илтгэлийг Захирагчдын зөвлөлдөө шилжүүлэх тухай Франс Пресс агентлаг байгууллагын төлөөлөгчийн мэдээг үндэслэн уламжлав. МАГАТЭ-гийн хэсэг шинжээч Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээнд оролцохоор даваа гаригт Иранд очсон билээ. Гэвч тэднийг Парчин хот дахь цөмийн цогцолборт оруулсангүй. Тус агентлагийн шинжээчид энэ сард Тегеранд хоёр удаа очлоо.
НҮБ-ын тэргүүн асан Кофи Аннаныг НҮБ ба Арабын улсуудын холбооноос Сирид суугаа тусгай элч төлөөлгчээр томилов. Өчигдөр НҮБ-аас энэ тухай шийдвэрийг зарлан мэдээллээ. Аннан Сирийн ард түмэн маш хэцүү байдалд орсон нөхцөлд ажиллахыг тэмдэглэжээ.
Өчигдөр ОХУ, БНХАУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров, Ян Зе Чин нар Сирийн байдлыг хэвийн болгох асуудлыг авч үзэж хэлэлцсэн тухай Оросын ГХЯ мэдээлэв. Оросын талын санаачилгаар сайд нар утсаар ярив. Талууд хоёр улсын байр суурь нийцэж байгааг батлав.
Өмнө нь
Хоёрдугаар сар 2012
Үйл явдлын хуанли
Хоёрдугаар сар 2012